Балетын урлагийн нэрийн хуудас болсон бүтээл бол яах аргагүй П.И.Чайковскийн “Хунт нуур” билээ. Тэрээр үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы нэгэн домгоос сэдэвлэн “Хунт нуур” балетаа 1875 онд бичиж, 1877 онд анх Москвагийн театрт тоглуулсан боловч амжилт эс олсон гэдэг. Үзэгчдийг татаж чадаагүйгээс гадна балетад бүжиглэсэн бүжигчид, удирдаач, хөгжимчид нь хүртэл хөгжим нь хүнд, бүжиглэхэд хэцүү хэмээн халгаж байжээ. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт дахин шинээр найруулан тавьсан нь амжилт олж, өдийг хүртэл олон орны тайзнаа тавигдсаар ирсэн билээ. Тэр ч байтугай сонгодог урлагт шимтэн дурласан хүмүүсийн амьдралын торгон агшин болдог нь үнэхээр балетын үнэ цэнийг харуулдаг юм.
Америк хунгийн дэвэлт Монголын тэнгэрт ихэмсэг…
Монголын тайзнаа 1975 оноос эхлэн үе үеийн балеринагийн сэтгэлд хоногшин шөнө зүүдлэгдсээр, мөрөөдлийн дүр нь болон амилсан хунгууд өнгөрсөн баасан, бямба гарагийн орой дахин амилсан юм. Гэхдээ энэ удаа эмэгтэй балетчдын мөрөөдлийн дүр болох хар хун, үзэгчдийн хайртай дүр цагаан хунг Америкийн “Бостон балет”-ийн гоцлол бүжигчин Ашли Эллис бүтээсэн. Нэг балетыг олон удаа үзсэн үзэгч зөвхөн гоцлол бүжигчингийнх нь гарын хөдөлгөөнийг нь шинжих гэж театрыг зорих нь ч бий.
Америк хунтай үдшийг өнгөрүүлэх үзэгчдийн цуваа их байснаас хэдэн өдрийн өмнө л тоглолтын билет дууссан юм. Ингээд хөшиг нээгдлээ…
Ордонд байж залхсан Одетта ойн цоорхойд гарч, цэцэг түүж байгалийн сайхан дунд эрх чөлөөтэйгээр бүжиглэсээр явлаа. Энэ үед хорон санаат шидэт хар шувуу Ротбартад баригдав. Ротбарт өмнө нь олон сайхан бүсгүйчүүдийг хун болгон хувиргаж байсны адилаар Одеттаг ч мөн хун болон хувиргав.
“Хунт нуур” бүжгийн жүжигт тоглож байгаа балеринад тавьдаг хамгийн гол шаардлага бол “хүзүү”. Тэдний хүзүү яг л хунгийнх шиг урт, нарийхан байх ёстой. Тийм хүзүүтэй нь л хүссэн дүрээ авч чаддаг. Энэ оройн хунгийн хүзүү хэний ч харааг татахаар байлаа. Үнэхээр дэлхийн хаана ч очиж хунгийн дүрийг амилуулсан гэж магтагдахаар чадвартай балетчин Ашли Эллисийг бахдан биширч суулаа. Түүний гарын хөдөлгөөн яг л хунгийн дэвэлт шиг байсныг үзсэн хүн бүр ярих нь дамжиггүй.
Тайзыг эзэгнэгч
Ордонд найр наадам болж байна. Ханхүү Зигфридийн төрсөн өдөр болж, түүнд аав, ээж нь нум, сум бэлэглэнэ. Гэвч ханхүүд ордны амьдрал тийм ч тааламжтай биш байлаа. Дотны найзууд нь охид, бүсгүйчүүдтэй зугаацаж буй нь түүнд огтхон ч таалагдсангүй. Тиймээс тэрээр ан хийхээр гарна. Тэрээр ан авд эртнээс л дуртай байсан болохоор энэ л түүнийг сэргээж чадна хэмээн найдсан хэрэг.
Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Ханхүү Зигфрид буу шийдмээ бэлдэж, нөхдийн хамт анд гарлаа. Сартай шөнө. Алс тэртээд нуурын ус цэлэлзэн, аймшигт хадан хавцал ёрдойн үзэгдэнэ. Нууранд хөвөх хунгуудын хамгийн сүүлийн хунгийн толгой дээр титэм гэрэлтэх нь онцгой харагдав. Түүний нүдний өмнө гунигтайгаар бүжих хун гэнэт үзэсгэлэнт бүсгүй болж хувирна. Энэ бол Одетта. Ханхүү тэр үзэсгэлэнт бүсгүйд анхны харцаар л дурлах боловч бүсгүй түүнд боломжгүй зүйл гэдгийг учирлана. Ингээд л цаг болж үзэсгэлэнт бүсгүйчүүд дахин хун болон хувирав. Гэхдээ хөөрхий Одетта ханхүүд өөрийн түүхийг ярьж амжлаа.
Хайр дурлалд шархалсан ханхүүгийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, “Бостон балет”-ын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг эрэлхэгээр гаргасан юм. Өмнө нь түүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан ч, Д.Алтанхуягтай “Хунт нуур”-ыг анх удаа үзсэн маань энэ. Тэрээр зөөлөн, даруу нэгэн боловч тайзан дээрх ханхүүг амилуулахдаа үнэхээр эрэлхэг дайчин байлаа.
Жижиг хунгууд чадварлаг байсныг магтах ёстой
Хэдийгээр хар, цагаан хунг хоёр балерина бүтээж болох ч түүнийг энэ удаа Ашли Эллис хоёуланг нь бүжих хүндхэн үүргийг хүлээн авсан. Тиймээс манай театрын чадварлаг бүжигчид Одеттатай хамт хорлогдсон жижиг, том хунгуудын дүрд бүжихээр болсон юм. Шинэхэн гавьяат Цолмонгоос авахуулаад театрт ажиллаж эхлээд удаагүй балеринанууд өөрсддөө ногдсон үүргийг чадварлаг гүйцэтгэсэн юм. “Хун нуур” балетын хөнгөхөн ая тэдний хөлийн зэрэг хөдлөх хөдөлгөөнтэй нэгдэж, энэ оройг чимж байлаа.
Алиа салбадайг анх удаа анхааралтай харлаа
Ордны алиа салбадайн дїрд Армены бїжигчин “Бостон балет”-ын гоцлооч Аветик Каралетиан бїжсэн нь энэ удаа анхаарал татаж байлаа. Ємнє нь “Хунт нуур” балетыг їзэж байсан ч энэ удаа алиа салбадайг анхааралтай харлаа. Гадаадын чадвартай балетчин тоглож байгаа болохоор ч тэр її, эсвэл тїїний чадвар нь уу намайг ч биш їзэгчдийн харцыг татаж байлаа.
Хар хун бол жинхэнэ шалгуур
Балетчин мэргэжлийг сонгосон ямар ч эмэгтэйн мєрєєдлийн дїр бол хар хун. Эзэмшиж гаргах ёстой бїх л чадварыг гаргадаг хэцїї дїрїїдийн нэг болохоор бас асар их хариуцлага дагуулдаг.
Хорон санаат Родбартад ханхїї болон гїнж Одетта нарын хайр дурлал таалагдаагїй учраас тэрээр Одеттаг хорьдог. Харин ханхїїд дурласан єєрийнх охин болох Одиллия Зигфрид рїї явуулдаг. Хурц ширїїн хєдєлгєєн, шийдэмгий тєрхтэй Одиллия ч мєн ханхїїгийн сэтгэлийг тїр зуур эзэмдэнэ. Ємнє їзэсгэлэнт бїсгїйтэй учирч хайр сэтгэлээ єгсєн Зигфрид удалгїй хорон санаатын арганд орсон гэдгээ ухаарах боловч нэгэнт оройтжээ. Тїїний ємнє жинхэнэ хайр сэтгэлийг нь тусгаарласан хана боссон гэдгийг хожимдож ухаарна.
Гэвч Ханхүү Зигфрид хорон санаат Ротбарттай тулалдан ялж, өөрийн хайрт бүсгүй Одеттагаа авран, амраг хос жаргалын замдаа ороход хорвоо ертөнц баяр хүргэх шиг наран мандана.
Браво, їнэхээр їзэгчдийг суудлаас нь босгохгїй байхын аргагїй тєгсгєл.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг амидаадаа баяр хүргэлээ
Дэлхийн шилдгүүдийг үзэхээр олон зочид төлөөлөгчид цугласны нэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг байлаа. Тэрээр амидаагийнхаа тоглолтыг шимтэн үзэж, талын Монголд даль жигүүрээ дэлгэсэн “Хунт нуур”-ын бүжигчдэд цэцгийн баглаа өргөн барьсан. “Монголын балетын хөгжил сан” байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн нэр хүндтэй балетын оддын наадам, мастер сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, Монголын балетын урлагийг дэлхий нийтэд сурталчилж, орчин үеийн сонгодог бүжгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг монголчууддаа олгон дэлхийд гайхагдсан сонгодог бүжгийн өв сангаас үзэгч олондоо таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй гавьяатаа дэмжиж мөн зорилготой,зүтгэлтэй байж залууст үлгэр дууриал болж буй бүжигчин Д.Алтанхуягт Ерөнхий сайд амжилт хүссэн юм.
Дараагийн бэлэг “Бид Монголдоо”
Тоглолтын дараа гавьяат жүжигчин, “Бостон балет”-ын гоцлол бүжигчин Д.Алтанхуягтай цөөн хэдэн үг сольж амжив. Тэрээр хамт ирсэн зочдынхоо сэтгэгдлийг сонсч, амжаагүй л яваагаа хэлээд, “Миний эх орон тэдэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Тэд энэ зун дахин ирэхээ ч амласан. Анх Хөгжим бүжгийн коллеж төгсөөд ирэхэд гоцлол бүжигчид цөөн байсан. Тийм болохоор надад их аз тохиож, бүх дүрд хангалттай тоглож, сургуулилан нэг нь “Хунт нуур” балетын ханхүүгийн дүр л дээ.
Үүнээс хойш энэ сангийнхаа үйл ажиллагааг эрчимжүүлж, олон тоглолт зохион байгуулна. Дараагийн бэлэг маань “Бид Монголдоо” нэртэй наадам байх болно. Гадаадад ажиллаж байгаа бүжигчдээ нэгтгэсэн тоглолт хийнэ” гэсэн юм.
АРДЧИЛАЛ