Монголын уран зохиол гэхээр таны тархинд “Болор Цом”, түүхэн хэдэн жүжиг, хайр сэтгэл хар санаа бүхий хэдэн зохиол л бууж байгаа байх. Хэдийгээр Монголын уран зохиол зогсонги байдалд орсон ч энэ ертөнцөд донсолгоо болсон үйл явдлууд тохиосоор байна. Монголын уран зохиолын түүхэнд шинэ хуудас нээгдэхээр үйл явдал болоод даруй жилийн нүүрийг үзэж байна. Монгол Бадарчин хочтой Амай буюу Золбаярын дэлхийгээр аялсан түүх, түүнтэй тохиолдсон адал явдал, аян замын тэмдэглэл юм. Тэрээр зүгээр нэг аялагч байсангүй, Монголын уран зохиолд аялалын тэмдэглэл-бүтээл хэвлэгдэж гарч байгаагүй бөгөөд үүгээрээ Амай зөвхөн дэлхийг тойрон аялаад ирсэн биш харин тэрхүү туршлагаа бусадтай хуваалцахаар үзэг цаас нийлүүлсэн суусан үйлс нь уран зохиолд цоо шинэ арга барил, хэв маяг бүхий бүхэл бүтэн чиглэлийг нээж өгсөн гавъяатай юм.
1, 2, 3-р дэвтрийг унших явцад хүн хэрхэн бүрэлдэж, зорьсон зорилгодоо хүрэхийг чармайн, өөрийн “ялхаг-залхуурлаас” хэрхэн ялж байгаа зэрэг залуу үеийнхэндээ ялангуяа амьдралын их далайд зангуугаа өргөн, далбаагаа дэлгэн орж буй, орох гэж буй өсвөр насны залууст тэр бүрт эцэг эхтэйгээ ярилцаад олж мэдэж чадахгүй ч байж мэдэх туршлагуудыг хуваалцжээ.
Амайн аялал болон энэхүү ном-тэмдэглэл нь дараах онцлогоороо яах аргагүй хувьсагч шинэчлэл авчирсан ажил болсон юм. Үүнд:
1. Аялалын хувьд энэ бол үүргэвчтэй аялал, Гарын Таван Хуруу зэрэг өмнөх оролдлогуудаас тэс өмнөө буюу спонсоргүй, зөвхөн гэр бүл цөөн хэдэн найз нөхдийн дэмжлэгээр гол Амайн өөрийнх нь эр зориг, тэвчээр, шазуураар бүтсэн аялал юм. Түүний энэ аялал нь яахын аргагүй Монгол хүний цог залийг бадрааж итгэл төрүүлэн, урам зориг нэмсэн туршлага байсан.
2. Аялалын явцад өөрийн блог хөтлөж байсан нь сэтгүүл зүйн салбарт цоо шинэ арга хандлага, өөрчлөлт хийсэн бүтээл байсан юм. Сэтгүүлч нэртэй хэдэн шүлэгчдийн сонинд бичдэг улс төрийн голдуу хов живний хажууд нийгэмдээ өөр ертөнцийн туршлагыг дамжуулж түгээсэн соёлын том довтолгоо болсоныг түүх харуулах нь дамжиггүй. Өдгөөгөөс 30-40 жилийн дараа улиг болсон улс төрөөс илүүтэй түүний ном, аялал залуусын сонирхлыг татах нь эргэлзээгүй.
3. Тэмдэглэлээ ном болгон эмхэтгэсэн нь: Дээр дурдсанчлан уран зохиолын цөөн хэдэн сэдэв, төрлийн хүрээнд хий эргэсэн “хөмөрсөн тогоо” мэт ертөнцөд салхи оруулсан “хуучин хүүхдүүд”-ийг шинэ хүү болоход уриалан дуудсан сурган хүмүүжүүлэх сурах бичиг болсоныг доторх агуулгаас уншигчид харж болно. Зарим нь тухайн нөхцөлд ямар шийдэл гаргасан, гаргахын тулд юуг анхаарч, ямар үзэл бодол, хүмүүжлийг урьтал болгосонг харах гэх мэтээр түүний оюун ухаанаас суралцах бол нөгөө хэсэг нь аливаа үйл хэрэг, “мөрөөдөл”ямар үнээр бүтэж биелэлээ олдогийг ойлгож ухаарах ажгуу.
Энэ тэмдэглэл ном нь айл бүрийн номын санд хүндтэй байр эзэлж, өсвөр насныхны ширээний ном болох нь дамжиггүй юм.
literature
раскруткараскрутка сайта веб дизайнпродвижении сайтавзлом e mailсанаторий аквалооplayful escorts dubaiэкспресс займ онлайн на счетвзять деньги в долг одессапл¤жный отдых на майские праздникинационален парк килиманджаротуры на сафари кени¤ танзани¤тур турци¤ май 2015заказать посудутез тур болгария солнечный берегсколько стоит сопровождение сайтапродвижение юридических услуг в интернетеtoxoplasmose diagnostik