Өглөө босох бүртээ толинд нүднийхээ эргэн тойронд харалсныг харах үнэхээр сэтгэлээр унамаар байдаггүй гэж үү. Үүнийг яаж арилгах вэ гэж санаа зовж байна уу? Эхлээд юунаас болж гарч байгааг тодорхойлоорой.
1. Хэрвээ гэнэт л нүдний эргэн тойрон харлаад ирсэн бол энэ нь харшил эсвэл бөөрний чулуужилтаас болдог. Хэрвээ харшлаас болсон бол юунаас харшилснаа тодорхойлуулж эмчлэх хэрэгтэй. Ихэнхдээ урьд нь иддэггүй байсан химийн аргаар гаргаж авсан хоол хүнс эсвэл зовхины өө дарагч , сормуусны будаг зэргээс харшилах хандлагатай байдаг.
2. Нүд чнь бүлцийж хар хүрээ татаад байвал сарын тэмдгийн өмнөх синдромноос шалтгаалж байж болно. Хэрвээ энэ нь сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанаас өмнө үзэгдээд арилж байгаа бол шалтгааныг нь олчихлоо. Улаан найзынхаа өмнөх долоо хоногт ус, давстай хоол зэргийг багасгаж оронд нь ногоон цай, жимс ногоо зэрэг байгалийн бүтээгдэхүүн хэрэглэ. Энэ нь гормоны үйлчилгээг эрс багасгаж синдром илрэхгүй байх боломжийг бүрдүүлдэг.
3. Ээж, эмээ чинь ч чамтай адил хар хүрээтэй бол энэ нь удамшлын чанартай байж болдог. Ийм үед ямар нэг эмчлэх тодорхой үр дүнтэй арга байхгүй бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээр бүдэгрүүлж болно.
4. Хэтэрхий өндөр дэртэй унтсанаас болж шөнийн турш цусны эргэлт багассанаас өргөссөн судас нүдийг хар хүрээтэй болгодог. 5 минутын турш хүйтэн жин тавьж цусны эргэлтийг сайжруулснаар хар хүрээ мэдэгдэхүйц багасах боломжтой.
5. Заримдаа хэд хэдэн хоногоор хамар битүүрч бүрэн амьсгалж чадахгүй байснаас нүдний доогуур хар хүрээ татдаг. Ийм тохиолдолд хамар битүүрснийг эмчилчихвэл хэвийн байдалдаа орно.
6. Өдрийн төгсгөлд чи юу иддэг вэ? Хэрвээ эрүүл хүнс хэрэглэдэг бол арьс чинь ч эрүүл байх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг. Витамин С, Е, К болон фолийн хүчлээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Шарсан хайрсан хоол бол эрүүл мэндийн дайсан шүү гэдгийг ахин дахин хэлмээр байна.
7. Сaйн унтаж амрах нь хамгийн энгийн бөгөөд чухал зүйл бөгөөд хангалттай унтаж амарч чадахгүй байгаагаас нүдний эргэн тойронд харладаг. Хоногт доод тал нь 7-8 цаг заавал унтаж амарч байгаарай.
8. Зүсэм хүйтэн өргөст хэмх, нухсан гааны навч, нэг амны халбага лайм эсвэл улаан лоолийн шүүс эсвэл төмсний шүүс хөвөнд шингээгээд зовхиндоо тавьж болно. Хамгийн шалгарсан арга бол хэрэглэсэн цайны ханд тавих юм. Нүдний ядаргааг ч бас тайлах ид шидтэй бүтээгдэхүүн шүү.
9. Шингэний дутагдал нь цусны эргэлтэнд нөлөөлж нүдний эргэн тойрныг харлуулах шалтгаан болдог. Тэгэхээр өдөрт 8 аягаас доошгүй ус ууж давсны хэрэглээгээ аль болох багасгах хэрэгтэй шүү.
10. Тамхи болон архины хэт их хэрэглээ нь бие дэх хүчилтөрөгч болон усны хэмжээг багасгаж, цусны эргэлтэд муугаар нөлөөлдөг учир нүдний эргэн тойрон харладаг юм шүү. Хэрвээ муу зуршлаа орхивол үр дүнг нь удахгүй үзэх болно.
11. Нарнаас хамгаалах тос нь эмзэг арьсыг улам эмзэгшүүлдэг гэж сонсож байсан уу? Түрхсэн үед нарнаас хамгаалах боловч түрхээгүй үед эмзэгшиж амархан харладаг. Тийм болохоор нарны шил бол хамгийн зөв бөгөөд ганган сонголт юм.
12. Нүүрнийхээ булчингуудыг дасгалжуулах нь арьсны чинь өнгөнд нөлөөлдөг. Тиймээс нүүрний булчингийн дасгалууд, иллэг зэргийг хийж байх нь жигд өнгөтэй цэвэрхэн арьстай байхад тустай гэдгийг санаарай.
13. Компьютер хүний нүдэнд ямар ямар муу нөлөө үзүүлдгийг энд үнэхээр тоочоод баршгүй. Нүдний харааг муутагадгаас гадна нүдний ядаргаа гээд л маш олон сөрөг муу нөлөөтэй. Дээрээс нь нүдний эргэн тойрныг харлуулдаг. Компьютерийнхээ дэлгэцээс аль болох зайтай сууж, зайнаас харах хэрэгтэй шүү.
Хамгийн чухал бөгөөд эцсийн зүйл бол бухимдлаасаа салах юм. Их ядарч стресстэх тусам таны арьс гундаж, аль муу муухай бүхэн цугларах болно. Тэгээд түүнийгээ хараад бас л сэтгэлээр унах болно шүү дээ. Бүх сайн сайхан зүйлийн эхлэл нь та бөгөөд таны сэтгэл санаа юм шүү гэдгийг санаж яваарай.
GOOLINGOO