Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн хорь нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн наян хүн нь хар тамхинд татагдан ордог байна. Гэтэл энэ хүмүүсийн дийлэнх нь 12-18 насны өсвөр насныхан байдаг нь хамгийн харамсалтай юм. Тэд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй гэхээсээ илүү бусдын нөлөөнд автаж хар тамхинд ордог байна.
Хар тамхи гэж юу вэ?
Хар тамхи нь хүний уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг ургамлын болон химийн гаралтай мансууруулах бодис юм.
Яагаад хүмүүс хар тамхийг татдаг вэ?
Хар тамхи хэрэглэдэг хүмүүс төрөл бүрийн мансууруулах бодисыг сорох судсаараа тарих гэх мэт аргаар мансуурдаг байна. Хар тамхи татсанаар орчноосоо тасарч толгой эргэх хий юм харах сэтгэл санаа үймрэх биеэ барьж чадахгүй болох гэх мэт тоочоод барамгүй олон хор уршиг байдаг. Хүмүүс хар тамхи татсанаар өвчин зовлонгоо мартаж сэтгэл санааны кайп авдаг гэж ойлгодог байна. Зарим хүмүүс нэг удаа татхад ямар орчих биш гээд л татдаг. Энэ нь хар тамхинд орох анхны алхмаа өөрөө хийж байна гэсэн үг юм. Манай улс болон хоёр хөрш орны хар тамхины эсрэг хууль маш хатуу байдаг байна.
Хар тамхинд орсон бол чи хэн ч биш болно
Мансуурлын эсрэг төвд ханддаг хүмүүсийн 80 орчим хувь нь охидууд байдаг. Хар тамхинд донтож эмчлүүлэгсдийн тоо өдөр ирэх ирэх тутам өсөж байгаа нь харамсалтай. Тэднийг энэ төвд ихэнх тохиолдолд гэрийнхэн нь дагуулж ирдэг байна. Мөн хар тамхи татдаг хүмүүсийн зөвхөн 20 хувь нь л сайн дураараа хаяхыг хүсдэг байна. Харин үлдсэн 80 хувь нь хаана яваа бол??? Мансууруулах бодисыг байнга хэрэглэсэнээр түүнд донтож улам шунадаг. Хар тамхинд мансуурсанаар өөрийгөө хянах чадваргүй болж замбараагүй бэлгийн харьцаанд орж XX зууны аймшигт тахал болох ДОХ авах ч аюултай. Хар тамхи гэдэг энэ муухай зүйлээс хол яваарай.
ОРОС УЛС
2001 оноос хойш нэг сая орчим орос залуу хар тамхины улмаас амь насаа алджээ хэмээн тус улсын Мансууруулах бодисын эсрэг тэмцлийн хорооноос мэдэгдэв. Статистик тоо үнэхээр сэтгэл түгшээж байна.
Сүүлийн арван жилд Орос оронд 15-34 насны нэг сая 200 мянган хүн нас баржээ. “Эдгээр үхлийн 75 хувь нь хар тамхи хэрэглэснээс үүдэлтэй байна” хэмээн хорооны илтгэлд онцолсон байна. Орос 143 сая хүн амтай.
Хойд хөршид таван сая иргэн мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. ЗХУ задарснаас хойш Орост хар тамхины хэрэглээ огцом өсчээ. Оросуудын ёс суртахуун, сэтгэлийн тэнхээ яагаад ингэтлээ муудсаныг шинжээч, мэргэжилтнүүд лавшруулан судалсангүй, зөвхөн “Афганистанаас орж ирж буй героины урсгал орос залуусыг хар тамхинд донтуулж байна” гэсэн дүгнэлтээр хязгаарлагдав. Афгануудын хар тамхи Төв Ази дахь хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаар дамжин Орост түвэггүй орж ирдэг аж.
Орос дахь мансууруулах бодисын зах зээл дээр 4.5 тэрбум доллар эргэлдэж байна. Өнгөрсөн онд ОХУ-д үйлдэгдсэн гурван гэмт хэргийн нэг нь хар тамхитай холбоотой байжээ. Оросын хар тамхичид санхүүгийн боломжгүй болсон үедээ донтохын эрхэнд крокодил-г хэрэглэж эхэлсэнээр өөрийгөө үхэлрүү хөтөлдөг байх юм. Энэ тамхинд ордог найрлагуудыг нь хэн ч эмийн сангаас худалдаж аваад гэрийн нөгцөлд боловсоруулж хэрэглэх боломжтой байдаг гэнэ. Хэрэглэж эхэлсэнээр бүх дотор эрхтэнийг гэмтээж тархи мэдрэлд нөлөөлж, биеийг ялзруулж эхэлдэг байна. Оросд ихэвчлэн 20-25 насны амжиргааны түвшингөөр доогуур иргэд энэ хар тамхний хохирогчид болж нас баралтаар төгсч байна.
Хар тамхи тариураар хэрэглэгч хүмүүс гарын булчин, шилбэ гээд тарилгын шингэн тарьж болох бүхий л газраа зүүгээр хатгадаг. Эцэстээ хөл гарт нь тарилга хийх талбайгүй болдог, түүнийхээ хоронд шилбэнийх нь, тухайн хэсгийнх нь мах тасарч, яс нь ил гардаг юм байна. Эцэст нь түүнийг үхэл л тосон авдаг гээд бод доо.
Дэлхийн хар тамхины үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг Оросын иргэд хэрэглэдэг. Оросын хар тамхины худалдааны 90 гаруй хувийг Афганаас оруулж байгаа героин эзлэх бөгөөд жилд дунджаар 35 тн-оор хэмжигдэж байна. Хар тамхи мансуурах бодис Оросын нутаг руу Казахстаны хилээр дамжин орж ирдэг бөгөөд 7000 км үргэлжилсэн энэ их урт хилийг хяналтдаа байлгана гэдэг үнэхээр бэрхшээлтэй асуудал юм. Афганистанд нэг кг героин 1500 доллар байдаг бол Казахстаны хил дээр 6000 доллар болж, улмаар Москвад 50 мянган долларт хүрдэг ажээ.
Героин (героин-хар тамхины нэг төрлийн ургамал) бол терроризмаас аюултай, архидалтаас илүү сүйрэлд хүргэдэг гамшиг билээ. Энэ бол Оросын нэгдүгээр зэргийн дайсан бөгөөд үйлдвэржсэн орнуудаас хүн ам зүйн байдал нь доройтож суларсан цорын ганц улсын тоонд ОХУ орж байна. Сүүлийн 30 жилд хүн амын наслалтын хугацаа үлэмж хэмжээгээр богиноссон юм. Оросын Мансууралтай тэмцэх албаны тэргүүн Виктор Ивановын мэдээлснээр, жил бүр мансуурах бодис, хар тамхинаас болж 30 мянган хүн үхэж байна. Энэ нь Зөвлөлт-Афганистаны дайны (1979-1989 он) үед амь үрэгдэгсдийн тооноос (13500) хамаагүй их байгаа юм Хүчний байгууллагынхан Орос руу цутган орж байгаа хар тамхины нийлүүлэлтийн дөнгөж 4 хувийг зогсоож чадаж байна.
Манайхны Казахстан, БНХАУ гээд олон орноор дамжуулан зөөж, олон оронд баригдан ял аваад байгаа хар тамхины эх үүсвэр нь Афганистан. Хил залгаа орнуудаар дамжуулсан хар тамхины нэг хэсэг нь ОХУ руу, нөгөө хэсэг нь БНХАУ руу ордог аж. ОХУ Афганистанд тариалдаг хар тамхины төрлийн бодисын хам гийн том хэрэглэгч болдог юм байна.
ХЯТАД УЛС
Афганистанаас мансууруулах бодисыг ОХУ болон БНХАУ руу нийлүүлдэг 180 гаруй бүлэглэл байдаг гэсэн. БНХАУ ч ялгаагүй маш том зах зээл болдог бөгөөд хар тамхины хууль бус наймааны золиосонд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бодолтой олон монгол хүн хэлмэгдэж, зарим нь Хятадын шүүхээс цаазын ял сонсоод буйг хэн хүнгүй мэднэ. Хар тамхины зах зээлд 65 тэрбум ам.доллар эргэлдэж, 15 сая гаруй хүн мансуурах донтой болж, үүний улмаас жил бүр 100 мянган хүн нас бардаг гэсэн судалгааг НҮБ-ын Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан байдаг.
Хатуу чанга хуультайгаараа алдартай Хятад улсад хар тамхи биедээ 50 граммаас дээш граммыг авч яваад баригдах юм бол шууд цаазын ял оноодог. Хятадын хууль дүрмээр бол шүүх эцсийн шийдвэрээ гаргасан л бол эргэж, буцаж харна гэсэн ойлголт байхгүй. Шууд л гүйцэтгэдэг. Цаазын ял оноож хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн орнуудын толгойд бичигддэг Хятад улс хар тамхины хэрэгт холбогдож цаазын ял сонссон хүмүүсийн толгойд нь бууддаг байна. Гэхдээ ялтнуудын нүдийг боож ертөнцөөс тусгаарлаж байж гүйцэтгэнэ гэсэн асуудал байхгүй. Бүхээгтэй машинд суулгаж зөөвөрлөөд, урдаас тусгайлан бэлтгэсэн эрэгийн наана цааш нь харуулан зогсоож байгаад л буудчихдаг аж. Нэг удаа цаазын ял гүйцэтгэхдээ бөөнөөр нь авчран ийнхүү хороодог. 2000 онд л гэхэд хар тамхины томоохон сүлжээг илрүүлж, арван хүнд цаазаар авах ял оноож байжээ. Хятадаас гадна Тайланд, Турк, Саудын Араб, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөн цаазын ял оноодог.
XIX зууны үед Англичууд Хятад руу хар тамхи хууль бусаар оруулдаг сүлжээг бий болгож энэ сүлжээ нь цааш задарсаар Хятадын хил хар тамхины сүүдэрт бүрэн автсан гэдэг. Тухайн үед хар тамхи бараан зах дээр хүртэл худалдаалагдаж Хятадын дээд зэрэглэлийн тансаг амьдралтай эрхэм төдийгүй үгээгүй ядуу иргэн ч цагаан тахалд бүрэн автсан байжээ. Үхлийн цагаан тунгийн хар гайгаар газар нутгаа хэд хэд хуваасан эмгэнэлт түүхээ мартаж, энэ асуудлаас бүр мөсөн салахын тулд Хятадууд хуулиа чангатгажээ. Тиймээс хар Хятадад хар тамхи залгиж тээвэрлэсэн хэрэгт доод тал нь 20-30 жилийн ял өгдөг. Гэхдээ ийм ял сонсох нь ховор. Ихэнхдээ цаазалдаг. Харин хар тамхи тээвэрлэсэн буюу дамжуулан худалдаалсан бол ямар ч өчиггүйгээр цаазын ял сонсоно.
Манжийн дарлалд орсон цагаас л эхлэн Манж нар Монгол угсаатанг мөхөөж номхруулан, өөрсдийн бүрэн эрхшээлд оруулах гэсэн төрийн хорт бодлого баримталж бидний газар нутаг дээр хар тамхи тариалдаг байжээ. Оросын цэргүүд олноор орж ирж “Олс”-ны төрлийн ургамлыг хар тамхи болгон хэрэглэж байсан гэнэ. Сүүлд 1960-аад онд Ховдод “Олс”-ны ургамал тарьж импортоор оруулж ирдэг “Олс”-ыг дотооддоо тарих болсон байна. Энэ нь амжилттай болсон ч хожим нь хар тамхины түүхий эд гэдгийг мэдээд тарихыг хуулиар хатуу хоргилсон байна. Хаагдмал ил тод биш байдлаас шалтгаалан хар тамхины тухай үнэн бодит мэдээлэл огт байдаггүй байлаа. Гэсэн хэдий ч хар тамхинд мансуурагчид тодорхой хүрээнд байсаныг үгүйсгэдэггүй. Харин орчин үед хар тамхи газар авч залуус төдийгүй өсвөр насныхан хүртэл хар тамхинд мансуурдаг нь нийгмийн хөндүүр асуудал болоод байна.Зарим томоохон бар цэнгээний газруудад хар тамхийг зардаг гэдэг нь батлагдсан зүйл юм. Хар тамхины ченжүүд татдаг хүмүүсийг хэдийнэ андхаа больсон тэднийг хаанаас авахыг урьдчилан мэдсэн байдаг. Хар тамхины хуулинд зарсан болон худалдаж авсан хэнийг ч байсан олон жилээр хорих арга хэмжээ авдаг. Хар тамхинд донтсон хүнийг эмчлэхэд маш их зардал гарах нь ойлгомжтой. Монголд л гэхэд хамгийн багадаа 10000 ам.доллараар эмчилдэг. Гадаадад бол бүр үүнээс олон тэгтэй тоо гарна. Хар тамхинд орсоноор эд хөрөнгөөр хохироод зогсохгүй амь насаа алдаж ч болох юм.
“Хар тамхи Мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг” 2000 оноос хойш дөрвөн удаа өсвөр насныхны дунд судалгаа явуулсан байх юм. Судалгаанд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагджээ. 2000 онд явуулсан судалгаагаар 70 хүүхэд хар тамхи хэрэглэдэг гэсэн тоо гарсан бол 2001 онд 140 гэж яван явсаар өнөөдрийн байдлаар 410-д хүрчээ. Илэрсэн нь 410 ч гэлээ далд энэ тоо нэмэгдэнэ үү гэхээс буураагүй нь ойлгомжтой. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 56 нь хар тамхийг судсаар тарьж хэрэглэдэг нь гүн орсны илрэл хэмээн холбогдох байгууллага тайлбарладаг.
ЦАГ ТӨР