Ц.Тэмүүлэн: Эхнэр бид хоёр хоорондоо яг соронз шиг…

 

Болзсон цагаасаа 10 минутын өмнө “Ubean coffee house”-д ирээд хүлээж суутал ярилцлагын эзэн маань орж ирээд гараа өргөсөн намайг харсангүй захдуухан очоод суучихав. Зочноо ирэхийг нэгэнт харсан би очиж мэндлэнгээ хажууд нь очиж суулаа. Саравчтай малгай, юүдэнтэй хар цамц өмссөн Тэмүүлэн дуутайгаа адилхан зөөлөн, намуухан хүн бололтой. Аяга кофе, зүсэм бялуу захиалж, асуулт бүрт минь цонх руу харж хэсэг саатчихаад аядуухан хариулж байсан түүний ертөнцөөр аялсан хэдэн хормын яриагаа танд хүргэж байна.

Та өөрөө эмч мэргэжлээр төгссөн шүү дээ. Эмч болох, дуучин болох хоёрын аль нь таны мөрөөдөл байсан бэ?
Бүр багаасаа дуулах дуртай байсан ч дуучин болъё гэж ерөөсөө бодож байгаагүй. Маш ичимхий хүүхэд байсан болохоор юун дуучин болох. Ганцаараа, гэртээ зөвхөн өөртөө зориулаад дуулдаг байлаа. 10-р ангиа төгсөөд эмч болохоор шийдээд ЭМШУИС-д элсэж байлаа. 3-р курст байхдаа гитар тоглож сураад л амьд хөгжимд дурлаж, дуулж эхэлсэн дээ. Хамт анагаахад суралцдаг байсан найзууд маань бүгдээрээ гитар тоглодог хүүхдүүд байсан. Тэдэнтэйгээ нийлж гитар тоглоно, ерөнхийдөө ижил хөгжим сонирхоно, сонсоно. Хамтлаг байгуулна гээд л ярьдаг байлаа.

Өөрөө өөртөө л зориулан дуулдаг байсан тэр хүү ичимхий зангаа хэрхэн дарж чадсан бэ?
Анх тайзан дээр жаахан байхдаа гарч байсан. Тэр үедээ ичимхий хэвээрээ л байсан. Гэхдээ 2003 он хавьцаа болдог байсан “Анхны алхам” нэртэй шоунд оролцож л амьд хөгжимтэй албан ёсоор танилцаж байсан. Тулгаа, Чинбаа гэдэг Анагаахын хоёр найзтайгаа, бас одоогийн UFO хамтлагийн Клауш бид дөрөв тэр шоунд хамтдаа орохоор ярьсан юм. Юу ч мэдэлгүй яваад очсон чинь, хамгийн эхэнд дуулах хамтлагаар манайхыг биччихсэн байсан. Анх удаа болохоор бүгд айгаад, сүүлдээ бүр орохоо больё гэж яриад. Нэг найз маань бүр чадахгүй ээ, би явлаа гээд л. Эцэстээ ярилцаж байснаа нэгэнт шийдсэнийх үзээд л алдая гэж шийдээд л тоглохоор болсон доо. Бөөн гэрэл гялбасан тайзан дээр анх удаа гарч үзээд л, урам зориг орж дуулж чадах юм байна гэж бодсон. Тэр тэмцээний дараа сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог болж, дуулж эхэлсэн дээ.

Хэнийг сонсож уран бүтээлийнхээ урам зориг, шинэ санааг олдог вэ?
Багаасаа л Queen, Coldplay гэх мэт гадны уран бүтээлчдийг сонсдог байсан. Яг гитар тоглож сурч эхэлж байхдаа Radiohead-ийг сонсож эхэлсэн. М83 гээд хамтлаг бий. Яг л миний төсөөлөлд буудаг тэр хөгжмийг тоглодог. Дуунууд нь нэг тийм, хөндий цуурайтай юм шиг сонсогддог.

Гэргий тань бас эмч мэргэжилтэй гэж сонссон л доо. Анх яаж танилцсан бэ?
Эхнэр маань манай дээд курсад сурдаг байсныг нь би сүүлд мэдсэн. Нэг сургуульд байсан хэрнээ биенээ танихгүй хэвээрээ төгсчихсөн байсан. Тухайн үед манай A Sound хамтлаг дөнгөж байгуулагдаад, “Их Монгол”-д тоглодог байлаа. Тэнд дуулж байхад манай хүн намайг харсан гэсэн. Нэг өдөр танихгүй дугаараас танилцах мессеж ирлээ. Хэсэг харилцсаныхаа дараа уулзтал, яриа маань хоорондоо сайн нийлж, бие биедээ татагдаад гэр бүл болсон доо. Бид хоёр гэрлээд одоо таван жил гаруй болж байна. Би бол их удаан, дуугай хүн. Харин манай хүн бол яг эсрэгээрээ. Би эхнэрийгээ тайвшруулж өгдөг. Манай эхнэр намайг хөдөлгөж, урамшуулж өгдөг. Яг соронз шиг.

Анх аав болж байсан дурсамжаасаа хуваалцаач?
Анагаахад дадлага хийж байхдаа, төрж байгаа эх дээр олон удаа орж байсан юм. Тийм болохоор эхнэрээ төрөхөд ч би хамт орж, дэргэд нь байсан. Эхнэрээ хүүхэд төрүүлж байхыг хараад айж сандарсандаа ухаан алддаг тохиолдол зөндөө байдаг л даа. Мэргэжлийн онцлогоор ч тэр үү, охиноо төрөхөд бусад аавуудыг бодоход тэгтлээ сандраагүй. Гэхдээ л өөрийн минь хүүхэд төрж байсан болохоор тэрүүхэндээ сандарсан шүү. Охин минь их хөөрхөн санагдаад л, үнэхээр гоё мэдрэмж төрж байсан. Гурван хүүхэдтэй болъё гэж бодож байгаа.

Бяцханд охинд тань урлагийн авьяас нь илэрч байна уу?
Мэдэгдэлгүй яахав. Манай охин одоо дөрвөн настай. Хөгжимд их дуртай. Бүжгийн хичээлдээ бас их дуртай. Баллетийн сургуульд явдаг юм. Маш сайн бүжиглэдэг болчихсон байна лээ. Хоёр дахь, дөрөв дэх өдрийг хүлээгээд л, бүжгийн хичээлдээ бөөн баяр болоод яваад өгнө шүү дээ.

Уран бүтээлч хүнийхээ хувьд ямар үед та сэтгэл хөөрлийнхөө дээд цэгт хүрдэг вэ?
Яг өөрийнхөө бодож төсөөлж байсан сайхан дуугаа зохиосны дараа л юм даа. Дууны ая хэзээ ч ороод ирж болно. Заримдаа энэ тэнд явж байхад нэг сайхан ая ороод ирнэ. Бүр хааяа гитар харахаас ч дургүй хүрэх үе байна. Гитаргүй явах үед орж ирснээ утсан дэрээ тэмдэглээд авчихна. Ихэвчлэн Мөнхболд бид хоёр дуунуудаа зохиодог. Тэгээд хамтлагаараа ярьж байгаад л дуулна.

Зохиож байсан дуунуудаасаа тэгж оргил цэгт хүргэж байсан, хамгийн хайртай бүтээлээ нэрлээч?
Хамгийн сүүлд гарсан “100 наст” цомгоос “About her” дуундаа их дуртай. Яагаад ч юм. “Release” цомгоос “30 жил хамт байхсан” дуундаа дуртай.

Монголынхоо уран бүтээлчдээс хэнтэй хамтарч дуулж үзэх юмсан гэж боддог вэ?
Би “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат ахтай хамтарч дуулж үзэх юмсан гэж боддог. Гоё гоё дуунуудтай. Одоо үеийнхэн сайн мэдэхгүй байх л даа. Би хүүхэд байхдаа Монгол дуунууд огт сонсдоггүй байсан хэрнээ л Л.Тайванбат ахын дуунуудыг сонсдог байлаа. Маш гоё аялгуулаг, содон, мэдрэмжтэй сэтгэлд хоногшсон дуунуудтай.

Нэгэн уншигч маань таныг эмэгтэй уран бүтээлчдээс хэнийг хамгийн их хүндэтгэж явдгийг тань асуулгаж байсан?
Манай ээж намайг жаахан байхад дуучин Б.Сарантуяагийн дуунуудыг их сонсдог байсан. Тийм болоод ч тэрүү Сараа эгчийн дуунуудад их дуртай. Чадалтай сайн ч дуучин. Тэрнээс өмнөх үе гэвэл Бадар-Ууган гуайтай хамт дуулдаг байсан Оюундэлгэр эгч байна. Маш өвөрмөц хоолойтой, мэдрэмжтэй дуулдаг хүн байсан. Харин сүүлийн үеийн дуучдаас Маралжингоо, Эгшиглэн хоёрыг нэрлэмээр байна. Хоолойны цар хүрээ, мэдрэмж сайтай дуулдаг.

Хамтлагийн дараачийн уран бүтээл хэзээ фэнүүдэд хүрэх вэ?
5-р сарын дундуур нэг цомог гаргахаар ажиллаж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл нь гарах байх. Ямар ч байсан нэг содон уран бүтээлчтэй хамтарч байгаа. Тэр цомгийн дууны шүлгүүдийг бүгдийг нь нэг хүн бичиж байгаа. Одоохондоо дэлгэрэнгүй мэдээллийг нууцлая.

Тоглолтын төлөвлөгөө байгаа юу?
Жил бүрийн 2 сарын 14-нд тоглолт хийдгийг манай сонсогч фэнүүд сайн мэдэх байх. Энэ жилийн Гэгээн Валентины өдрөөр ч бас тоглолтоо хийнэ. 6,9 дүгээр сард тус тус нэг тоглолт хийнэ. 2013 онд нийт гурван тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.

Гадаадад байгаа Монголчууддаа зориулаад тоглолт хийх гэж байгаа гэж сонссон?
Оны өмнө бид Лондонд тоглочихоод ирсэн. Англид байгаа Монголчууд маань бидний тоглолтыг маш сайхан хүлээж авсан. Хамтлагийнхан маань 3 сард Солонгос, 5 сард Японд тоглолтоо хийхээр ярилцаж байгаа. Мөн зунаас Европын орнуудаар явах төлөвлөгөөтэй байна даа.

Та өөрийгөө 70 гаруй нас хүрчихээд ямар хүн байна гэж төсөөлдөг вэ?
Хийх ёстой бүхнээ хийчихсэн байна байх даа. Хүмүүс хөгшрөөд чаддаг байсан юмаа чадахаа болиод ирдэг дээ. Миний төсөөллөөр бол би ер нь тийм болохгүй юм шиг санагддаг ш дээ. Би л лав хөгширсөн ч гэсэн дуулсаар л байна байх.

Таны мөрөөдөл юу вэ?
Зөвхөн Монголд биш гадагшаа аль болох олон улсад өөрийнхөө дуу хоолой, уран бүтээлийг таниулахыг хүсдэг. Тодорхой цэг хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ өөрийн хүрч чадах хэмжээнд хүртэл явахыг хүсдэг.

Мөрөөдөл тань биелэх болтугай. Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье

ЭХ СУРВАЛЖ: ГООЛИНГОО

 раскруткаразработка и продвижение сайтов москваоптимизация под поисковые системыкласнолом онлайнчехол для макбук проsunny escorts dubaiмикрозаймы онлайн получить быстродельта банк получить кредитную картутур в африканское сафариденьги в долг в черниговезаповедник нгоро нгороденьги в долг 5000 рублейкупить обои рафаэлло 50123 италия в харьковеtranslate to french from englishкак продвигать сайт в интернетеразмещение рекламы на щитах в москве


Ц.Тэмүүлэн: Эхнэр бид хоёр хоорондоо яг соронз шиг…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex