Дур булаам хөхөө хэрхэн хэвээр байлгах вэ

Бүсгүй хүний хөх гоо үзэсгэлэн, дур булаам байдлын илэрхийлэл болдог. Түүгээр ч зогсохгүй бэлгийн хүсэл тачаалын эх, үр хүүхдээ тэжээн өсгөх гол эрхтэн билээ. Эмэгтэй хүний хөх нарийн бүтэцтэй эмзэг эрхтэн. Түүний онцлогийг сайн мэдэж хайрлаж байх нь чухал юм.Хөхний булчирхай дундуураа холбогч эдээр хуваагдсан 20-25 хэрчимтэй бөгөөд хэрчим бүр нь хөхний толгой дээр очиж гадагшилдаг өөрийн сүүний суваг, урсгалтай. Тэдгээр нь явсаар хөхний толгой дээр очоод цэг мэт бяцхан нүхээр сүү нь гадагш гарна. Хөхний булчирхайг дотроос нь харахад усан үзмийн баглаа мэт харагддаг.

Айх хэрэггүй

“Сарын тэмдэг ирэхийн өмнө хөх чинь өвдөж байна уу? Айх хэрэггүй дээ. Энэ бол бүгдэд л байдаг үрэвсэл” гэж хэлсэн эмэгтэйчүүдийн эмчээс та хол явах хэрэгтэй. Хөхний булчирхайн үрэвсэл, өвдөлт өгч байгаа анхны шинж тэмдгийг тоохгүй өнгөрч болохгүй. Энэ нь гэдэс мушгихтай адил шинж тэмдэг юм. Хараад суулгүй шинжилгээ хийлгэх хэрэгтэй.Залуу эмэгтэйчүүд ЭХО-ний эмчид хандахад л хангалттай. Магадгүй эмч маммограмм буюу сүүн булчирхайн рентген шинжилгээ хийлгэхийг зөвлөж болох юм. Харин 30-аас дээш насны эмэгтэйчүүд ийм шинжилгээг заавал хийлгэх ёстой бөгөөд 40-өөс дээш насныхан жил бүр заавал хийлгэж байх ёстойг анхаар. Хэрвээ нөхөр эсвэл найз залуу чинь энхрийлж байгаад хөхөнд чинь хүрэхэд өвдөлт өгвөл хөх чинь асуудалтай болсных. Хөхний булчирхайн үрэвсэл өөрөө алга болдоггүйг анхаар. Өвдөлт газар авсаар арван жилийн дараа сүүний булчирхайн хавдар, бүр муугаар бодвол хорт хавдар үүсч болох юм.Хөхөө тэмтэрч үзээд хатуурсан байвал айх явдалгүй шууд эмчид ханд. 200-аас 199 тохиолдолд нь хоргүй хавдар, булчирхайн үрэвсэл үүссэн байдаг. Шинжилгээний хариу муу гарсан ч эрт үед нь илрүүлбэл эмчилж болох төдийгүй урт удаан наслах ч боломжтой юм.

Өөрийгөө анхаар

Өөрийнхөө сүүнийхээ булчирхайг байнга хяна. Санасан үедээ биш, сар бүр биений юм ирснээс хойшхи арав дахь өдөр шалга. Харин биений юм үзэгдэхээ больсон бол сарын аль нэг өдрийг сонгоод сар бүрийн тэр өдрөө л өөрийгөө шалга.Хувцсаа тайлаад гэрэл гэгээ сайтай газар толины өмнө зогс. Гараа толгойныхоо ард аваад хөхөө анхааралтай хар. Дараа нь гараа ташаандаа аваад алгаараа таашаа руугаа сайн шахаж барь. Тэгээд тохой мөрөө урагш болго. Хөхнийхөө толгойг бага зэрэг шах. Юм гарч байгаа эсэхийг анзаар.Хөхний толгой хонхойн орж арьс үрчийж булчин доорхи шингэн ихсэж, арьс хогжруутан улайж хатуурсан /өвчингүй байсан ч гэсэн/ байх ёсгүй.Дараа нь дээшээ хараад хэвт. Хоёр хөхөө тэмтэр, толгойноос нь эхлээд булчирхайн нэхдэс рүү болгоомжтой дар. Энэ хөдөлгөөнийг дээрээс доош, доороос дээш чиглэлд хий.Ихэвчлэн эрчүүд эмэгтэй хүний хөх хатуурсныг ажигладаг. Ялангуяа хамтдаа усанд ороод эмэгтэй хүний савандсан хөхийг илэхэд мэдрэгддэг байна. Тиймээс эрэгтэй хүн хажууд чинь байвал шалгуул.

Хөх юунд дуртай вэ?

-Тайван байдал, гүйх үед шархадсан шувуу шиг савчихгүй байх. Өөрөөр хэлбэл хөх савчихад түүнийг тогтоон баригч булчингууд суларч хэдхэн жилийн дараа булцгар байдлаа алдаж хий нь гарсан мэт болно.

-Хүйтэвтэр усаар шавш.

-Хөхөвч сайн чанартай, бие бариагүй, хэмжээндээ тохирсон, хатуулгагүй, поролонгүй байх ёстой. Поролон нь нэгдүгээрт, хөхийг халууцуулдаг. Хоёрдугаарт, поролон хуучрахаараа хорт хавдар үүсгэх бодис ялгаруулдаг.

-Хөвөн даавуун хөхөвч зүү. Нийлэг эдээр хийсэн бол зөвхөн алдартай үйлдвэрийн, сайн чанарынхыг нэр хүндтэй дэлгүүрээс ав. Захаас авсан нийлэг хөхөвч биеийг халууцуулж улмаар хорт хавдар үүсгэх бодис ялгаруулж болох юм.

Хөх юунд дургүй вэ?

-Шахах, цохих, даралт үүсгэхэд. Хөхний булчирхай маш эмзэг бөгөөд ямар ч хамгаалалтгүй байдаг. Хөх нь хэдийгээр өөхөн эдээс бүрэлддэг ч тэр нь хаа нэгтэй автобусанд хэн нэг нь тохойгоороо хөндөхөөс хамгаалж чаддаггүй. Дарагдсан хэсгүүд цагийн эрхээр аажим аажмаар хатуурал үүсгэсээр хавдрын эсийг буй болгож болох юм.

-Нарны шууд туяа хөхний бүтэц дэх салбархайнууд болон булчирхайлаг нэхдэсүүдэд муугаар нөлөөлж хамгийн таагүй уршгийг дагуулж болох юм.

-Хөхөвчийг 12 цагаас илүү, бүр шөнө тайлахгүй байхад хөхний эмзэг бүтцэд өөрчлөлт орно. Энэ нь мөн л хатуурал үүсгэдэг.

/www.emch.mn/

 продвижениеtopod.intopod.inкак взломать социальную сеть одноклассникиаквалоо отдыхmassage sex in dubaiсрочно нужны деньги астраханьсрочно нужны деньги в долг 1000000туры в хорватию май 2015путевки на май 2015срочно нужны деньги запорожьекилиманджаро подьемдержатели для бокаловпродвижение сайта через вконтактеpr стратегия компаниисайт сделать в москве


Дур булаам хөхөө хэрхэн хэвээр байлгах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.