Сексэд та хэн бэ?

Хэдийгээр хүн бүр өөр, дахин давтагдашгүй боловч хүн төрөлхтөн бүхэлдээ сексийн үндсэн дөрвөн хэв шинжид хуваагдаж байдаг. Танд чухам аль хэв шинжийн хүн бэ гэдгээ мэдэхэд чинь энэ сонжоо тусална.
Зарим гэр бүлд цагийн эрхээр сексийн харилцаа огт байхгүй болдог ч энэ нь бие биенээ харилцан хүндэтгэх, хайрлахад нь огтхон ч саад болдоггүй… Гэтэл өөр нэгэн гэр бүлд зөрчил маргаан, хэрүүл тасрахгүй боловч тэд орондоо бүхнийг мартаж чаддаг. Хөлгүй далай мэт энэ их мэдрэмжинд ямар нэгэн хууль дүрэм гэж бий билүү? Мэдээж байхгүй. Гэхдээ л сэтгэлзүйч, зурхайч, зохиолчид эдгээрийн зүй тогтлыг олж харах, ангилах янз бүрийн оролдлого хийж байжээ. Жишээ нь Стендаль хайр сэтгэлд төгс төгөлдөр, бие бялдрын, нөхөрсөг, хүсэл тачаалын гэсэн 4 хэлбэр бий гэж үзсэн байдаг. Энэ өгүүлж буй ангилал гэдэг нь бодит, романтик, сэтгэлийн хөдөлгөөний, мэдрэмжийн гэсэн өөр 4 хэв шинжийг агуулдаг байна.
Дээрх 4 хэв шинж цэвэр хэлбэрээрээ тохиолдох нь бага, хүн бүрт холимог байх бөгөөд аль нэг тал нь давамгайлан илэрч болно. Эхлээд харахад энэ шинжүүд дөрвүүл адилхан мэт санагдана. Гэвч тун нарийн ажиглалтаар өөр хоорондоо огт өөр гэдэг нь мэдэгдэнэ.
Ингээд та дараах хариултын хувилбаруудаас өөрт тохирохыг сонгон аваарай.

1. Хайр дурлалд хамгийн чухал нь:
a. Харилцан ойлголцол, сэтгэл санаа нэгдэж байх
б. Хүчтэй тачаал. Сэтгэл догдлуулж хүсч тэмүүлдэг байх
в. Өөр хүнтэй нэгэн цул болох-үгээр илэрхийлэмгүй мэдрэмж төрөх
г. Сексийн хувьд гүнзгий мэдрэмж авдаг байх

2. Анхны харцаар дурлах гэдэг бол:
a. Жинхэнэ хайр сэтгэлтэй огт адилгүй түр зуурын сонирхол, ухаангүй явдал хоёрын холимог юм
б. Жинхэнэ хайр сэтгэлийн анхны оч
в. Илүү гүнзгий харилцаанд хүргэх эхний алхам
г. Хэрвээ нөгөө хүнээс адил хандлага гарвал аажимдаа байнгын харилцаанд хүргэж болох сексийн сонирхол

3. Хүнтэй шинээр бэлгийн харьцаа тогтоох нь:
a. Хэнтэй гэдэг нь чухал биш, хамгийн сонирхолтой секс адал явдал
б. Хэрвээ та дурласан бол энэ нь гайхалтай сайхан зүйл
в. Тийм ч амархан шийдээд шууд алхам хийчихэж боломгүй зүйл
г. Тодорхойгүй, эрсдэлтэй алхам

4. Хайргүй мөртөө бэлгийн харьцаанд орох нь:
a. Тогтмол нэг харилцагчтай байдаг шиг л, заримдаа түүнээс ч сонирхолтой
б. Хайртай хүнтэйгээ секс хийснээс илүү мэдрэмж төрүүлэхгүй
в. Харилцааг гутаан доромжилж байгаа хэрэг
г. Дажгүй байж болох л юм, тийм бол дараа нь хайр сэтгэл ирж болно шүү дээ

5. Хайр сэтгэлээ хөргөхгүйн тулд:
a. Зөвхөн сексэд үндэслэсэн биш, хүсэл, сонирхол, ажил мэргэжил, бодол санаа нэг байх хэрэгтэй
б. Та нар хувь заяагаараа учирсан хүмүүс гэдгээ ойлгосон хөрч суларшгүй хүчтэй мэдрэмж байх хэрэгтэй
в. Бат бэх сэтгэл хөдлөлийн харилцаатай байх
г. Та нар хамт байхад сайхан байдаг, сексээс таашаал авдаг байх нь

6. Сексийн амьдралаа баялаг болгохын тулд элдвийг хийх:
a. Секс сайхан утгаа алдахгүй байхад зайлшгүй хэрэгтэй зүйл
б. Яг ийм зорилго тавилгүйгээр, өөрсдөө л ухамсарлан ингэж хийж болох юм
в. Ингэх шаардлагагүй. Сексийн таашаал гэдэг бие биедээ хэрхэн хандаж байгаагаар л илэрдэг болохоос гүйцэтгэлийн арга техникээс хамаардаггүй.
г. Танд юу таалагдаж, юу таалагдахгүй байна зэргийг мэдэхийн тулд л хэрэглэж болох юм. Түүнээс заавал биш.

7. Та хоёр харилцан зүрх сэтгэлээ нээж ярилцахаа боливол:
a. Сэтгэл хоосорсон мэт санагдаж, сэтгэлээр унана
б. Өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон мэт санагдана
в. Үүнд анхаарал хандуулахгүй. Хамгийн гол нь энэ байдлаа үгээр илэрхийлэхгүйг хичээнэ
г. Бидний хоорондын харилцаанд дайсагнал бий болохгүй л бол хэвийн зүйл гэж үзнэ

8. Та хоёрын хооронд үүссэн асуудлыг “хэлэлцээний” аргаар шийдвэрлэх нь:
a. Тун чухал зүйл. Тэгж л байж асуудлыг шийдвэрлэнэ
б. Болох л юм. Угаасаа асуудал үүсч байгаа л бол хайр дурлал унтарсан гэсэн үг
в. Хэцүү л юм. Яриа хүний мэдрэмжийг хөндөж чадахгүй шүү дээ
г. Ингэх гээд хэрэггүй ээ. Энэ нь зөвхөн уур уцаар л хөдөлгөнө. Эвлэрье гэвэл хайртай хүнээ дуугүйхэн тэврэх, эсвэл шууд секс хийх хэрэгтэй

9. Жинхэнэ ойр дотно харилцаа гэдэг:
a. Байнга санал бодлоо хуваалцдаг байх
б. Үнэнч, хайртай гэдгээ байнга илэрхийлэх
в. Хуурамч, дуураймал биш мэдрэмж
г. Бие махбодын хувьд ойр дотно, сексийн харилцаандаа сэтгэл хангалуун байх

Уран сайхны хэв шинжийн хүмүүс А хариултыг голчлон сонгоно.
Сексийн нэг хэвийн амьдралд дургүй, байнгын хөдөлгөөнд байхыг хүсдэг ч амьдралын энэ талд бүхэлд нь онц ач холбогдол өгөөд байдаггүй. Тэдний хувьд дэргэд нь өөрийг нь ойлгодог, ярилцаж, бодол санаагаа хуваалцах хүн байх нь л чухал. Энэ хэв шинжийн хүмүүс зүрх сэтгэлдээ биш оюун ухаандаа илүү захирагддаг юм байна.

Мөрөөдөмтгий хэв шинжийн хүмүүс Б хариултыг голчлон сонгоно.
Тэдний хувьд зүрх, зүрх нь гайхалтайгаар нийлэн цохилж, харилцан бишрэл төрөх нь чухал. Тэдний хувьд хамтрагчаасаа их хайр халамж, онцгой харилцаа мэдрэхийг хүсдэг. Тэд өөрөөр нь бахархаж, бишрэн гайхаж байхад дуртай. Энэ хэв шинжийн хүмүүс оргилуун хүсэл мөрөөдлийг ямагт өндөр үнэлдэг. Хэрвээ тийм хүсэл мөрөөдөл байхгүй л бол тэдний хувьд хайр дурлал гэж байхгүй бөгөөд сексийн харилцаа ч сонин биш. Нөгөөтэйгүүр ийм өндөрт жигүүртэй хүмүүст харилцааны тогтсон хэм хэмжээ чухал юм.

Сэтгэл хөдлөлт хэв шинжийн хүмүүс В хариултыг голчлон сонгоно.
Ийм хүмүүсийн бодлоор хамгийн мартагдашгүй секс нь харилцан сэтгэл хөдөлж таалагдсаны үндсэн дээр үүсдэг. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл нь заримдаа уйтгар гуниг, заримдаа баяр баясгалан авчирч байдаг. Тэдний хувьд секс чухал зүйл боловч ганцхан бие махбодын харилцаа тэдэнд хангалттай биш, харин хоёр хүн бүх зүйлээрээ нэгдэн нэгэн цул болох ёстой гэж үздэг. Тэдний гүнзгий харилцаа жинхэнэ солиоролд хүргэдэг. Тэд оюун ухаанаас илүү сэтгэл хөдлөлдөө захирагдан амьдардаг..

Мэдрэмтгий хэв шинжийн хүмүүс Г хариултыг голчлон сонгоно.
Ийм хүмүүст тайван, найдвартай байдал чухал. Тиймээс тэдний хувьд сайн секс гэдэг удаан, тогтвортой бат бэх харилцааны эхлэл юм. Тэд хэзээ ч хүнд ухаан алдан дурлахгүй, толгой эргэм хүсэл тачаалаас, даруухан, тайван баяр баяслыг илүүтэй таашаана. Секс тэдний хувьд цэвэр бие махбодын харилцаа юм. Энэ харилцаа сайн бол орондоо заавал шинэ зүйл туршиж, элдвийг эрэлхийлж, мөрөөдлийн тоглоом зохиохыг хүсэхгүй. Тэдний уриа нь: Илүү сайн гэдэг бол Сайны дайсан юм.эффективное продвижениеtopodin.comseo сайтовпрочитать чужую переписку вконтакте бесплатночехол на macbook air 13sunny escorts dubaiденьги в долг в минске под распискутур на майские жукипокорение килиманджаро ценакредит для нового бизнесатур май турци¤деньги в долг под расписку стерлитамактуры в италию на автобусеrussian language to english translationпродвижение в поисковикебиорезонансная терапия в домашних условиях


Сексэд та хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.