Энгийнээс энгийн ууссан єнгє цагаан сарын гоёл

Социализмын vед бараг л мартагдаад байсан монгол vндэсний хувцас єдгєє дахин сэргэж байна. Нэгэн vе хєгшчvvд л баяраар дээл ємсч гангардаг байсан бол сvvлийн жилvvдэд залуучууд ч гэсэн vндэснийхээ хувцсыг чухалчлах болсон. Нэн ялангуяа монгол vндэснийхээ дээлийг Хятадын єв соёл болгон алдах нь гэж тэвдэж байгаа энэ цаг мєчид хvн бvр Монголын уламжлалт цагаан сараараа дээлээр гангарахыг бvх нийтэд уриалж байгаа. Тиймдээ ч шинийн 8-ныг “Дээлтэй єдєр” болгон зарлаж байгаа. Vvнээс vvдэлтэйгээр энэ жил цагаан сараар дээлтэй монгол хvн олон байх биз. Монгол хvн та ч гэсэн энэ жилийн цагаан сараар яагаад vндэснийхээ хувцсаар гангарч сэтгэл бардам алхаж болохгvй гэж. Таны монгол хvн гэдгээрээ бахархан сэтгэл бардам алхахад туслах vvднээс энэ жилийн цагаан сарын гоёлын талаар “Монгол костюмс” тєвийн загвар зохион бvтээгч Ж.Ичинхорлоотой хамтран энэхvv нvvрийг бэлтгэлээ.
Даавуун дээл таны гангараа
Мэдээж цагаан сарын гол гангараа бол дээл. Гэхдээ та хэдэн настайгаас дээлний загвар ямар байх нь шалтгаална. Ахмадууд загварын дээл ємсєєд гvйгээд байх намбанд нь тохирохгvй шvv дээ. Тиймээс уламжлалт загвартай монгол дээлээрээ гангарсан нь дээр. Тэгээд ч энэ жил уламжлалт загвартай дээлийг хантааз болон хvрэмтэй хослуулан ємсєх хандлага их ажиглагдаж байгаа. Єнгєрсєн зун охид хvvхнvvдийг байлдан дагуулж байсан чернилэн ягаан єнгє энэ жилийн цагаан сараар огт хэрэглэгдэхгvй гэдгийг сануулъя. Харин завсрын єнгє энэ жилийн цагаан сараар голлоно. Гэхдээ настнууд єєрт тохирсон єнгєє сонгох нь илvv єнгєлєг харагдахад тань тусална. Яг одоогоор ирж буй захиалгыг харж байхад хvvхнvvд даруухан загварын дээл чухалчилж байгаа нь ажиглагдаж байна. Монголын загвар зохион бvтээгчид ч vvнийг нэг их буруушаахгvй байгаа. Учир нь нэг дээл хийлгэчихээд дахин ємсєх газар олдохгvй байх нь бий. Тиймээс даруухан загвартай дээл хийлгэчихээд тvvнийгээ дараа жирийн vед ємссєн ч болно шvv дээ. Гол нь охид хvvхнvvд маань бэлхvvс тодотгосон дээл ємсєхєд улам дэгжин чамин харагддаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Харин захны хувьд бага зэрэг босоо. Монгол vндэсний дээл гэсэн уламжлалаа тодотгохын тулд загвар зохион бvтээгчид босоо зах урт шилбэ товчийг хэзээ ч єєрчилж болохгvй гэж vргэлж захидаг. Энэ жил ч гэсэн мєн л энэ зvйлvvдэд гар хvрч болохгvй гэдгийг сануулж байгаа. Харин загварын дээлнийхээ хормойг ямар хийлгэхээ та єєрєє сонго. Яагаад гэвэл цагаан сарын дээлний хормой тийм, ийм байх ёстой гэсэн дvрэм журамд баригддаггvй. Гэхдээ танд гэж сануулахад шулуун урт хормой тийм ч тохиромжтой биш шvv. Яагаад гэвэл цагаан сараар монголчууд нэг нэгнийхээ амар мэндийг эрж зочилдог. Тиймээс энэ байдалд уг хормой саад болох талтай. Одоо та дээлнийхээ материалыг ямар байхыг сонирхож байна уу. Тэгвэл танд л гэж хэлэхэд энэ жил завсрын, ууссан єнгєтэй цэвэр даавуу “vнэд” орж байгаа. Нэг vгээр хэлбэл торгоноос татгалзаж даавууг энэ жил чухалчилж байгаа гэсэн vг. Харин эрэгтэйчvvд жирийн л монгол дээлээрээ гангарна. Гэхдээ эрчvvдийн дээлний гол гангараа нь мэдээж товч. Сэлvvртэй мєнгєн товчтой дээл ємссєн эрчvvд нvнжигтэй агаад намбалаг харагддаг нь нууц биш.
Лоовуузан малгай эрчvvдийн гоёл
Эр хvний тэргvvн дээр заларсан малгай хамгийн чухал гоёл гэдгийг бид бvхэн мэднэ. Тэр тусмаа цагаан сартай салшгvй холбоотой зvйл бол малгай. Энэ vvднээсээ эрчvvдийнхээ малгайд маш их анхаарч байгаа. Монголчууд эртнээс лоовуузан малгайгаар гоёж байсан ард тvмэн. Энэ уламжлалаа сэргээх vvднээс энэ жил лоовууз малгайг нэлээд чухалчилж байгаа. Мэдээж малгайн дээд орой нь дээлний єнгєтэй адил байх ёстой. Тvvнчлэн дєрвєн талтай малгайг загвар зохион бvтээгчид санал болгож байгаа. Малгайны нэг чих буудаг байх тусмаа илvv дэгжин харагддаг. Тийм учраас дєрвєн талын аль нэгийг нь буудаг байдлаар малгайг урлаж байна. Дєрвєн талт малгайн орой ч гэсэн дээлний єнгєтэй адил байна гэдгийг санаарай. Хоёр жилийн ємнєєс нас тогтож буй бийлэгжvv эрчvvд бага зэрэг саравчтай хоёр хажуу тал нь буудаг булган малгайгаар гангарч байсныг та лав санаж байгаа байх. Хэрэв та малгай хийлгэх нь хvндрэлтэй байгаа бол энэ малгайгаа ємссєн ч болно шvv дээ. Залуу та хэнэггvй зангаасаа болоод за яадгийн саравчтай малгайгаа ємсчихье гэж бодож суугаа бол энэ бодлоо одоохон толгойноосоо авч хаяарай. Яагаад гэвэл зуны малгайг дээлтэй хослуулах нь хамгийн тэнэг шийдэл. Эмэгтэйчvvдийн хувьд малгайны сонголт харьцангуй сайн. Залуухан эмэгтэйчvvд нь сvvлийн vед хvvхнvvдийн ємсєєд байгаа дугуй малгайнуудыг ємсєж болох бол настнууд булган малгайгаа ємсєж болно.
Хvрэм хантаазны эмжээр хоёр дахин нарийслаа
Ер нь энэ жил хvрэм хантаазаар гангарах магадлал тун их байгаа. Тиймээс хvрэм хантаазын загвар ямар байгаа талаар сонирхуулъя. Єнгєрсєн жил хоёр хуруу єргєн эмжээртэй хантаазаар хvvхнvvд гангарч байсан бол энэ жил энэ эмжээр хоёр дахин нарийссан. Дээл ч хантааз ч энгийнээс энгийн загвартай хийгдэж байгаа гэдгийг санахад илvvдэхгvй. Євєг дээдэс маань эсрэг тэсрэг єнгєєр дээл хантаазаа урлуулдаг байсан бол энэ чиг хандлага бvрэн халагдсан. Харин тvvний оронд дээлний єнгє арай гvн єнгєтэй бол хантааз нь яг єнгє дагуу хэрнээ арай цайвар єнгєтэй байх хэрэгтэй. Тvvнчлэн эмжээр нь ч гэсэн дээл болон хантаазныхаа єнгєтэй ижил байх болно. Нэгэн vе хоргойг буруу харуулаад л хантаазаа гоёдог байсан бол одоо огт єєр. Ер нь хэтэрхий энгийн юмуу даа гэж хэлэгдэхээр дээл хантаазнууд энэ жилийн цагаан сарын гоёлд хvч тvрэн орж ирж байгаа.
Бас бvсгvйчvvд маань европ хувцас дээр ємсєх зориулалтаар хантааз хийлгэх нь бий. Тэдэнд ч гэсэн энэ загвар хамаарна гэдгийг хэлье. Эрчvvд маань зєвхєн дээл л хийлгэдэг байсан бол энэ жилээс хантаазтай нь хамт хийлгэж эхэлсэн байна билээ. Эрчvvдийн хантааз мєн л даавуун материалтай байхаас гадна хийц нь энгийн байна. Єєрєєр хэлбэл дээлийн зах шиг захтай, энгэр нь мєн л уламжлалт байдлаараа. Хоёр талдаа оноотой байна. Хєдєєгийн залуучууд хээ хуар болсон хантааз дээлийнхээ гадуур ємсдєг бол хотынхон энэ гангараанаас татгалздаг.


Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.