Энэ жилийн хувьд ирэх гуравдугаар сарын 15-наас нөөцийн махыг худалдаанд гаргахаар төлөвлөж байсан.
Гэвч Цагаан сараар махны эрэлт нэмэгдэж, үнэ өсдөг учир түүнээс сэргийлж Засгийн газраас махны үнийн хөөрөгдлийг тогтвортой барих зорилгоор нөөцийн махыг зах зээлд нийлүүлж эхлээд буй юм.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр хонь, ямааны махыг жижиглэнгээс илүүтэй гулууз, өрөөлөөр авах нь их байгаа тул цагаан cap хүртэл жижиглэж борлуулах чиглэл өгөөд байгаа аж.
Үнийн хувьд өнгөрсөн оныхтой харьцуулахад 1950-2850 төгрөгөөр нэмэгджээ. Энэ үнийн өсөлтийг хязгаарлах ямар нэг боломж байхгүй бөгөөд Цагаан сарын дараа махны үнэ буурна гэдгийг албаныхан хэлж байна.