Алдарт жүжигчин Миа Кишнер 1975 оны энэ өдөр төржээ.
Канадад төрсөн тэрбээр жүжигчин төдийгүй нийгмийн зүтгэлтэн юм. Миа анх 2006 онд дэлгэцнээ гарсан “Хар цахирмаа” киноны Элизабет Шортын дүрээр алдаршиж байжээ.
Дараа нь 2009 онд гарсан “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” олон ангит киноны Изабель Флеммингийн дүрээр дэлхий дахинаа нэрд гарсан байна.
Түүний аав нь “The Canadian Jewish News” сонины сэтгүүлч, ээж нь дунд сургуулийн англи хэлний багш байжээ. Харин дүү нь авьяаслаг зохиолч Лорен Киршнер юм.
Миа 14 настайгаасаа эхлэн Канад, Америкийн телевизийн кинонуудад тоглох болсон аж. Хожим тэрбээр Холливудад очин олон кинонд дүр бүтээсэний зэрэгцээ алдарт жүжигчин Дастин Хоффмантай хамт гол дүр бүтээсэн байдаг.
Одоогоор Миа киноны зураг авалтаасаа бусад үед бүжгээр хичээллэдэг гэнэ. Тэрбээр салса, вальс, жааз бүжгээр идэвхтэй хичээллэдэг юм байна.
О.Саша
/Нийгмийн толь/