Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг удахгүй нярайлна. Холливудын нас ахимаг одын удахгүй төрөх хүүхэд охин аж. Алдарт жүжигчний хувьд энэ хүүхэд дөрөв дэх нь бол түүний одоогийн эхнэр Эммагийн хувьд анхных нь хүүхэд юм байна. Эмма өнгөрөгч аравдугаар сард нөхрийнхөө экс эхнэр Деми Мурыг нөхөр Эштон Катчераас салах өргөдлөө өгсний дараа жирэмсэн гэдгээ зарлажээ. 2009 онд одоогийн эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулсан Брюс хуучин эхнэр Д.Мураас гурван охинтой юм.