Дэлхий даяар 1,000 гаруй сүлжээ дэлгүүртэй, жил бүр 400 сая каталог гаргаж, үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг шоугаа толилуулан, тэрбум тэрбумын орлого олдог “Victoria’s Secret”-ийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Мэдээж энэ компанийг сахиусан тэнгэрүүдгүйгээр, харин сахиусан тэнгэрүүдийг нь “Victoria’s Secret”-гүйгээр төсөөлөх аргагүй. Эрчүүдийн хайр, харцыг булаасан Тайра Банкс, Адриана Лима, Жизель Бундхен, Хайди Клам нарын өдий зэрэгт хүрсэн нь ч энэ л компанийн ач гэдгийг тэд үгүйсгэхгүй биз. Тэгвэл бүсгүйчүүд бидний хайртай дотуур хувцасны загвар гаргадаг “Victoria’s Secret” 2013 онынхоо хамгийн анхны загварын бүтээлээ толилууллаа. Уг загварын бүтээлийг дэлхийн алдарт загвар өмсөгч Candice Swanepoel өмссөн байна. Ингээд загваруудаа сонирхоно уу?






