Саяхан БНХАУ-д нэгэн шуугиан тарьсан үйл явдал болжээ. Chutian 2012 гэсэн хятадын тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн дээр зочидын татахын тулд нэртэй загвар өмсөгчдийг урихын оронд дотуур хувцастай хүүхдүүдийг урьсан байна.
Энэхүү явдал нь нийгэмд маш их шуугиан тарьж уг үзэсгэлэнг зохион байгуулагчид болон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн эсрэг чиглэсэн эсэргүүцэл өргөнөөр өрнөжээ.
Харин зохион байгуулагчдын яриагаар бол бид загвар өмсөгчидийн хөдөлмөр хэр хүнд болохыг тэднийг нийгэм хэрхэн анхаардагийг мэдрүүлэх зорилгоор уг хүүхдүүдийг оролцуулсан юм гэжээ.