Шүдээр биеэ шинжихүй.

Та шүдний эмчид очихдоо ломбо тавиулна гэж бодохоос бус зүрхээ ямар байгааг асуухгүй л болов уу. Тэгвэл шүднийх нь байдал хүний эрүүл мэндийн талаар олон мэдээлэл өгдөг гэж Амеркийн шүдний эмч нар нотолжээ.

Шүдэнд гарч байгаа өөрчлөлтүүд тухайн хүний эрүүл мэндэд ноцтой хүндрэлүүд гарч байгаагийн шинж тэмдгүүд байж болох тухай амны хөндийн эрүүл ахуйн салбарт шинэ судлагаа мэргэжилтнүүд ярьж байна.

Буруу хооллолт: Шүд цоорох нь наанадаж тухайн хүн буруу  эрүүл бус хооллож байгааг илтгэнэ. Эчэ өвчин шүдэнд чипс, цагаан талх, шоколад зэрэг аль болох бага хэрэглэвэл зохих бүтээгдэхүүнд агуулагддаг нүүрс-ус, сахар наалдаж үлдсэнээс болж үүсдэг. Нүүрс-ус, сахар нь шүдэнд хортой хучлийг ялгаруулдаг амны хөндийн нянг үүсгэдэг байна. Буруу хооллолт нь шүд цоолохоос гадна өөр хүнд өвчин үүсэхэд хүргэдэг.

Таргалалт: Шүд цоорох нь амттан болон хор уршиг дагуулдаг бусад хүнсний хэрэглээгээ багасга гэсэн анхны дохио юм. Эс бөгөөс таргалах аюултай. Ялангуяа таргалалтад хүүхдүүд их өртдөг. Гэхдээ амттан, чипс, шарсан бутээгдэхүүн насанд хүрэгчдэд ч сайнаар нөлөөлөхгүй. Таны шүдний эмч эрүүл хооллохыг зөвлөж байгаа нь “шүдээр уншиж” болох бусад өвчин тусах магадлал өндөр байгааг заавал анхааруулж байгаа хэрэг.

Зүрх-судасны өвчин: Шүд цоороход хүргэж байгаа эрүүл бус хүнс нь хортой бодис буюу тосны хүчил агуулдаг. Энэ нь шүдэнд аюулгүй ч аманд шоколадтай орсноор бие махбодид нэвчиж, улмаар зүрх-судасны өвчтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ та амттанаас татгалзаж чадахгүй бол сав баглаан дээр бичсэн тухайн бүтзэгдэхүүний орцод тосны хүчил агуулагдаж байгаа эсэхтэй танилцаарай. Үүний сацуу шүд болон буйлан дахь хортой нянгууд зүрх-судасны системд өөрчлөлт оруулж, улмаар чихрийн шижин, зүрхний шигдээс, амьсгапын замын өвчин үүсгэж болзошгуй юм.

Хорт хавдар: Хортой хоол хүнсээс гадна таны шүдэнд тамхи татах эсвэл кофенд дурлах мэтийн хорт зуршил нөлөөлдөг. Тиймээс хэрвээ өглөө бүр угаалгын өрөөндөө 10-15 минут зарцуулж шүднийхээ шар өнгөрийг цэвэрлэж байхыг хичээгээрэй. Харин буйлнаас чинь цус гардаг бол хавдартай эсэхээ шалгуулах ноцтой шалтгаан болохыг анхаараарай.

WWW.MISS.MN

продвижение сайтов с оплатой за результатраскруткаseo аудит сайтасанаторий аквалооelite escort dubaiзаявление на получение кредита в сбербанке скачатьaltezza climbing limited отзывыозеро натрон в танзаниипутешествие по африке гора килиманджароaltezza танзани¤танзани¤ сезон дождейсковорода вок отзывыtranslation services for spanishводяной полотенцесушительдиагностика организма отзывы


Шүдээр биеэ шинжихүй.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.