Хөл дор алт биш амьдрал бий

МОД ЯРЬДАГ 

 

 

Мод өгүүлж байна. “Би  1436 онд төрсөн юм. Намайг 50  нас хол гарсан хойно Америк тивийг нээж байлаа”…

Харин өөр нэг мод хэлэхдээ, “Би 1842 онд төрсөн. 2009 онд намайг тайрах хүртэл би нийтдээ долоон удаагийн түймэрт өртсөн ч азаар багахан хэмжээнийх байсан учраас бие минь нөхөн төлжиж энэ хүртэл амьдарсан юм”. Бас нэг нь ярьж байна. “Намайг дөнгөж ургаж эхэлж байхад хажууд минь маш том, бүр асар том, сайхан мод зэрэгцэн амьдардаг байсан. Тэр том, сүрлэг биеэрээ намайг халхалчихдаг байсан учраас нарны гэрэл над дээр хангалттай тусдаггүй байлаа. Идэш тэжээлийг минь ч гэсэн тэр булааж орхино. Тиймээс би их жижгхэн биетэй байсан. Ийм байдалтай нэлээд хэдэн жил амьдарч байтал өнөөх сүрлэг мод өвгөрч, хөгшрөөд өмхрөөд уначихлаа. Тэр цагаас хойш нарны илч миний биеийг бүтнээр нь төөнөж, идэх хоол ч хангалттай болов. Тэгээд би яг л өнөөх мод шиг сайхан, сүрлэг болсон доо”.

Энэ бол ямар нэгэн уран зохиол биш, үнэхээр моддын яриа юм шүү. Мэргэжилтнүүд судалж байгаа модондоо үүссэн цагираг, тэр завсар үлдсэн ул мөр, сорвийг уншдаг аж. Модод ч тэдэнд зөвхөн өөрийнхөө тухай биш, амьдарч байсан ойнхоо тухай мэдээллийг, тэр ч бүү хэл, дэлхийн түүхийг, улс үндэстний соёлыг, байгаль цаг уурын өөрлөлт гээд бүхий л зүйлийг ярьж өгдөг. Тийм ч учраас модыг бөмбөрцгийн тухай мэдээллийг хадгалагч хар хайрцаг гэж шинжлэх ухаанчид нэгэн дуугаар зөвшөөрдөг юм. Өөрөөр хэлбэл мод дэлхийн түүхийг өгүүлэгч, “ургадаг ном” юм.

Дээр өгүүлсэн моддын түүхийг бид МУИС-ийн Экологийн боловсролын төв дэх хүүхдүүдэд зориулсан өртөөчилсөн сургалтын үеэр сонссон юм.

Эндэхийн багш нар ердөө модны цагирагийг тайлж уншиж өгсөн нь энэ. Өөр олон сонирхолтой баримт, мэдээллийг тэд хүүхдүүдэд өгдөг юм байна. Тухайлбал, Монголд хамгийн удаан ургасан модыг хэдэн жилийн өмнө манай нэг судлаач Хархираагаас олжээ. Тэр мод 850 жил амьдарсан байв. Тиймээс дэлхийн өндөр настай модны дансанд тэрхүү модыг оруулсан байна. Харамсалтай нь, судлаач энэ модыг олж нээснээс гурван жилийн дараа хэн нэг нь тайраад аваад явчихсанаар дэлхийд данстай нэгэн модны түүх төгсгөл болжээ.

 

“ХОЁР СЕКУНД”-ЫН ӨМНӨ ТӨРСӨН ХҮН ТӨРӨЛХТӨН

Бидний зочилсон дараагийн өртөөний нэр “Цагийн урсгал”. Ханан дээр томоос том дугуй хэлбэртэй цаг байрлуулжээ. Манай дэлхий үүссэнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд барагцаагаар 4.6 тэрбум жил өнгөрч байгаа гэж үздэг. Энэ 4.6 тэрбум жилийг 24 цагт багтаасан байна. Сонин санагдаж байгаа биз. Ингээд дэлхий үүссэн 00:00 цагаас хойш ганц эст организм, олон эст организм хэзээ үүссэн бэ гэдгийг ханан дээрх өнөө цаган дээр байрлуулах ёстой. Бас хуурай газар амьдрал хэзээ үүссэн, анхны хөхтөн амьтан бий болсон хугацаа, үлэг гүрвэл хэзээ сөнөж, хүн, сармагчин хоёрын зам аль цаг үед салсныг зөв тодорхойлох ёстой. 

Үлэг гүрвэл хоёр сая жилийн өмнө устсаныг хүүхдүүд хамгийн сайн мэддэг байна. “Цагийн урсгал” өртөөний энэ сургалт энгийн юм шиг санагдаж байгаа байх. Үнэндээ үгүй. Хүүхдийн толгойд суулгаж, хэлж байгаа санаа нь их сонин. Дэлхий 4.6 тэрбум жилийн өмнө үүсч, 700 сая жилийн өмнө олон эст организм, дараа нь хуурай газарт амьдрал үүссэнийг цаган дээр харуулна. Үлэг гүрвэл 65 сая жилийн өмнө төрсөн бол хүн төрөлхтөн энэ бүхнээс тэртээ хол, одоогоос 200 мянган жилийн өмнө бий болсон. Энэ мэтээр дэлхийн туулж өнгөрүүлсэн 4.6 тэрбум жилийг 24 цаг гэж үзэх юм бол хүн төрөлхтөн ердөө хоёр секундын өмнө бий болсныг энэ цаг харуулж байна. Тэгсэн хэрнээ тэд энэ “богинохон” хугацаанд дэлхийгээ “дэнжигнүүлэх” хэмжээнд хүргэж орхисон “аймаар амьтад” юм байна шүү дээ.

 

 

 

ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ГУРВАЛЖИН

 

 

Гурав дахь өртөө идэш тэжээлийн хэлхээ холбооны тухай өгүүлнэ. Манай дэлхий дээр байгаа бүх амьд биетийг гурван хэсэгт хуваадаг. Нэг хэсэг нь бүтээгчид. Тэд амьтныг идэлгүйгээр өөрөө хөрснөөс эрдэс ус авч, агаарт байгаа нүүрсхүчлийн хий, нарны тусламжтайгаар байгаль дээрх  хоолыг бий болгодог.  Юуны тухай өгүүлж байгааг минь ойлгож байгаа байх, мэдээж ногоон ургамал. Нөгөө хэсэг нь тэрхүү хоолыг хэрэглэгч. Тэр нь мэдээж хүн, амьтан. Харин хэрэглэгч хэд, хэдэн түвшинд байж болно. Тухайлбал, навчит модон дээрх авгалдайг жижиг шувуу идлээ, жижгийг нь том шувуу идлээ гэх мэт.

Дараагийн өртөөнд ирсэн хүүхдүүд байгаль дээр аль нь бүтээгч болоод анхдагч хэрэглэгч, бас хоёр, гуравдагч хэрэглэгч вэ гэдгийг тодорхойлох юм. Эдгээр бүлгээс гадна задлагч гэж маш том бүлэг байдаг. Задлагч байгаагүй бол өнөөдөр дэлхий дээр амьдрал байхгүй. Ойд унасан бүх мод, хэдэн сая үхсэн мал тэр чигээрээ аль нэг тийшээ уусаж алга болдоггүй бол дэлхий ертөнц юу болж хувирах билээ. Тэр бүхнийг  байгальд нь оруулж өгдөг нэг хэсгийг задлагч гэдэг.

Тэд ихэвчлэн хөрсөнд амьдарна. Идэш тэжээлийн ийм гурвалжин далай тэнгист, ойд, тал хээрт гээд хаа сайгүй бий.

Чийгийн улаан, мөөг, янгир ямаа, тарвага, үлийн цагаан оготно,шоргоолж,харзны шийхнүүхэй /шувуу/, саман ерхөг /ургамал/, царцаа дээр өгүүлсэн бүлгийн алинд багтахыг хүүхдүүд энэ өртөөн дээр ирэхдээ мэдэж авна.

Гэхдээ энэ бол зүгээр л нэгийгээ идэх, эсвэл идүүлэхийн тухай хичээл огтхон ч биш юм. Хэрэв сар шувуу устчихвал үлийн цагаан оготно гаарна. Тэгэхээр ургамал байхгүй болно. Энэ дэлхийн бүтээгч ургамал байхгүй болчихвол, хөрс, ус, ерөөс амьдрал үгүй болно. Тэгэхээр хаа байсан тэр сар шувуу надад хамаагүй гэж бодож болохгүй нь. Хүн гэдэг эдгээрийн дээр байдаг юм биш. Хаа нэгэн газарт нь, эдгээрээс л хамааралтай амьдардаг юм гэдгийг энд ирсэн хүүхдүүд ойлгоод буцна. 

 

 

 

ХӨЛИЙН ДООРХ АМЬДРАЛ

 

 

“Хөлөн доорхи ертөнц” нэртэй энэ өртөөнд нэг удаа Баянхонгороос ирж саатсан хүүхдүүдээс багш “Хөрсөн дотор юу байдаг вэ” гэж асууж л дээ. Тэд “алт, бас шороо” гэж хариулж. Үнэндээ хөрсөн дор, тэр бүү хэл, зүгээр л нэг хөлийн доорх хөрсөн дотор ямархан хэмжээний амьдрал өрнөж байдгийг сонссон Баянхонгорын багачууд лав мэл гайхсан байх. Яг ийм хэмжээний талбайтай хөрсөнд ойролцоогоор таван ширхэг чийгийн улаан хорхой, олон хөлт арван ширхэг, нэг эст амьтан 10 сая, бактер 10 их наяд байдаг гэнэ. Энэ олон “нөхөр” тэнд юу хийж байна вэ гэж үү. Тэд өнөөх, дээр өгүүлсэн задлагч нар юм гэнэ. Тэгэхээр хөл дор алт биш, бүхэл бүтэн ертөнц байдгийг хүүхдүүд ойлгож авчээ.

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарлажээ. Тиймээс Байгаль хамгаалах сангаас энэ хүрээнд хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа ажил нь Экологийн боловсролыг дэмжих төвийн үйл ажиллагааг идэвхжүүлж, өргөжүүлэхэд чиглэх юм байна. Хэдийгээр энэ төвийн түүх 1957 оноос эхэлдэг ч төрөөс тэр бүр анхаарал хандуулаагүй, эндхийн ажилтан, эрдэмтэн судлаач багш нар “бор зүрхээрээ” зүтгэсээр өдий хүрсэн юм байна. Хүүхдэд ийм энгийн аргаар экологийн боловсрол олгож болдгийг бидэнд харуулсан энэ төвийнхөн бодлого, хөрөнгөөр дэмжээд өгвөл цаашид маш их ажил хийхээр төлөвлөчихөөд байгаагаа бидэнд дуулгасан юм.

POLIT.MN /ЗУУНЫ МЭДЭЭ/

 

 

topodin.comseo оптимизация и продвижениеtopodчехлы для iphone 4japanese dubai escortвзять кредитную карту в банке возрождениефитнес тур на майскиеденьги в долг до 1000000занзибар altezzaкредитка от дельта банкукилиманджаро поездка восхождениетовары для дома магазиныинтернет магазин радиаторовкупить батареи отопления биметаллическиедва в третьей степени


Хөл дор алт биш амьдрал бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex