Бруно Марс: Охидын зүрхийг Элвис шиг эзэмдэгч болохыг хүсдэг байлаа

Бруног бүр жаахан байхаас нь л хүмүүс нэр хүндтэй уран бүтээлч болно гэдгийг нь олоод харчихсан байж. Дөрвөн настай жаалхүүг эвлэгхэн бүжиглэн, дуулахыг нь хараад “Хамгийн бяцхан “Элвис”, рок-н-роллын ирээдүйн хаан” гэж байсан удаатай гэдэг.

 

-Та твиттер дэх хуудсандаа “2010 он миний хувьд гайхалтай жил болсон гэж боддог байлаа. Гэтэл 2011 он амьдралын минь хамгийн сайхан үе болсон” гэж бичсэн байсан. Яагаад тэр вэ?

-Энэ их олон шалтгаантай. Би өнгөрсөн жил дэлхийг тойрон аялан тоглолт хийлээ. Би мөрөөдөж ч байгаагүй газарт очиж, дуулж, цомгийнхоо баярыг хийлээ. Бас гайхалтай олон санал хүлээн авсан. Ээждээ байшин худалдан авч өгсөн өдрөө твиттер хуудсандаа энэ бүхний талаар бичсэн юм.

-Ээждээ байшин худалдан авч өгсөн байх нь ээ?

-Тийм ээ. Үүний төлөө фэнүүддээ талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Нэг том мөрөөдлөө биелүүлчихэв үү?

-Яг тийм. Ээж минь өдийг хүртэл намайг хайрлан халамжилж байсан. Харин одоо ээжийгээ амрааж, халамжлах миний ээлж ирлээ.

-Хатагтай Хернандез бэлгийг тань хэрхэн хүлээж авсан бэ?

-“Яасан жижигхэн байшин бэ. Надад илүү томыг авч өг” гэж хэлсэн. (инээв) Тэр баярласандаа бүр нулимс унагасан. Тиймээс бидний хувьд их онцгой жил болсон.

-Таны амжилтад хүрсэн зам тийм ч шулуун дардан байгаагүй юм билээ. Өрсөлдөгч ихтэй. Тэгэхдээ танаас ч залуухан өрсөлдөгч олон байсан. Харин та 18 насандаа Холливудад хөл тавьж, “Motown records”-той гэрээ байгуулснаар төдөлгүй нэрд гарсан. Харамсалтай нь “Motown” удалгүй гэрээгээ цуцлахаар шийдсэн. Тухайн үед танд ямар бодол төрж байсан бэ?

-Энэ бол нэг алхам ухарсан явдал болсон. Урьд нь “Би “Motown records”-ын дуучин Бруно Марс байна” гэж өөртөө итгэлтэй хэлдэг байсан бол одоо тэдэнд гологдсон уран бүтээлч болж хувираад байна. Ингэснээр надад туслах томоохон хүчийг төдийгүй надад итгэсэн хүмүүсийн итгэлийг ч алдсан.

-Тэд танд энэ шийдвэрээ хэрхэн мэдэгдсэн бэ?

-Бид чамтай ахин хамтран ажиллахыг хүсэхгүй байна гэх утгатай зүйл хэлсэн.

-Их харгис ханджээ.

-Үгүй дээ, харгис хандсан юм биш. Энэ бол тэдний биш, миний буруу байсан. Би дэндүү балчир байсан учраас энэ гэрээ ямар чухал болохыг ойлгохгүй байж. Хэдийгээр би сайн дуулж чаддаг байлаа ч, шоу бизнесийн ертөнцөд амжилт олохын тулд түүнээс их зүйлийг суралцах хэрэгтэй болдог. Хамтлагуудтай дуулж, ганц нэг тоглолтод оролцдог төдий байсан болохоор би рекордсын дуучин ямар нөхцөлд ажилладгийг огт мэдэхгүй байлаа.

-Тэдний шийдвэрийг сонсоод чи ямар хариу өгсөн бэ?

-Би уйлсан байх аа.

-Тухайн үед дуулах ур чадвар надад байхгүй юм байна даа гэж бодогдсон уу?

-Тийм байдалд орохоор өөрийн эрхгүй зориг мохдог юм билээ. Өөртөө бага зэрэг итгэлгүй болсон ч би бууж өгөхийг хүсээгүй. Тиймээс гэртээ харихгүй гэж шийдсэн.

-Тэгээд энэ бүхнийг юу өөрчилж, галт тэргийг чинь зөв замд нь буцаан оруулсан юм бэ?

-Цаг хугацаа л гэж бодогддог. Өсөж томрох тусам би дуучин биш, жинхэнэ уран бүтээлч болж байлаа. Өдөр бүр дуу зохиож, удалгүй продюссерээр ажилладаг болсон. Хүнд хамгийн их хэрэгтэй зүйл бол туршлага. Би өнгөрсөн хугацаанд олон арван аймшигтай муухай дуу зохиож байлаа.

-Таны зохиосон дуунуудаас хамгийн аймшигтай дуу аль нь вэ?

-Би хэлмээргүй байна. Энэ чинь CNN-ийн нэвтрүүлэг шүү дээ.

-Дэлхий дахинаа цацагдаж буй CNN телевизийн нэвтрүүлгээр дамжуулан нэрийг нь хэлэхээс ч ичмээр муу дуу тань тэгээд ямар нэртэй юм бэ дээ?

-Найз Филтэй хамтран зохиосон “Унтлагын өрөөний дээрэмчин” гэдэг дуу.

-Ямар үгтэй болоод нэрийг нь дурсах төдийд хар хөлс тань цутгаад байгаа юм бэ?

-Гэхдээ бид студид дуугаа бичүүлж байхдаа энэ дуугаа дор хаяж “Грэмми”-ийн шагнал 18 төрлөөр авна гэж бодож байлаа. Харин дараагийн өдөр нь “Бид яаж тэгж төсөөлж чадав аа” гэсэн бодол эрхгүй төрсөн.

-Би таны тухай их сайхан түүх олж уншсан. Та “Элвисийг тайзан дээр гармагц хүмүүс айдаг. Учир нь тэр их хүчтэй, охидыг яг л самар шиг бяцлах чадалтай. Тиймээс түүнийг ханхүү, эсвэл цагдаа гэж нэрлэсэн ч болно. Тэнд цугласан хүмүүс шоу үзэхдээ яаж аяглах ёстойг сайн мэддэг юм. Би тэднийг харж, тэднээс суралцах дуртай. Би ч бас Элвисийн фэн юм чинь” гэж хэлсэн байдаг. Элвис Прэслигийн нэг тоглолтыг зурагтаар үзээд тэгж хэлсэн байх, тийм үү?

-Милтон Берлегийн шоуг үзэж байсан юм. Гэтэл охид түүний гараас барих гэж зүтгээд л… Шууд нэвтрүүлэг, эсвэл эвлүүлэг байсан эсэхийг би мэдэхгүй байна л даа. Гэхдээ л түүнийг дуулж эхэлмэгц хүмүүс бүхнээ мартчихдаг. Бага байхдаа би түүний тоглолтыг үзээд яг л түүн шиг болохсон гэж бодож байснаа тод санаж байна. Би охидыг яг л түүн шиг хашгируулахыг хүсдэг болсон.

 

-Одоо бол тэд чиний төлөө хашгирч байгаа шүү дээ, Бруно.

-Тийм шүү. Роб чи сонсов уу?

-Охидын сэтгэлийг эзэмдэгч байх сайхан уу?

-Би өөрийгөө тийм хүн гэж бодохгүй байна.

-Өглөө толинд хараад…

-Чи бол миний уулзаж байсан залуусаас хамгийн сайхан нь гэж хэлдэг. Гэхдээ тэр үгийг надаас өөр хүн хэлээгүй шүү дээ.

-Сайхан бүсгүйчүүд чамайг шүтэн биширч орилоход ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Хорвоо дээрх хамгийн сайхан мэдрэмж. Та ч үүнийг үгүйсгэж чадахгүй байх. Гэхдээ тэр олон хүмүүс дунд эмэгтэйчүүд байгаа эсэхийг нь би нарийн мэдэх аргагүй шүү дээ.

-Та яг л бяцхан Элвис шиг байж, тийм үү?

-Үнэндээ би тэр үеийг санадаггүй юм аа.

-Аав, ээж хоёр тань таныг бусад хүүхэдтэй адилгүй байсан гэдэг юм билээ. Хүүхдүүд олон хүний өмнө гарахаасаа ичдэг бол харин та дуртай байж.

-Би их нүүрэмгий байсан л даа.

-Та бяцхан Элвис болохыг хүсдэг байсан гэсэн. Тэр тухайгаа ер нь санадаг уу?

-Тоглолтод оролцох ёстой нэгэн үдэш би халуурсан юм. Тэр үед тав бил үү, зургаан настай байсан санагдана. Халуурч байсан учраас ээж тоглолтод оролцохыг зөвшөөрөөгүй. Харин би түүнд нь их гомдож, оройжин өрөөндөө хашгичиж билээ. Тэгээд хувц саа өмсөж чадахгүй гэж бодохоор өөрийн эрхгүй уйлаад л байсан. Миний санаж байгаа ганц зүйл л тэр.

-Хавай дахь амьдрал тань ямар байсан бэ?

-Хавай их сайхан газар. Бага насаа дурсахаар гэр бүлийнхэнтэйгээ далайн эрэг дээр тоглож байсан үе л хамгийн түрүүнд санаанд ордог.

-Гэр бүлийнхний тань зааж сургасан зүйлсээс хамгийн үнэ цэнэтэй нь юу вэ?

-Гэр бүл бол бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл. Аав, ээж хоёр минь намайг хайрлаж, халамжилж, бүх зүйлийг зааж сургаагүй бол би өнөөдөр энд ингээд сууж байхгүй л байсан. Хөгжмийн ертөнцөд дурлахад нөлөөлсөн хүн бол миний аав. Тэр л намайг Жеки Уилсон, Жеймс Броун нартай танилцуулсан.

-Аав тань шоу бизнесийн талаар сайн мэддэг хүн. Тэр танд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Аав минь сайн удирдагч хүн. Тэр бүр 1950-иад онд хөгжимд дурласан. Өөрийнхөө сайн дуучин биш гэдгээ ч мэддэг байж. Гэхдээ сайн дуучныг таних чадвартай байсан учир тэдний тайзнаа гаргах гэж хамаг амьдралаа зориулсан хүн. Тиймээс аав минь удирдан зохион байгуулах чадвар сайтай. Түүнийгээ ч надад сургасан.

-“Time” сэтгүүл оны нөлөө бүхий 100 хүний жагсаалт гаргасан. Уг жагсаалтад Ерөнхийлөгч Барак Обама, Марк Зукерберг, Жастин Бибер, бас таны нэр бичигдсэн байна билээ. Энэ бол таныг зөвхөн дуучин биш гэдгийг баталсан явдал. Гэрийнхэн тань үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?

-Тэд надаар бахархсан байх. Ялангуяа аав, ээж хоёр минь. Тэдний хувьд би чинь үргэлж балчир Бруно байх болно.

-Их хэмжээний мөнгө, эмэгтэй хүн хоёрын нэгийг нь сонго гэвэл алийг нь өөртөө үлдээх вэ?

-Мэдээж бүсгүйг. Энэ чинь ямар учиртай асуулт вэ, Пирс?

-Сайхан хариулт байна. Гэхдээ мөнгийг чинь, машин, байшинг чинь авна гээд бод л доо, Бруно.

-Тэгсэн ч би зүгээр ээ.

-Гэхдээ чамд би тэрбумтан болохыг хүсэж байна гэсэн утгатай дуу байдаг шүү дээ.

-Үнэндээ шүлгийг нь сайн сонсох юм бол жинхэнэ утга нь тэрбумтан болоход биш гэдгийг ойлгох болно.

-Аз жаргалын тухайд чи ямар бодолтой байдаг вэ?

-Аз жаргал гэдэг амьдралын хамгийн энгийн зүйлс шүү дээ.

-“Grenade” цомгоороо та “Грэмми”-ийн зургаан төрөлд нэр дэвшсэн. Канье Уэстийн амжилтыг эвдэж, Аделегийнхийг давтсан байна.

-Канье, Аделе нартай мөр зэрэгцэнэ гэдэг сайхан хэрэг. Би Каньегийн шүтэн бишрэгч. Түүний гаргасан цомог бүр надад бий.

-Шоу бизнесийн ертөнцийнхн өөс хэнийг нь илүү бахаддаг вэ?

-Аделег. Тэр гайхалтай сайхан дуу зохиодог. Цахим хуудаснаас дуу авчихдаг болсон цагт цомог борлуулах нь ашиггүй гэж хүмүүс бодож байх үед түүний цомгууд хэдэн сая хувь борлогдсон.

-Та ихэвчлэн хайрын тухай дуулдаг. Хэдэн удаа дурлаж байсан бэ?

-Би жинхэнэ хайртайгаа учраагүй л явна. Дараагийн асуулт.

-Тийм гэж үү?

-Мэдээж би хүнд дурлаж байсан.

-Жинхэнэ хайр байсан уу. Тэгээд таны зүрх шархалсан байх нь ээ?

-Би одоо ч ганц бие байгаа шүү дээ.

-Гэхдээ боломж байна.

-Тийм ээ.

О.УНДАРМААseo продвижение раскрутка сайтовaracerоптимизация поиска сайтаанонимайзер вконтакте для игрчехол iphone 5s caseоформить кредитную карту без справки о доходахcasino online gratis maquinas tragamonedassexy sexy girlsbedava casino oyunu oynaLatest casino bonusesвосхождение на килиманджаро укрвысокий радиатороформить кредит наличными с плохой кредитной историейбизнес план кредитный брокерденьги в долг от частного лица одессабизнес план кредитного кооперативамо путешествие по сафари в африкезаказать кредитную карту в дельта банкеинтернет для продвижения бренд и трендюрист по наследствукотелок алюминиевыйдизайн радиаторов отопленияоптимизация сайта для googleкомпания юридических услугканадские дома в новосибирскелечение кишечная палочкаmacbook air skin 11


Бруно Марс: Охидын зүрхийг Элвис шиг эзэмдэгч болохыг хүсдэг байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.