Сахиусан тэнгэрүүдийн дуу алдмаар сайхан бие галбир, гоо үзэсгэлэнг шагшин магтахгүй байхын аргагүй. Эрчүүд байтугай бүсгүй хүний нүд тэдний дур булаам байдалд татагдан дуу алддаг. Мэдээж тэд гоо сайхны охин тэнгэрүүд болохоор гадаад үзэмжиндээ бусдаас илүү их анхаарал хандуулах нь тодорхой.
Үүний тулд өөрөөсөө багагүй их хүч хөдөлмөр, тэвчээр гаргадаг юм шүү. Хэдий төрмөл гоо сайхантай байлаа ч түүнийгээ тордохгүй бол гундахад амархан. Өнгөрсөн онд сахиусан тэнгэрүүд “тэнгэр”-ээс бууж ирэхийн тулд ямаршуухан зүтгэл гаргасан талаар сонирхуулья.

1. Доуцэн Круз- Доуцен долоо хоногт 3-4 удаа дээс, йогоор хичээллэдэг. Мөн долоо хоногт 4 удаа 90 минутаар сүүдэрт бокс хийдэг. Мөн хүүгээ төрүүлснээсээ хойш өглөө бүр гүйдэг болсон.
2. Жессика Харт- Бид бүгдээрээ нэгэн жигд төгс сайхан бие галбиртай байх ёстой. Би бусдыгаа бодвол илүү их хичээл зүтгэл гаргасан. Эрүүл хооллож, сахарын агууламжтай жүүснээс татгалзсан. Цэвэр ус их ууж, маш сайн унтаж амарч байсан болохоор хэдий их зүтгэл гаргасан ч огтхон ч ядраагүй.
3. Бехати Принслүү-“Би гол нь маш их нойр авахыг хичээж байсан. Би байрлаж байсан буудлаасаа гэрийнхэн рүүгээ утасдаж шоуны дараа пицца идэхийг хүсэж байгаагаа хэлсэн. Тэд намайг хоол идэхгүй байгаа юм уу, гэж уулга алдсан шүү. Үнэндээ би эрүүл хоол идэж, өлсөөгүй ч гэсэн зүгээр л пицца идэхийг хүссэн юм.” Бехати маш их ус ууж, завдал л гарвавл ямар нэг хөдөлгөөн хийдэг тухайгаа ярих дуртай. Мөн тэр долоо хоногт нэг удаа усан спортоор хичээллэдэг.
4. Лили Алдриж- Би ээж болоод дөрвөн сар болоод байлаа. Тиймээс зөв хооллох нь миний хувьд маш чухал байсан. Дэглэм барих нь миний хувьд тийм ч хэцүү зүйл биш байсан. Учир нь би яргай загас мөн хүнсний ногоо маш их хэрэглэснийхээ ачаар хурдан хэвийн жиндээ орсон шүү. Би тийм ч их хичээл зүтгэл гаргаагүй. Гэхдээ л би чинь эмэгтэй хүн шүү дээ, өөрөөрөө бахархаж байна. Би бас гэдэсний таталт, суулт, кикбоксоор хичээллэдэг.
5. Кэндис Свэниполь- “Би өөртөө үргэлж хяналт тавьдаг. Маш жижиг аягаар хооллодог.Тэгсэн хэрнээ их уурагтай хоол иднэ ээ. Гэхдээ миний бодисын солилцоо сайн тул санаа зовох зүйл бараг байхгүй. Сайн бэлтгэл хийгээд хоолоо багасгаад ирэхээр улам жижигсээд л байдаг шүү. Багахан хяналттай байхад л жингээ бариад байдаг юм. Үнэндээ бол би амтат стейкнээс байнга татгалздаг. Миний сонголтонд үргэлж л хөнгөн зууш таардаг. Төмс, паста зэргийг би хэзээ ч идэхгүй гэж тангараг өргөсөн юм шиг л амьдардаг.” Тэрээр долоо хоногт хэд хэдэн удаа йог, аеробикаар тогтмол хичээллэдэг байсан бөгөөд шоуны өмнөх долоо хоногт өдөр бүр тогтмол дасгал хийжээ.
6. Кара Делевен- Би бараг өдөр бүр л өөр өөр газар байх шаардлага гардаг. Тиймээс надад эрүүл хооллож, түүндээ бэлтгэх цаг зав гардаггүй. МакДоналдсаас бараг тааралдсанаа шүүрээд л гарах тохиолдол энүүхэнд. Өчигдөр гэхэд би оройн хоолондоо пицца идсэн. Тэглээ гээд надад ямар нэг өөрчлөгдсөн зүйл одоогоор алга л байна. Магадгүй би “гаж” байх.
7. Алисандра Амбросио- “Шоундаа амжилттай орохын тулд би сүүлийн дөрвөн сар бэлтгэл хийсэн. Голлон өөрийн гоо сайхандаа анхаарсан. Ялангуяа арьсандаа. Миний арьс өмнөхөөсөө ч илүү гэрэлтэж байсан шүү.” Долоо хоногт гурван удаа йогд явж, Бразил өгзөг өргөлтийн ангид суудаг.
8. Эрин Хэдертон-Би өдөр бүр 30 минут идэвхтэй бие халаалт хийдэг. Power walking, үсрэлттэй гүйлт, шогшилт, хөл өндөр өргөх зэргээр хэлбэр төрлийг нь өөрчилсөн олон төрлийн бие халаалтын аргуудыг хагас цагийн турш хослуулж хийдэг. Тэгээд 30 минут йогийн дасгал хийнэ. Йог хүний биеийг чангалангаа, тайвшруулж суллаж өгдөг нь их таалагддаг.
9. Карли Клосс-“Би багаасаа л хөдөлгөөнтэй, спортод дуртай хүүхэд байсан. Би гадаа тоглож байхдаа бараг спортын бүх төрлийг туршиж үздэг байсан байх. Багадаа баллетын сургуульд явж байсан юм л даа. Би одоо ч зүгээр сууж чаддаггүй. Дугуй унаж, гүйж, усанд сэлж, бүжиглэх дуртай. Ямар нэгэн байдлаар үргэлж л идэвхтэй хөдлөх нь надад таалагддаг.”
10. Линдсей Эллингсон-Би дасгал хийх тийм ч дуртай биш. Учир нь жаахан уйтгартай, чухал санагдаад байдаг юм. Тэрний оронд бүх төрлийн бүжгээр хичээллэж өөрийгөө завгүй, идэвхтэй байлгах дуртай.
11. Адриана Лима -Валентина охиноо төрүүлчихээд зургаахан сарын дараа л тэр VS-ийн загварын тайзан дээр гоолиг, чанга биеэрээ гайхуулан алхаж чадсан. Түүний нууц нь боксын хичээл, хүндийн өргөлт, бас дээс үсрэлт. Дасгал сургуулилтаа долоо хоногт хоёр хийж эхэлдэг.
12. Миранда Керр- Тийм ээ, шударга байх хэрэгтэй. Би гоо үзэсгэлэнтэй байж болно. Тэглээ гээд би олны өмнө муухай гарах эрхгүй. Шоу болохоос яг сарын өмнө эрчимтэй бэлдэж эхэлсэн. Өмнө нь би долоо хоногт 3 удаа бэлтгэл хийдэг байсан бол сарын өмнөөс долоо хоногт 6 удаа бэлтгэлдээ ирдэг болсон . Сайн дасгалжуулагч, хичээл зүтгэлийн үр дүнд муугүй байсан шүү.