ОХУ-ын “Collectrus-sia.com” цахим хуудсанд олон орны одон медалиудыг тавьсан байх ба тэдгээрийг худалдан борлуулдаг байна.
Уг сайтад Монголын “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алдарт эхийн одон”, “Халх голын медаль” зэрэг 70 орчим төрлийн медалиудыг худалдаалж байна. Эдгээрийг үйлдвэрлэсэн оноос нь хамаараад үнэ ханшийг нь тогтоодог аж.
Монголын медалиудаас “Сүхбаатарын одон” хамгийн өндөр буюу 4800 ам.доллароор үнэлэгджээ.
Г.Доржханд