Дөрөвхөн настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг өчигдөр гарч, охин Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Аав, ээж нь ажилтай байдаг учир 11 дүгээр ангийн хүүхдээр харуулахаар үлдээжээ. Харин аав, ээжийг нь байхгүйг эзгүйчилж өсвөр насны банди дөрвөн настай охиныг хүчирхийлнэ гэдэг харамсмаар хэрэг. Ингээд охины биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгийнхээс тодруулсан юм.
-Охины биеийн байдал нь ямар байна вэ?
-Биеийн байдал нь гайгүй байна. Охин Улаанбаатар хотын иргэн байгаа. Аав, ээж нь ажилтай байдаг учир охиноо хүүхдээр харуулсан юм билээ. Харин байхгүй хооронд нь ийм эмгэнэлтэй, харамсалтай зүйл гарч. Манай эмнэлэгт аав, ээж авчирч ирсэн.
-Охиныг харж байсан тухай хүүхэд ойр садных нь юм болов уу?
-Ойр төрлийнх нь хүүхэд биш гэсэн. Охиноо харуулах хүн байхгүй болохоор айлын хүүхдийг гуйсан юм билээ. Охин бол агаа намайг ёоёо болгосон, ингэсэн гэж үйлдлийг нь хэлээд байгаа.
-Ямар нэгэн эмчилгээ хийж байгаа юу?
-Шинжилгээнд оруулсан. Бид охины талаар шүүх эмнэлгийнхэн, цагдаагийнханд хандсан байгаа
http://amur77.miniih.com/index.php/home/post/1440