Хаа ч газрын тоглолт дээр “Ш.Дулмаагийн үг Магсаржавийн хөгжим “Хар нүдэн бүсгүй” Монгол Улсын СТА дуучин Лосолын Болдбаатар” гэж хөтлөгч зарлахад нижигнэсэн алга ташилт түүнийг угтана. Алга ташилтгүй дуу, дахиулдаггүй тоглолт гэж түүний хувьд бараг үгүй. Гэтэл ийм сайхан намбалаг дуулдаг залуу өнөөдөр гавьяат болоогүй л явдаг.
Гэтэл дуулхчаа аяддаг дуучинцарууд, жүжиглэхээ аяддаг жүжигчинцэрүүд аль хэдийнээ гавьяат болчихсон, одоо бүр Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хүртчихээд явж л байна. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ичиж амьдрахад яан аа. Уг нь “Авьяаст арын хаалга үгүй” гэж үг бий. Ардын хүүхдийг алаг үзмээргүй санагдана. Түүнийг гавьяат болчихвол нэг хэсэг нь биш нийт монгол даяараа баярлах нь лавтай.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”