Хэн нэгэн намайг сонсож байна уу?
Уучлаарай хаана байгааг минь хэлж туслаач?
Би яагаад энд ирчихсэн юм бэ?
Намайг яах гэж байгаа юм бэ?
Та миний асуултанд хариул л даа, би айгаад байна?
Бүсгүй арга аа барахдаа өвдгөө тэврээд суучихав. Их муухай хүйтэн, ямар ч гэрэлгүй газар. Гэхдээ үе үехэн хүүхэд инээх сонстож, бөмбөг алсад гэрэлтэж ойгоод л алга болчихно. Тэнд нь гүйгээд очих боловч солонго шиг л алсад харагдсан хэвээрээ. Тэгээд түүнийг анхааралтай ажиглаж гарав.
-Байз, тэр чинь миний хүүхэд үеийн бөмбөг байх чинь. Бүсгүй гайхаж эхэллээ. Тэгэхээр тэр инээд нь миний инээд байх нь. Үгүй ээ би эрэгтэй хүүхэд шиг инээдгүй байсан. Аан Агарын инээд байна шүү дээ. Гэхдээ энэнд ямар утга байгаа юм бэ. Би хаана байна аа бурхан минь. Гэнэт хажуугаар нь аав ээж хоёр гараад гүйчихэв.
-Хурдлаарай Ану хоцрох нь байна шүү, миний охин хурдлаарай !
Ану араас нь гүйх гэсэн боловч хөл нь хөдөлж өгсөнгүй.Тэгээд араас нь орилж гарлаа :
– Ааваа ! Ээж ээ ! би хаана байна аа, намайг аваад яв л даа, би хөдөлж чадахгүй нь.
– Миний охин бөмбөг өө орхио, хоцорлоо шүү дээ хурдлаарай ! -Гэхдээ…гэхдээ би хөдөлж чадахгүй байна ш дээ. Хаанаас ч юм гарч ирсэн галт тэргэнд аав ээж хоёр нь суугаад харанхуй руу уусаад алга болчихов.Бие нь сая л нэг юм хөдлөхчөө болж огцом гүйснээсээ болоод хөлөндөө тээглээд газар уначихлаа.Тэгсэнээ өвдгөө тэврээд уйлж гарлаа.Ааваа, ээжээ намайг битгий орхи л доо гээд л.Даанч хэдийнээ түүнийг харанхуй бүрхсэн байлаа.Ганц бөмбөг л алсад ойж харагдана. Ану гэртээ аавынхаа өвөр дээр уйлж байв.Ээж нь түүнийг аргадаж :
– Миний охин тэр бөмбөлгөөр яах гэсэн юм бэ өөр зөндөө гоё тоглоом байгаа шүү дээ.
– Үгүй ээ тэр бөмбөлгийг л авна.Бяцхан охин бүр чангаар уйлж эхлэв.Ээж аав хоёр нь өөд өөдөөсөө харсанаа : – За яахав, бөмбөгийг нь аваад ирье, харин чи томоотой байж байдаг юм шүү гэж хэлээд гарахад бүх л гэрэл гэгээ, ширээ, сандал, гэр нь хаалганы цаана хамт хаагдчихав. Бүсгүй цочин сэрлээ.Хав харанхуй хаа сайгүй цэлийнэ.Ганц бөмбөг л ойж харагдана.Ард нь хэн нэгэн уйлах чимээнээр цочин эргэн харлаа .
– Намайг уучлаарай Ану. Би…би бол өөдгүй хүн. Хамгийн муу найз. Чамайг Хөлөгөөд хайртай гэж мэдэж байсан ч би түүнтэй унтчихсан.Намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ найз нь түүнийг чамаас дутахааргүй хайрлана аа. Баяртай ингээд явья даа. Уучлаарай !
Тэр ингэж хэлээд цаана хүлээх залуу руу нулимстай нүдээ арчсаар явчихав. Гайхаж орхисон Ану Хүлээлдээ Туул аа ! хэмээн араас нь гүйсэн боловч өнөөх хоёр нь үл үзэгдэх шатаар доош буугаад алга болчихов.
Ану болоод байгаа бүхнийг зүүд байгаасай гэж залбирч байсныг хэлэх нь зүйтэй байх. Бүх л зүйлс нүдэн дээр нь болоод байхад хүртэл шүү дээ. Гэхдээ жинхэнээсээ өвдөж, уйлдаг өнгөт зүүд байдаггүй л болов уу. Бас хаана нь ч хүрч болохгүй байж бодит зүйл гэх нь хэцүү л дээ. Юутай ч ийм зүйл болоод л байгаа юм. Бүсгүй бүр гайхширсан, гунигласан бодолдоо дарагдаад өвдгөө дэрэлчихсэн сууж байхад нүднийх нь буланд нэг бяцхан жаал өөрлүү нь дөхөж байгаа харагдав. Тэр хажууд нь ирээд гарнаас нь хөтөлж би тэр бөмбөгийг авмаар байна гэхэд Ану гайхсандаа юу ч хариулж чадсангүй. Жаалхүү бүсгүйг хөтөлж бөмбөг рүү алхаж эхлэв. Өчнөөн удаан ойртох гэж эцэтлээ гүйсэн өнөөх бөмбөг рүүгээ тэр бяцхан хүүтэй хамт хормын төдийд л алхаад оччихлоо. Хүү бөмбөгийг авч инээмсэглэснээ :
– Ээж ээ одоо аав руу явцгаая тэр хүлээж байгаа.
– Юун аав, аав чинь хэн юм ?
– Манай аав Агар ш дээ та нэрийг нь мэддэггүй юм уу гээд чанга гэгч нь хөхөрч гарнаас нь зөөлхөн угзрав. Анугын хар багын найз Агар. Тэд том болоод гэрэлчихсэн. Тэгээд ийм хөөрхөн хүү төрж.
– Тэгье ээ гэрлүүгээ явцгаая.
Энэ удаа Ану хүүг хөтлөөд алхлаа. Тэр хоёр алхсаар хаалга онгойлгоод гараад явчихав.
ЭХ СУРВАЛЖ:
– Бөби – Сайн байна уу ? Намайг Бөби гэдэг, график дизайнер мэргэжилтэй. Зураг зурж, өгүүллэг бичих сонирхолтой.Бороотой блог дээр нийтлэл бичих гараагаа эхэлсэн.Энэ сонирхол, мөрөөдлийнхөө дагуу та бүхэнтэй нэгдэж байгаадаа баяртай байна.