Н.ЛХАМАА: 18 ЖИЛ МӨРӨӨДӨЖ ЯВСАН ТЭМЦЭЭНДЭЭ ТООСОО ӨРГӨХ БОЛОМЖ ОЛДСОН

Тэртээ 1979 оноос эхтэй “Дакар ралли” уралдаан 2012 оны эхний өдөр Аргентинд нээлтээ хийсэн билээ. Өмнөд Америкийн Аргентин, Перу болон Чилийн нутгаар 9000 гаруй км замд үргэлжилсэн уралдаан энэ сарын 15-ны өдөр Лимад өндөрлөсөн. Монголоос мотоциклийн төрөлд ОУХМ Н.Лхамаа, Д.Болдбаатар нар оролцсон билээ. Д.Болдбаатарын хувьд тав дахь өдрийн гараанаас мотоцикль эвдэрч тэмцээнийг орхисон. Харин Н.Лхамаа 12 дахь өдрийн гараа хүртэл уралдсан билээ. Ингээд “Дакар ралли” тэмцээний талаар ОУХМ Н.Лхамаатай ярилцсанаа хүргэе.

-Авто спортын олимп гэж хэлж болохоор “Дакар ралли” тэмцээнд улсынхаа нэрийг анх удаа гаргаад ирлээ. Тэмцээний талаархи сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Анх 15 настайгаасаа бартаат замын мотоцикль унаж эхэлсэн. Тэр цагаас л “Дакар ралли” гэдэг машин, мотоциклийн оргил болсон тэмцээн байдаг гэдгийг мэддэг болсон. Түүнээс хойш 18 жил мөрөөдөж явсан тэмцээндээ тоосоо өргөх боломж олдлоо. Болдбаатартайгаа хамт бүртгүүлээд, мөрөөдөж байсан тэмцээнийхээ гараанд гарсан, уралдсан.  Мөрөөдөлдөө хүрэх нь их сайхан байсан.
“Дакар ралли” бол бидний хийдэг бэлтгэл, оролцдог тэмцээн уралдаанаас тэс өөр, хүнд байсан. Багаараа л оролцож байж амжилт гаргах тухай ярина.
Түүнээс зөвхөн мотоциклио ачиж аваачаад оролцдог уралдаан тэмцээн биш юм билээ. Өдөрт 500-700 км замыг  найман цагийн дотор туулах ёстой.
-“Дакар ралли”-д бүртгүүлээд 18 жилийн мөрөөдөл тань биелэх нь тодорхой болж. Тийм үед бэлтгэлээ хэр хангасан бэ?
-Манайх бол дөрвөн улиралтай. Зуны хоёр, гурван сар л мотоциклио унадаг. Бусад үед бол хөнгөхөн бэлтгэл хийдэг л дээ. Ажлаа хийнгээ уралддаг болохоор мэргэжлийн тамирчид биш. Өглөөнөөс орой болтол бэлтгэлээ хийгээд мотоциклийг амьдралынхаа болгочихсон бол илүү  амжилт үзүүлэх байсан байх л даа. Мэргэжлийн тамирчдад хамгийн наад зах нь гэхэд менежир байдаг. Бидэнд менежер байхгүй болохоор бүх зүйлээ л өөрсдөө амжуулна. Бэлтгэлээ хийнэ, мотоциклио янзална, мөнгөө олно гээд л.
Манайд болдог уралдаануудаас хоёр дахин хэцүү байх гэж бодоод энгийн үеийнх шигээ бэлтгэлээ хийж байгаад л явсан. Газар дээр нь очоод тэмцээнд оролцсон 10 дахин хүнд байсан. Гэхдээ яахав, нэг ч гэсэн мөрөөдөлдөө чагт тавихаар боллоо. “Дакар”-ын гараанаас гарсан, уралдсан.
-Ард нь бүхэл бүтэн багт ажилладаг  тамирчид уралдаж байхад та манай хоёр маань  зүрхээрээ яваад амжилт үзүүлээд ирсэн нь үнэхээр бахархмаар зүйл шүү дээ?
-Анх удаа орж байгаа, баггүй гээд л тэгж байгаа байх. Бид хоёр механик мотоцикльтэй оролцсон. Би Францын багаас мотоциклио авсан. Бидэнтэй Болдбаатарын дүү хамт явсан. Уг нь механикчаар Наранбаатар гээд найз маань явах гэж байгаад ажил гараад яваад ирлээ. Болдбаатарын дүү. Ямар ч байсан хоёулаа туслах хүнтэй байсан. Тэргүүлж байсан  70 гаруй тамирчид нь зөвхөн мотоциклиор амьдардаг гэхэд болно. Мэргэжлийн гэсэн үг л дээ. Тэдний ард баг байгаа. Гэхдээ тэднээс хагас нь хасагдчихдаг юм билээ. Аажуухан яваад барианд ордог уралдаан биш. Маш их эрсдэл хийж байж барианд орох ёстой учраас осолдох магадлалтай. Гэхдээ эрсдэл хийж байж л урагшаа ахидаг. Эхний байруудад яваа тамирчид  бүгд үйлдвэрийн нэр дээр уралддаг. Тэднийг хэдхэн секундэд телевизээр гараад өнгөрөх, ярилцлага өгөхөд үйлдвэр нь сурталчилагддаг болохоор бүхэл бүтэн баг ажиллаж, хөрөнгө мөнгөө харамгүй зориулж чаддаг. Тамирчид нь ч тэр хэрээрээ амжилт гаргадаг. Бүх зохиогдож байгаа томоохон тэмцээн уралдаануудад ордог.
-“Дакар ралли”-гийн зам хүнд, урт болохоор л авто спортын олимп гэгддэг байх?
-Бид олон улсын гадаадад болсон тэмцээн уралдаанд өмнө нь оролцож  байгаагүй. 1995 оноос хойш Японы “SSER” гэж байгууллагаас Монголд холын зайн уралдаан найман сард зохион байгуулж байгаа. Тэр тэмцээнд ороод л ралли хэрхэн явагддаг дүрэм журмыг мэдэж авч түүнийхээ дагуу бэлтгэл хийж байсан.
“Дакар ралли”-гийн эхний 11 өдрийн уралдаанаас хойш л ихэнх  тамирчин нь хасагдаад эхэлсэн. Бүх замынх нь 10-15 хувь нь л бэлтгэл хийж байсан замтай төстэй. Үлдсэн 85 хувь нь огцом өндөр рүү гараад 45 хэмийн налуу руу буух ч юм уу бартаа ихтэй замууд байсан. Өмнөд Америкид байж болох бүх бартаагаар л дайрч гарлаа.
Перуд “Пиш пиш” гээд гурил, замаск шиг тийм нарийн ширхэгтэй элс шиг зүйл уулын хадтай зам дээр цацчихсан байсан. Мотоцикль хаданд нь цохигдоод явахгүй. Харахад элсэн дундуур явж байгаа юм шиг. 10, 20 мотоцикль суучихсан. Ганцхан алхмын цаадах юм ч харагдахгүй, бөөн тоос шороо. Зөвхөн мотоциклийн дуу л сонсоод тэр зүг рүү нь явахаар хүний мотоцикль шүргээд, дайраад л өнгөрнө. Тэгж л явахгүй бол илүү олон мотоцикль араас ирж тулаад  болохгүй. Тийм замаар өдөрт 100 км явах наад захын л зүйл.
-Нээрээ бичлэгийг нь үзэхэд элсэн манхан дундуур хурдтай давхиад л байгаа харагддаг. Тэгвэл харагдаж байгаа шиг ээ биш юм. Гэхдээ таны хувьд энийг яаж давна даа гэж шантрахаар бартаа саад юу байв?
-Элсэн манханууд нь огцом, маш өндөр. Уг нь анх гэрээ хийхдээ тоноглосон мотоцикль авахаар тохирсон ч очоод үзсэн бүх зүйл өөрөөр эргэсэн. Энгийн мотоцикль л ирсэн. Тийм мотоциклиор яаж ч хичээгээд давахааргүй элснүүд таарч байсан. Харин үзэгчид нь маш халуун сэтгэлтэй байдаг юм билээ. Элсэн дээр хүч дутаад зогсохоор олуулаа ирээд татаад гаргаад өгчихдөг. Үзэгчдийн туслалцаа их авсан. Миний мотоциклийн амортизатор, мотор жаахан муу байсан.
-Мотоциклио Францын багаас авсан гэсэн шүү дээ. Түрээсээр авсан уу?
-Тийм ээ. Тэд анх хийсэн гэрээгээ зөрчөөд, надад жаахан муу мотоцикль өгсөн. Гэхдээ 200 км л явсан мотоцикль, ямар ч асуудалгүй гэсэн үгээр намайг тайвшруулаад байсан. Гэхдээ энэ удаагийн тэмцээн дараа дараагийн тэмцээнд маш том туршлага болсон. Хэнтэй яаж гэрээ хийх вэ гээд л.
-Та хоёрын хувьд анх удаа “Дакар ралли”-д оролцоод цаашид Монголын тамирчид оролцох үүд хаалгыг нь нээчихлээ шүү дээ. Тэгвэл энэ тэмцээнд оролцохын тулд ямар шалгуур давдаг талаар?
-“Дакар ралли” тэмцээн бол хамгийн өндөр шалгууртай. Дэлхийн цомд ордог “Морокко”, “Дисерт челленж” зэрэг том тэмцээнүүдэд барианд орсон тамирчид л орох эрх авдаг. Гэхдээ бид Бээжинд байдаг төв дээр нь очиж уулзсан. “Дакарт” оролцохын тулд өөр тэмцээнд орж илүү зардал гаргаж чадахгүй. Япончуудын Монголд зохион байгуулдаг тэмцээнд бид амжилттай оролцдог гэдгээ хэлсэн. Монголоос анх удаа оролцох гэж байгаа болохоор бас бидний амжилтыг харгалзан үзээд зөвшөөрсөн. Анх 300 тамирчин бүртгүүлсэн байснаас 104-ийг нь хассан юм билээ.
-Дараа жил дахин оролцох бодол бий юү. Энэ жил зөвхөн гараанаас гарч, барианд орох л зорилготой оролцсон гэсэн?
-Оролцоход төлбөрийн асуудал л хүнд байна. Нэг хүний зардал 100 сая төгрөг. Мотоциклио 45 саяаар авна. Оролцох эрх 25 сая. Үлдсэн нь онгоцны зардал, сэлбэг хэрэгсэлд зарцуулагдана гэж тооцоод л явахад хангамж муутай л байсан. Тэгэхээр дахиж оролцохоор бол ивээн тэтгэгч л олох хэрэгтэй.
-Тэгэхээр манайхаас дараа дараагийн оролцох тамирчдын хувьд эхний ээлжинд санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй юм байна даа?
-Уг нь Азиас тамирчин авахдаа зохион байгуулагчид нь талтай ханддаг байдаг юм билээ. Хөрөнгө мөнгөө шийдээд орох хүсэлт гаргавал манай тамирчдыг сайнаар хүлээж авах байх.
-Та хоёрын хувьд энэ жилийн зардалаа яаж шийдсэн бэ. Ивээн тэтгэгчтэй явсан уу?
-Найзууд болон Монголын авто мастеруудын холбооноос 10 сая төгрөг цуглуулж өгсөн. Хувиасаа 90 саяыг нь гаргасан. 18 жилийн турш хадгалж, цуглуулж байсан, тэмцээний шагнал гээд бүгдийг нь гаргасан даа.
-Энэ жилийн хувьд өөрсдөө зардалаа гаргаад, ямар ч баггүйгээр тэмцээнд оролцоод ирсэн. Дараагийн удаа багтайгаа  яваад, зөвхөн уралдахдаа л анхаарлаа хандуулвал хэр амжилт үзүүлэхээр байна вэ?
-Яг өнөөдрөөс эхлээд бэлтгэлээ хийвэл 2015 оны “Дакарт” амжилт үзүүлж магадгүй. Энэ тэмцээний 30, 20, 10 дугаар байр бол их нэр хүндтэй. Эхний 30-д ороход шар номер авдаг. Олон улсын хэмжээний тамирчин болж байна гэсэн үг л дээ. Гэхдээ өглөөний есөн 09 цагаас оройн 18 цаг хүртэл биеийн хүчний бэлтгэл хийвэл шүү дээ. Тэгж байж л хүнд хэцүү замыг даван туулна. Өдрийн ганц цагийн бэлтгэл хийдэг хүн зургаан цаг уралдахыг дийлэхгүй. Хэр их бэлтгэл хийнэ тэр хэрээрээ л ачааллыг даван туулна шүү дээ. Миний харсан өнцөг бол ажлын долоон өдрийн тавд тогтмол сургуулилт хийх, мотоциклийг сайн унах, бас зураг уншиж сурах.
-Зураг уншиж сурахгүй бол уралдах аргагүй гэлээ. Монголд зохиогддог раллиг үзэж байхад замаасаа төөрч яваад бариандаа орж байна гээд тайлбарлаад байдаг. Манайд тэмдэг тэмдэглэгээг хэрэглэдэг юм уу?
-Тэмдэглэгээ байгаа. Гэхдээ зураг уншиж сурахад наад зах нь хоёр жил уралдах ёстой. Бид Монголдоо зураг сайн уншдаг л тамирчин нь. Гэхдээ “Дакарт” оролцоход энэ маань  гологдож л байгаа юм.
-Манайд мото спортын хөгжил хэр байна вэ. Илүү сайн  хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бол таны бодлоор…?
-Манайд өрсөлдөөн алга. Нэг тэмцээн зохиоход 10 гаруйхан тамирчин уралдаад л гурав нь байр эзэлчихдэг. Гэтэл европын орнуудад 200, 300- гаар нь тамирчдыг бэлтгээд  тэднийгээ уралдуулаад түрүүлсэнг нь үйлдвэрийн нэрэмжит тамирчин болгодог.
-Тэмцээний үеэр тантай Аргантенд нэг монгол хүн очиж уулзсан шүү дээ. Тэгэхэд таныг их гайхсан гэж байсан?
-Тийм ээ. Долоо дахь өдрийн гараанд явж байлаа. Андын нурууг даваад амрах газраа ирчихсэн байтал тантай монгол хүн уулзахаар ирсэн байна гэсэн л дээ. Тэгэхээр нь Болдбаатар, эсвэл дүү Саруул нь байх гэж бодоод тамирчин нь уу, туслах нь уу гээд асуусан юм. Тэгсэн тэмцээнд хамааралгүй хүн гэж байна. Хэдий ядарсан ч гэсэн уулзахаар очсон. Өмнө нь 25 дугаар суваг телевизэд ажиллаж байсан Батпүрэв гэдэг залуу  хүн эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Өмнөд Америкт монгол хүн намайг олоод ирнэ гэж бодоогүй. Батпүрэв маргааш нь намайг гаргаж өгсөн.
-Уг нь тантай уулзахаар очихдоо хуушуур хийж бэлтгэсэн гэсэн. Даанч замынхаа буудалд мартаад очсон тухайгаа ярьсан…?
-Нэг хуушуурын сураг гараад л байсан. Аваад ир гэж хэлэх гээд л байсан шүү. /инээв/ Найм дахь өдрийн гараанд гарахад минь гаргаж өгсөн. Гарааны туг өнгөрөөд лайсон /………./ дээр зогсоод эхнэр хүүхэдтэй нь зургаа авхуулсан. Өөртэй нь хамт зураг авхуулах гэсэн чинь үзэгчид бүччихээд, гарын үсгээ өгөөч, хувцсаа сольж өмсье гээд л дайрсан. Перу улс тэр аяараа “Дакар”-ыг үзэж байсан. Цагдаагийн газрын дарга нь ирж үг хэлэхдээ “Перугаар дайрч өнгөрөх хооронд 15 мянган цагдаа та бүгдийг хамгаална” гэж хэлсэн.
-Та Батпүрэв “Дакар ралли”-гийн логотой подвольк өгсөн гэсэн шүү дээ. Тэрийг нь хүмүүс их шохоорхсон гэж байсан л даа?
-Малгай, цүнх гээд олон юм байсан. Гэхдээ подвольк өгөхөөр голох болов уу гэж их бодсон л доо. Үзэгчид эрэгтэй эмэгтэйгүй л хувцсаа сольж өмсье гээд л дайраад байдаг юм билээ.
-12 дахь өдрийн гараанаас та  тэмцээнийг орхисон. Тийм шийдвэр гарахад олон зүйл нөлөөлсөн байх?
-12 дахь өдрийн гараанд элсэн манханаар явах байсан. Миний мотоцикль яасан ч тэрийг давахааргүй. Тэгээд өдөр болгон хоёрхон цаг унтаад явахаар их ядарсан. Сүүлдээ мотоцикль унаж яваа мөртлөө унтаад байсан. Тэгж яваад амиа алдсан тамирчинг осолдчихсон байхад нь харсан. Яг үнэндээ 12 дахь өдөр ямар ч эрсдэл хийх бодол байхгүй болдог юм билээ.
-Тэр элсэн манханыг тойрч яваад ямар ч байсан барианд орох арга байгаагүй юү?
-Тэгж бодсон л доо. Зохион байгуулагчдаас торгуулиа аваад унтаад, хяналтын цэгийг тойроод явж болох уу гэж асуусан. Ямар ч боломжгүй гэсэн хариулт өгсөн. Гэхдээ тэд “Өөрийнхөө байдлыг мэдэрч чадаж байна гэдэг тамирчин хүний сайн тал. Гэхдээ шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй” гэж хэлсэн нь их тайвшруулж байсан.
-30 хэмийн халуунд уралдсан  гэлээ. Андын нурууг давахаар маш хүйтэн байх. Цаг агаарын эрс тэс нөхцөлд явахаар биеийн байдал тань ямархуу байсан бэ?
-Андын нурууг давахад далайн төвшинөөс дээш 1000 км-ээс шууд цагийн дотор 3500 км өөд гардаг. Тэгэхээр даралт унана. Эмч нар зам дагуу хүчил төрөгч бэлдээд хүлээж  байдаг. Хүйтнээс халуун, өндрөөс нам руу гээд л явахаар биед их өөрчлөлт гарна. Шөнийн 11 цагт унтахаар 02 цаг гээд л мотоциклиуд асаад эхэлдэг. Нөгөө мэргэжлийн тамирчид чинь агааржуулагчтай дуу нэвтрэхгүй тусгай машиндаа ороод унтчихна. Бид бол майхандаа ороод унтахаар дуу чимээ, халуунаас болоод бараг л унтаж чадахгүй их хүнд байсан даа.

Б.Ганбилэг

Эх сурвалж: www.assa.mnaracerраскрутка сайта поисковые системыувеличим целевых посетителей в интернетеаквалоо отзывыindependent dubai escortэкспресс кредит казаньподъем на килиманджаро полезна¤ инфаденьги в долг от частного лица одессакак оформить кредитную карту в дельта банкеподготовка дл¤ восхождени¤ на килиманджароденьги в долг владикавказдержатель для бутылокrussian english dictionary onlinegoogle panda что этоожоги 2 степени лечение


Н.ЛХАМАА: 18 ЖИЛ МӨРӨӨДӨЖ ЯВСАН ТЭМЦЭЭНДЭЭ ТООСОО ӨРГӨХ БОЛОМЖ ОЛДСОН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex