Усанд ам гарсан эрийг жилийн дараа лусын хаан дуудаж гүнжтэйгээ гэрлүүлжээ

Увс аймгийн Хяргас нуурын Айрагийн хоолой бол манай орны үзэсгэлэнт газрын нэг. Зуны дэлгэр цагаар унаа машинтай хүмүүс гэр, майхан барьж “Хэцүү хад” хэмээх хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэнг тольдсон шигээ айраг цагаа шимэн, загас шарах нь шарж, хонь ямаа боох нь боож, хот газрын цав цагаан арьстай залуус бас биеэ наранд шаран нэг бодлын нүүдлийн амралт зугаалгын газар шиг болно. Айрагийн хоолойд ингэж амарч тухалсан хэсэг хүмүүст тохиолдсон явдлын талаар энд өгүүлье. Айраг дарсанд хөлчүүрхсэн хүмүүс нуурын усанд орж, харчуул нь бүсгүйчүүлээ усан дотор орилуулж чарлуулан зугаацна.

Сэлэнгийн гаралтай Баатарсүх гэдэг залуу усанд гарамгай сэлдгээрээ гайхуулж, “Мао-Зэдун 70 настайдаа Шар мөрнийг гаталж байсан юм гэнэ лээ. Тэр муу өмхөрсөн хужаагаас ар Халхын хүү доор л байв гэж. Айргын хоолой чинь мянган метр л юм байна” гэж байв. Тус аймгийн Завхан сумын Жүгдэр гэдэг хүн “Хүү минь, энэ их усан далайд ам гарч болохгүй. Аргадахгүй бол болохгүй дээ” гэж байв.

Ер нь өвлийн тасхийсэн хүйтнээр ч Монголын гуравт орох том нуур авах гэсэн хүнээ авчихдаг гэнэ. Завхан сумын захиргаанд алба хашдаг байсан хэдэн хүн Айрагийн хоолойн мөсөн дээгүүр гаталж яваад мөс цөмөрч дүн өвлөөр нас барсан нь тэр усны хилэгнэл ч гэж үзэх сүсэгтэй хүмүүс байдаг аж. Түүнээс хойш Баатарсүх хадмынхаа нутагт тохинон сууж, Орос, Хятад руу наймаа үсэргэн багагүй амжилт олжээ. Нутгийн загасанд нугасгүй болсон мань эр өвлөөр нуурын мөсийг дэлбэлж цооног гаргаад загасчилна. Ер нь оросжуу иргэншил түүнээс л ханхалдаг байж. Баатарсүх Чулуухай гэдэг найзтайгаа дандаа хамт явна. Наймаа арилжаа, салхинд гарч загасчлахдаа ч тэр хоёр салахгүй. Нэг удаа загасчлахаар нуурын хоолойд очсон Баатарсүх хэдхэн хоногийн өмнө гаргасан цооног нь битүүрээд хөлдчихсөн байсанд сүх лоомоор цохиж цоолох гээд чадахгүй болохоороо уурлаж “Муу газрын хатиг, яасан амархан битүүрдэг байна аа” гэжээ. Түүнтэй зэрэгцээд зогсч байсан Чулуухайгийн ярьснаар түүнийг тэгж хэлмэгц нуурын мөс шажигнан дуугарч, заадал гарч ирснээ тэр хоёрыг хаман авч доош оржээ.

Чулуухайд Баатарсүхийн гараас нэг хүн хөтлөөд явчих шиг санагдсан гэнэ. Тэгэнгүүт л “Ингэж үхдэг байж” хэмээн нүдээ аньж амьсгалаа түгжсэн байна. Түүний чихэнд хоёр хүний ярилцах дуун там тумхан сонсогдож байжээ.

“Үүнийг буцаа” гэх дууг тэр сонсоод ухаан алдсан байв. Ухаан орохдоо тэр нуурын мөсөн дээр хэвтэж байсан гэх бөгөөд гутал хувцас нь хув хуурай байсан гэдэг. Чулуухайгийн хэлсэн үнэн бол Хяргас нуур өөрийг нь басамжилж, өрцөн дээр нь дэвсэн өшигчиж, их ам гарсан Баатарсүхийг өөрийнхөө гүн ногоон ёроол, үл тайлагдах нууцын орон руугаа авч явсан бололтой. Бас түүний гараас хэн нэгэн хүн хөтөлж явааг Чулуухай усан дотор хахаж цацан байхдаа харж амжсан нь ямар учиртай болохыг таах аргагүй юм. Ер нь монголчууд усанд ам гарахыг хэзээнээс нааш цээрлэж иржээ.

Усыг амьтай ч гэдэг. Усны дэргэд дандаа сайн сайхан зүйл ярьж, аргадаж тайтгаруулж байхгүй бол болдоггүй аж. Үүнийг зарим орны эрдэмтэд ч баталсан нь бий. Адилхан хоёр стаканд ус хийж өөр өөр өрөөнд тавиад нэгэнд нь хараал жатга, муу энергги хуримтлагдсан үгийг хашгирч хэлж, нөгөөд нь дандаа гоё сайхан ерөөл дэмбэрэлтэй зүйлийг шивнээд хэсэг хугацааны дараа микроскопоор харахад хараал “сонссон” усны бүтэц эвдэрч аймшигтай хорлонтой хэлбэр дүрстэй болсон байж. Харин магтаал ерөөл “чагнасан” ус улам цэнгэг, гуа сайханы хэлбэрийг олсон байж л дээ. Тэгэхлээр усанд ам гарч болдоггүй гэдэг үгийн нууц ч бидэнд ойрхон байна гэж болох нь ээ.способы продвижения сайта самостоятельноaraceraracerincase macbook pro 15independent escort websiteобразец заявления на получение кредита в сбербанкеденьги в долг горно алтайскдоговор краткосрочного займа образец скачать бесплатнокилиманджаро маршрут лемошо длина маршрутадам деньги в долг через интернетngorongoroблинная сковородаbest local seo companyраскрутка ссылкибиорезонансная терапия цена


Усанд ам гарсан эрийг жилийн дараа лусын хаан дуудаж гүнжтэйгээ гэрлүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex