Өндөгний хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч, цуурсан, гадна тал нь бохирдсон, дардасгүй, дардас нь уншиж мэдэгдэхгүй муу гарсан, гэрчилгээ, падаангүй, бүтэн боловч гадна тал нь сангас, үс, өдөөр бохирдсон өндгийг бүү ав
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн
- Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн
- Нөөшилсөн бүтээгдэхүүн хаяггүй, лааз нь хонхойж цохигдсон, зэвэрсэн, битүү байдал нь алдагдсан, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хонхолзож байвал
- Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал
- Хиам, бялуу,зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж борлуулах буюу дагалдах баримт бичиггүй,хаяг шошгогүй бол
- Хадгалалтын хугацаа дуусаагүй боловч чанарын шаардлага хангахгүй болсон бүтээгдэхүүн худалдаж байвал худалдаж авахгүй байх
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.