Солонгосын жүжигчин Ютунг (57) 29 насны зөрөөтэй Баасанжаргал (24) хэмээх Монгол эхнэртэй тухайгаа нээлттэй мэдэгдэн зурагтын олон төрлийн шоунд хамтдаа оролцдог нэгэн.
Харин сүүлийн 2 жил чимээгүй байсан тэрээр энэ удаа MBC телевизийн үдшийн шоуны өчигдөрийн дугаар ганцаараа оролцон, түүний Монгол эхнэр 2 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа гээд, 25 жилийн турш чихрийн шижин өвчтэй байгаа хэдий ч дахин хүүхэдтэй болж байгаадаа үнэхээр баяртай байна гэжээ.
Жүжигчин Ютунг эхнэрээсээ 29 насаар ах, хадам аав , ээж 2-оосоо 3 насаар ах гэдгээ мэдэгдэж байсан бол энэ удаа уг нэвтрүүлгийн хөтлөгчид тэдний охин 8 настай гэдгийг тооцон, түүнийг эхнэрээсээ 29 биш, 33 насаар ах, тэрээр Монгол эхнэрээ 15 настай байхад нь хуримаа хийж анхны хүүхдээ төрүүлж байсан гэдгийг тодруулжээ.
Эхнэрээ дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан байхад нь анх харж, түүний бүжиглэж байгааг хараад л дурласан гэж мэдэгддэг жүжигчин Ютунг өмнө нь 4 удаа эхнэрээсээ салж байсан бөгөөд одоогоор Чежү аралд амжилттай ажиллаж буй томоохон зоогийн газрын эзэн ажээ. Эхнэр маань орой болгон миний хөлөнд массаж хийж өгдөг болохоор би өдий хүртэл эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байгаа гэж хэлсэн жүжигчин Ютунг…
Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ