Baлентины цорын ганц бэлэгнүүд
- Views885
- Likes0

2. Азын сугалаа -Доорх зурагтай төстэй карт хэвлэж бэлтгээрэй. Гарчиг нь юу ч байж болно. “Азтай залуу минь, сугалаа бүр хонжвортой” гэдэг ч муугүй санаа шүү. Харин зүрхэн дотор өөрийн өгөхөөр бэлдсэн бэлэг, сюрпризийнхээ санааг бичнэ. Нурууны массаж, ажил дээр чинь өдрийн хоол аваачиж өгөх, цуг хонох зэрэг түүнд тэр бүр олдохгүй “ховор завшаан”-уудыг бичсэн ч болох юм. Бичгийг арилгахгүйн тулд хамгаалалтын бүрхүүл үүсгэх хэрэгтэй. Цэвэрхэн скоч наах юм уу, өнгөгүй хумсны лак түрхэж болно. Бэлэгний нэр бичсэн хэсгүүд дээрээ гадуур зарагддаг боронз, тосон хар контур, хуулдаг скочин штрих зэргээр бүр. Бэлэн болсон картын гэгээн хайрын өдөр хайртдаа нэг зоосны хамт өгөөрэй. Бинго!
3. Күбидын зүрх-Дурлалын сахиусан тэнгэр чиний зүрхийг шидэт сумаараа харвачихсан. Бүүм! Тэгээд л чи түүнийгээ олж харсан юм даа. Түүнд хайр зарлаж байгаагаа үрлэн улаан лоолиор илэрхийлээрэй.
4. Зүрхэн лаа-Хатуу кардонон цаасаар жижигхэн зүрхэн хэлбэрийн хэв бэлдэж тавь. Цагаан лааг хайлуулаад, хайлж байхад нь тосон харандаа хийж өнгө оруулна. Эсвэл цаанаасаа улаан өнгийн лаа хэрэглэсэн ч болно. Хайлсан лаагаа хэвэндээ цутгаад, хатсан хойно нь доор нь шүдний чигчлүүр зооно. Тэгээд дээрээс нь бага зэрэг цоолж байгаад бүдүүн олсон утас зоогоод, бага зэрэг хайлсан лаа дусааж тогтооно. Зүрхэн лаагаа ягаан өнгийн саатай лакаар будах юм уу, хатаагүй байхад нь саа цацаж болно.
www.goolingoo.mn
Baлентины цорын ганц бэлэгнүүд | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |