Уулзаж байгаа залуу чинь ингээд байвал яах уу?

“Бүтэхгүй” эрчүүдийн гаргадаг зан араншин, үйлдлүүдийг энэ удаа бичих гэж оролдлоо…
 

“Бүтэхгүй” эрчүүдийн гаргадаг зан араншин, үйлдлүүдийг энэ удаа бичих гэж оролдлоо. Би ч бас тэдний нэг байсан, худлаа яриад яахав. Гэхдээ эдгээр шалтгааныг уншаад чамайг шууд тэр залуугаас зайгаа барь гэсэн үг биш шүү – хүн бүр төгс биш, тиймээс алдаа гаргах энүүхэнд. Зүгээр сэрэмжтэй байж, анхааралдаа аваарай л гэж хэлье.
Нөгөө талаар доор бичсэн зүйлүүдийн зарим нь чиний хувьд асуудалгүй байж болно – гэхдээ өөр нэг эмэгтэйд асуудал байж болох юм. Эдгээр сөрөг талуудын 5 – аас дээш нь уулзаж байгаа залуугаас чинь ажиглагдвал харилцааныхаа талаар нухацтай бодоход илүүдэхгүй байх. Олон юм нуршаад яахав жагсаалтанд юу юу багтсаныг харцгаая.
1. Бүдүүлэг, ялангуяа зөөгчтэй дээрэнгүй харьцах
2. Үргэлж биш юмаа гэхэд хаяа хоцордог
3. Гэр бүлийнхэнтэйгээ хөндий харьцаж, муулах
4. Мөнгө, улс төр, шашин зэрэг сэдвүүдээр хэт их яриа өрнүүлэх
5. Хуучин найз охидуудаа муулж, элдвээр хэлэх
6. Өмнөх харилцаа нь бүтэлгүйтсэн нь түүнийх биш эксийнх нь
7. Заавал согттолоо уух
8. Өмнөх харилцаанууд нь хоёр сараас дээш үргэлжилж байгаагүй бол
9. Гэрлэж байсан гэхдээ нэгээс илүү удаа салж байсан бол
10. Ямар нэгэн юм чамаас нууж байвал – “Зөвхөн энэ дугаараар залгаараа” гэх мэт
11. Чамд хаалга онгойлгож өгөх, хувцсыг чинь өмсүүлэх, машинд түрүүлж суулгах тал дээр тусалдаггүй бол
12. Болзооны үеэр утсаар удаан ярих
13. Анхны болзоон дээр төлбөрөө чамаар эсвэл хувааж төлөх гэж оролдох
14. Ном унших талаар ер нь боддоггүй бол бас хэцүү шүү
15. Байнга ээжийнхээ талаар ярьж, түүнээс зөвлөгөө авдаг аа бүхэл оройжингоо чалчвал
16. Эсвэл өмнөх найз охиныхоо талаар байнга ярих
17. Дургүй зүйлээ “ижил хүйстэн шиг” хэлж, илэрхийлж байвал (ижил хүйстнүүдийг хийгээгүй болно)
18. Хараал үе үе хэлж, хэн нэгэн дургүй бол түүнийгээ бүдүүлэг үгээр дуудах
19. Ер нь ялгаварлан гадуурхах шинжийг яриандаа агуулсан бол
20. Ариун цэврийн тал дэр “нохой” шиг бол
21. Аль эсвэл хэтэрхий эмэгтэйлэг:  янз бүрийн гоо сайхны зүйл хэрэглэдэг бол
22. Хошин шогийн мэдрэмжгүй бол зүгээр цаашаа
23. Хүүхэд болон амьтдыг үзэн яддаг бол
24. Сонирхолтой, хэрэгтэй хоббигүй бол – орой болгон зураг үзэх үүнд хамаагүй
25. Бүх юмыг мэддэг юм шиг ярих
26. Өөрийнхөө талаар байнга ярьж, чиний талаар барагтаа асуудаггүй бол
27. Бусад хүмүүсийн бодлыг авч хэлцдэггүй бол
28. Чиний асуултанд байнга мэдэхгүй, чадахгүй, хэцүү гэж хариулдаг бол
29. Анхны болзоон дээрээ секс хийх гээд чичрээд байвал
30. Сайн таниагүй байж мөнгө зээлэх гэж асуух
31. Санаачлалыг гартаа авж чадахгүй дүлэгнээд байвал
32. Түүнтэй хэдэн сар үерхсэн ч найз нөхөд, гэр бүлийнхэнтэй нь уулзаагүй бол
33. Түүний худлаа ярьж байхыг нэг биш удаа мэдвэл
34. Харилцаагаа эхлээд удалгүй чамайг шүүмжилж эхэлбэл
35. Анхны болзооноос цааш чи байнга санаачлаг гаргаж байвал
36. Шууд найз охиноо болгох гэж зүтгэж байвал
37. Юу идэх, хэр идэхийг чинь заах гээд байвал
38. Хэр их мөнгө олдог талаар ярьж байвал
39. Хэр их мөнгө юу юунд зарцуулснаа шуналтай авгай шиг ярьж байвал
40. Үргэлж гэртээ хэвтэж, гадуур гарах тал дээр хойрго бол
41. Хувцсаа угаах, өөртөө оройн хоол бэлтгэх гэх мэт энгийн зүйлүүд хийж чаддаггүй бол
42. “Эмэгтэй хүний хийх ёстой ажил” гэдэг үгийг хэрэглээд байвал
43. Гэртээ чамайг хэзээ ч урьж байгаагүй бол
44. Ер нь сөрөг талдаа бол: бүх юм бүтэхгүй гэж ярьдаг бол
45. Толинд хэтэрхий хайртай, өөрийгөө үргэлж хардаг бол
46. Өөрийнхөө талаар худлаа дөвийлгөж ярьдаг бол
47. Чамаас их хувцастай бол (хахаха)
48. Экстэйгээ одоо хүртэл холбоотой бол
49. Чамтай байхдаа бусад эмэгтэйчүүд рүү хараад байвал
50. Өөрийнхөө амьдралын төлөө юу хийж байгаа талаар ойлголтгүй бол
51. Сексээс бусад биеийн хүчний ажилд дургүй бол
52. Бүх хүний талаар муулж, тэр тусмаа найзуудыгаа чамд муулж байвал
53. Хов живийг эмэгтэйчүүдээс илүү ярьдаг бол (зүгээр амны зугаа гаргах найзаа болгосон дээр)
54. Түүний найзууд нь үл бүтэх гарууд бол
55. Хэтэрхий эмзэг PUSSY бол
56. Чиний бодлыг байнга үгүйсгэдэг бол
57. Өөрийнхөө уурласан шалтгааныг чам руу чихдэг бол
58. Тэр ямар нэгэн зүйлд тууштай байдаггүй
59. Алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй бол, өөрийгөө үргэлж зөвтгөдөг бол
60. Өмнөх найз охиндоо үнэнч байгаагүй талаараа ярьж байвал
61. Зохиолын дуунд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрч байвал (хахаха)
62. Чиний нүд рүү харж ярьдаггүй бол
63. Бусад эрэгтэйчүүдтэй харилцахад чинь хэт их эмзэглэж, “Тэр хэн бэ, шинэ найз залуу чинь уу?” гэх мэтээр шалгааж байвал
64. Заримдаа хэдэн өдөр, долоо хоногоор холбоо барихгүй алга болдог бол
65. 30 гарсан ч үргэлж өөрөөсөө арваар дүү охидуудтай болздог бол
66. Чамайг жин ихтэй гэж үргэлж шүүмжилдэг бол
67. Болзоонд ирчхээд “одоо юу хийх үү” гэж тэнэгтдэг бол
68. Хамт ресторанд орж ирээд хоол идэх үү гэж асуудаг бол
69. Өөрийнхөөрөө байж чаддаггүй бол
За нэг ийм жагсаалт гарлаа. Энэ талаарх санал бодлоо нэмэрлэсэн хүмүүст баярлалаа. Зарим шалтгаануудыг нь тоглоом маягаар бичсэн болохоор хүндээр тусгалгүй инээгээд өнгөрөөрэй. Тэгээд уулзаж байгаа залуу чинь эдгээр “алдаануудыг” гаргаад байвал түүнийг дахин нэг бодож үзэхэд оройтохгүй шүү. Өөр нэмэрлэх зүйл байвал бичээрэй.

раскрутка сайтаtopodaracer.mobiчехлы айфон 4сdubaiescort meгде взять деньги в долг в самарекредитка банк михайловскийотдых в хорватии в маесрочно нужны деньги гомельмай тур отзывыв танзании в августеуголовный кодекс украины 2014дизайн ванной комнатыкак раскрутить сайт в поисковикеантибиотики при кишечной палочке


Уулзаж байгаа залуу чинь ингээд байвал яах уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.