Энэ жилийг хур багатай үр, тариа чухаг хэмээн дээдсийн сайн зарлигт номлосон буй.
Жилийн эзэн одны үр: Бархасвадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь хур усан чухаг. Хаад тэмцэлдэх хийгээд өндөгнөөс төрөгчид хийгээд уулнаа орогногч амьтанд муу хийгээд төрөлхтөн ч тэмцэлд ялагдахыг сануулж буй.
Эзэн гарагийн үр: Хур цагтаа буун, эмийн шим төгөлдөржинө. Ус мөрөн арвижна. Ой цэцэрлэг, үр жимс дэлгэрнэ. Үхэр малын сүү арвижна. Залуус наадан бүжмүй. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ.
Хаан гарагийн үр: Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид баяжина. Орны дотор цэрэг хямарч болзошгүй.
Түшмэл гарагийн үр: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлаар явж хурмуй. Номхотгол төгөлдөртнүүд өргөл, хүндлэлийг олмуй. Хаан нугуудын хүчин арвижюу.
“Шороон үхэр” -ийн шинжээр жилийн эхээр өвстэй, зуны дундуур гантай, өвлийн адгаар цастай, тариа төмс, өвс ногоотой жил болохын нигуур буй. Үхэр хариулаач хүүхэд тул хүүхдэд амгалан, хөгшдөд ширүүн, залууст харшлах шалтгаантай. Мал сүрэгт сайн ч ард зон хямралдан, дээдэстэй тэмцэлдэхийн нигууртай жил гэдгийг илэрхийлж байна.
Наран Хумх, Үхэр, Охин, Матрын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Хонь, Мэлхий, Арслан, Жинлүүр, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Хамтатгахын ордонд байрлахад салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.