Саяхан Берлин хотод Германы загвар өмсөгчид монгол гэрийн гадаа загвар өмсөж үзүүлсэн тухай Германы олон хэвлэлд мэдээллээ. Уг арга хэмжээг Берлин хотын „Nowadays“ компани “Mонгол“ сэдэвтэй арга хэмжээ зохион байгуулж, “Camel activ“ компаний хувцас болон бүтээгдэхүүнийг сурталчилжээ.
Берлиний зүүн дүүрэг дэх “Ратхенау“ Зааланд 10.000км талбайд 1.450м3 элс асган 3 монгол гэр барьж, монголын говь нутгийг илэрхийлэхийг зорьж, “Camel activ” компаний хувцасыг монголын уур амьсгалд тохируулан урласныг загвар өмсөгчдөөр дамжуулан сурталчилжээ.
Ийнхүү монголын говь нутагт сарны гэрэл буюу үүрийн цолмонг гэрлээр төсөөлөн харуулж загвар өмсөгчдийг монголын говьд гэрийн гадуур явж байгаа ба гэрээсээ гараад явж байгаа зэргээр үзүүлсэн байна. Нийт 90 эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролсон байна.
Дээрх арга хэмжээнд зохион байгуулагч компанаас гадна “Camel activ, Crew” зэрэг10 гаруй фермийн 1000 гаруй төлөөлөгчид урилгаар оролцжээ.
И.Отгонбилэг