Өнөөдрөөс эхлэн “Номин”, Боса, “Миний дэлгүүр”, “Скай” их дэлгүүр болон бусад бүх хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Харин “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Да хүрээ трейд” техникийн зах, аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 14-нээс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Мөн “Хар хорин” худалдааны төв 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол, “Нарантуул” худалдааны төв 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд, баар цэнгээний газрууд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үсчин, гоо сайхан, хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд, хими цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 14-нөөс эхэлж ажиллах юм байна.