Бэлэг эрхтэн нь загатнадаг эмэгтэйчvvд олон байдаг. Энэ нь чихрийн шижин, герпес, vтрээний урэвсэл, мєєгєнцєр, трихомонад, мэдрэлийн vvсэлтэй, шээсэндээ цочирох (ялангуяа чихрийн шижин, тулай євчний vед) гэх мэт янз бvрийн шалтгаанаас vvсэлтэй байж болно.
Зарим хvнийх согтууруулах ундаа хэрэглэсний дараа, гvн стрессэнд орсны дараа загатнадаг. Зарим тохиолдолд газар сайгvй сурталчлаад байдаг єдєр тутмын ариун цэврийн хэрэглэлээс болж ч загатнаа vvсэж мэднэ. Ариун цэврийн ихэнх хэрэглэлvvд агаар нэвтрvvлдэггvй. Хэрэв хvн ямар нэг євчний халдвар авсан байсан бол ийм битvv ариун цэврийн хэрэглэлд бигнэснээр халдвар улам дээшилдэг. Гэвч сvvлийн vеийн хэрэглэлvvд vнэр дарагчтай учраас хvн євчин хvндэрч байгаагаа мэдэхгvй явсаар vргvйдэлд ч хvрч болзошгvй. Тэгээд ч ер нь энэ элдвийн “далавчтай”, “далавчгvй” хогоор яадаг байна аа?
Хэрэв эмэгтэй хvн эрvvл бол дотуур хувцас завааруулаад байхаар хэмжээний юм ялгарахгvй шvv дээ. Хэрэв vтрээнээс юм их гараад байгаа бол ямар нэг євчин байгаагийн шинж. Тиймээс ариун цэврийн хэрэглэл тєрєл бvрээр нь сонгохын оронд эмчид vзvvлэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг євчин илэрвэл бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлvvлэх хэрэгтэй. Тэгэхгvй л бол эмэгтэй хvн дангаараа эмчилгээ хийгээд ямар ч нэмэргvй.
БЭЛЭГ ЭРХТЭН ЗАГАТНАХАД ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ЖОР
Сармистай тос.
Энэ тос олон талын тустай учраас айл болгонд байж байх ёстой эд. Хvvхдийн чих євдєхєд тvрхэнэ. Aрьсны элдвийн тууралт, бэлэг эрхтэн загатнах, хєнгєн хэлбэрийн тvлэгдэлт зэрэгт хэрэглэнэ.
Бэлдэх аргачлал: Стаканы 3/4-ийг дvvргэх хэмжээний сармисыг жижиглэж хэрчээд, хэмжиж vзсэнийхээ дараа том тавганд шилжvvлж хийнэ. Vvн дээрээ мєн, стаканы 3/4 чидун жимсний тос хийнэ. Хийхдээ маш нарийхан гоожуулаад, хийж дуустлаа хутгана. Тавгаа шилэн, гэрэл сайн нэвтрvvлэх тагаар таглаад нартай газар тавьж 10 хонуулна. Энэ хооронд єдєр бvp 2-3 удаа хутгаж байх хэрэгтэй. 11 дэх єдєр нь тосыг шvvж аваад дээр нь эвкалиптийн тос, глицерин хоёрын аль нэгнээс 2-3 дусаагаад бараан єнгийн шилэнд юvлж хийнэ. Энэ тосыг хєргєгчинд 3 cap хадгалж болно. Тэгээд бэлэг эрхтэн загатнадаг бол тэндээ турхэнэ. Ер нь загатнаа vvсэж буй шалтгаан олон янз учраас эхлээд эмчид vзvvлж юунаас, ямар євчин vvсгэгчээс болоод байгаагаа тогтоолгох шаардлагатай шvv. Єєрєє дур мэдэн эмчлэх аюултай.