Өнөөдөр Өмнөд Америкийн ноён оргил Аканкагуаг эзэлсэн монгол эмэгтэй уулчид “Чингис хаан” нисэх буудалд газардаж байна. Манай эмэгтэй уулчид дэлхийн долоон оргилын нэг, далайн төвшнөөс дээш 6960 метрийн өндөрт орших Аканкагуаг зорьсон билээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон эмэгтэй уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа авиралтаа амжилттай дуусгаж тус оргилыг эзэлсэн байна. Ийнхүү тэрээр Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин болжээ. Ингээд уншигч та бүхэндээ уулын спортын ОУХМ Д.Эрдэнэтогтохын аврилтын зурагнаас багцлан хүргэе.
Б.Судар-ЭРХ