Гэгээн Валентины өдөр хайртдаа илгээх месежүүд

1.Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн
2.Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зүрх догдлуулсан харцанд би дуртай
Будран орох цасанд би дуртай
Бусдаас илүү ганцхан чамд л дуртай
3.Хайртай байсныг чинь мэдээгүйд Уучил
Хардаг байсныг чинь тогоогүйд Уучил
Харддаг байсныг чинь анзаараагүйд Уучил
Хожимдоогүй бол харин одоо Би Чамд Хайртай
4.Хэрвээ чамд 100 хүн хайртай гэвэл тэдний 1 нь би
Хэрвээ чамд 10 хүн хайртай гэвэл тэдний 1 нь бас л би
Хэрвээ чамд 1 хүн хайртай гэвэл тэр нь би
Хэрвээ чамд хэн ч хайргүй гэвэл би энэ ертөнцөөс үүрд явсан байх болно..

5.Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруул үдэш болзоонд урина, ирээрэй
Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай
6.Нэг л дууг дахин дахин сонсоод
Нэрийг чинь амандаа зөөлөн шивнээд
Нисэх зүрх, хөвөх бодолтойгоо
Нийлэн ханьсаад уярах минь…юу билээ
…Би дурлачихжээ
Утасны хонх чихнээс уягдаж
Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж
Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л
Уйтайхан бодолд автах минь…юу билээ
…Би дурлачихжээ

Надад төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд
Намуухан үдшээр хүлээн зогсоод л
Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод
Намба алдан гүйх минь…юу билээ
…Би дурлачихжээ

Охидтой зугаалдаг үдшүүд минь
Ор сураггүй арилчихаад
Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж
Онгирч байх юм…энэ чинь юу билээ
…Би дурлачихжээ
7.Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай..
8.Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.
9.Дурлуулсан хайрыг хайр гэнэ
Дурласан хайрыг шаналал гэнэ
Олон дурлавал дон гэнэ
Орчин үеийн хайрыг мөнгө гэнэ.(kk)
10.Зүгээр л чамайг харах гэсэн юм
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм.
11.Хайрлахгүйюм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?
12.Зэвэрсэн төмөр долоовол
Зэв амтагдахаас жимс амтагдахгүй
Зэвүүн бандитай үерхвэл
Зовлон үзэхээс хайр үзэхгүй(xaxa)
13.Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.
14.Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай
15.Бурханаас авсан хамгийн сайхан бэлэг амьдрал байлаа
Амьдралаас авсан хамгийн сайхан бэлэг чи минь байлаа
Чамаасаа авсан хамгийн сайхан бэлэг хайр байлаа
Хайраас авсан хамгийн сайхан бэлэг жаргал байлаа…раскрутка сайтараскруткараскруткачехол на макбукasian escort ukмикрозаймы воронеж адресаденьги в долг электростальзаявление анкета на получение кредита сбербанкнац парк килиманджаро растительный мирзаповедники нгоронгоромикрозаймы в красноярске вакансиидешевые туры в испанию 2015гипермаркет посуды москвареклама в социальных сетяхвсем болезням нет


Гэгээн Валентины өдөр хайртдаа илгээх месежүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.