Дуучин Ану мөрөөдлийнхөө ханхүүтэйгээ учирчээ

“Хуримаа эх орондоо хийнэ. Харин бал сараа Сингапурын Сентоса арал дээр өнгөрүүлнэ. Хуримын анхны шөнө түүндээ зориулсан, сэтгэл хөдөлгөм, гэнэтийн бэлэг барина. Би урьд нь Сингад аялж байхдаа бал сараа өнгөрүүлж байгаа хосыг харж байсан юм. Голын эрэг дээр хөвөх завинд хосууд сууж тэдэнд зориулсан мини оркестор хөгжим эгшиглэж, гэргийнх нь дээрээс онгоцоор мянга мянган сарнай цэцгээр бороо оруулаад л. Яг ийм л хуримыг төсөөлж байгаа” гээд яриад л байсан дуучин Анугийн олон хүсэл талаар болж байсан удаатай билээ.
Тэгвэл дуучин бүсгүй тэр олон сайхан зүйлүүдээ биелүүлэх цаг болсон бололтой. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө ялгаран хөдөлмөрч, хөдөлгөөнтэй нэгэн хэмээгддэг дуучин Ану өнөөдөр өөрийн цахим хуудсандаа шинэ хайртай учирсан талаараа нэгэн сенцааци дэлгэлээ.  Дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан хайртай залуудаа сэтгэлээ илчилсэн юм. Тэрбээр “Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож буйтай холбогдуулан өөрийн хайртай залуу Б.Түвшинбаяртаа баярын мэнд дэвшүүлээд бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай шүү” хэмээсэн байна. Дашрамд дуулгахад хосууд хамтдаа Бээжинд амьдарч байгаа гэнэ лээ.

Д.Жаргал www.barimt.mn

www.barimt.mnсайтаdeeoсайторигинальные чехлы для iphone 5escotrsбыстрые займы красноярск онлайнкредитная карта без справки о доходахдать деньги в долг под проценты распискапутевки на кипр май 2015деньги в кредит теле2alteza climbingчугунный казанраскрутка сайта по позицияманализатор сайтаслепое зондирование печени


Дуучин Ану мөрөөдлийнхөө ханхүүтэйгээ учирчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.