Манай гаригийн хамгийн баян 15 эзэн хаан

1.    Их Британийн хатан хаан  Элизавета II

Нас: 85
Төрийн эрх барьсан: 1952 оноос
Хөрөнгө: 94,8 тэрбум ам.доллар

Хатан хааны хөрөнгийг энэ нь улсынх, тэр нь хувийнх гэхэд бэрх. Тухайлбал Букингемийн ордон, Кенсингтоны ордон, Сент-Жеймс, Холирудын ордон, Винзорын шилтгээн зэрэг үл хөдлөх хөрөнгүүд хатан хааны эзэмшилд байдаг. Тэгээд хатан хааны гэр бүлийн хувийн өмч, хатан хааны өөрийнх нь цуглуулга, урлагийн бүтээлүүд орохоороо ажил нэгтэй хаадуудаасаа хамгийн баянд нь ордог.

2.    Саудын Аравийн хаан Абдалла ибн Абдель Азиз Аль Сауд

Нас: 87
Төрийн  эрх барьсан: 2005 оноос
Хөрөнгө: 63,2 тэрбум ам.доллар

Саудын Аравийн хааны хөрөнгийн эх үүсвэр нь нефтийн арилжаа. Эндээсээ хоногт  нэг тэрбум ам.доллар олно. Үүнээс гадна тэрээр арабын олон хурдан хүлэгтэй том жүчээтэй. Тэрээр Эр-Риядэд морин клуб байгуулсан хүн. Бас хэдэн арван шилдэг машинтай гараж бий.

3.    Абу-Дабигийн эмир,  шейх Халифа ибн Зайд аль-Нахаян

Нас: 64
Төрийн эрх барьсан: 2004
Хөрөнгө: 47,4 тэрбум ам.доллар

Арабын Нэгдсэн Эмиратын Ерөнхийлөгчийг хавсардаг тэрээр нефтийн ачаар баяжсан нэгэн. Арабын нэгдсэн Эмиратын нефтийн нөөцийн 80 хувь нь үндсэндээ Абу Дабид харьяалагдана. Үүнээс гадна Халиф дэлхийн эдийн засгийн янз бүрийн салбарт хөрөнгө оруулж багагүй орлого олдог.

4.    Тайландын хаан Пхумипон Адульядет

Нас: 84
Төрийн эрх барьсан : 1946
Хөрөнгө: 44,24 тэрбум ам.доллар

Тайландын хаан өөрийн хөрөнгөөр улс орныхоо газар тариаланг хөгжүүлэхэд 3000 гаруй төсөл хэрэгжүүлдэг. Тэр бас Тайландын үл хөдлөх хөрөнгийн агентлагийг тэргүүлдэг байна. Хамгийн гол нь түүний эрдэнийн чулууны цуглуулга нь хөрөнгийнх нь хэмжээнд нөлөөлдөг төдийгүй дэлхийд зартай.

5.    Дубайн эмир,  шейх Мохаммед ибн Рашид аль-Мактум

Нас: 62
Төрийн эрх барьсан: 2006
Хөрөнгө: 39,5 тэрбум ам.доллар

Дубайн эмир өнөөдөр Арабын нэгдсэн Эмиратын ерөнхий сайдын алба хашиж байгаа. Тэр бас л хурдан морьдоороо алдартай, жүчээ нь дэлхийд хамгийн том, хамгийн үнэтэй. Нөгөө талаар нефтийн нөөц, дэлхийн эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтаасаа орлого олно.

6.    Брунейн султан Хассанал Болкиах

Нас: 65
Төрийн эрх барьсан: 1967
Хөрөнгө: 37,92 тэрбум ам.доллар

Энэ хаан нефтиэс гадна 3000-6000- аар тоологдох машинтай автомашины цуглуулгаараа алдартай. Энд нь өнөө үйлдвэрлэхээ болсон машинуудаас гадна, ганцхан ширхгээр үйлдвэрлэсэн үнэт машин ч бий. Мөн 200 хавтгай дөрвөлжин км талбай эзэлж, 1788 өрөө тасалгаа, 257 ариун цэврийн өрөөтэй Истана Нурул Иман хэмээх ордон нь гол хөрөнгө.

7.    Нидерландын хатан хаан Беатрикс

Нас: 74
Төрийн эрх барьсан: 1980
Хөрөнгө: 15,8 тэрбум ам.доллар

Түүний үндсэн хөрөнгийг 300 сая ам.доллар гэдэг ч энэ бол Royal Dutch Shell компанийн 25 хувийг эзэмшдэг хувьцаа нь ороогүй хэрэг. Мөн уран зураг, гоёл чимэглэлийн зүйлсийн цуглуулга бий. Энэ бүхэн орохоороо Беатриксийн хөрөнгө нь даруй 30 дахин өсч дэлхийн хамгийн баян хаадын эхний 10-т оруулдаг.

8.    Кувейтын эмир Сабах аль-Ахмед аль-Джабер ас-Сабах

Нас: 82
Төрийн эрх барьсан: 2006
Хөрөнгө: 14,22 тэрбум ам.доллар

Шейх Сабахын жил бүрийн орлого нь нефтийн наймаанаас орох мөнгийг оруулаад 188 сая ам.доллар. Эмир гэхдээ нефтийн нөөц нэг л цагт дуусах учраас улс орноо нефтийн дараах үед бэлтгэх хэрэгтэй гэдгийг ойлгож эдийн засгийн шинэчлэл санаачлан, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан газрын шинэчлэл бүхий эдийн засгийн өөрчлөлт хийж байгаа.

9.    Катарын Эмир  Хамад бин Халифа аль-Тани

Нас: 60
Төрийн эрх барьсан: 1995
Хөрөнгө: 11,06 тэрбум ам.доллар

Энэ хүн өөрийнхөө эцгийг түлхэн унагаж төрийн эрхэнд гарч ирсэн. Хамад бол Ойрхи Дорнодын хаадууд  дотроо нэлээд дэвшилтэт үзэлтэй хүн гэж болно. Тухайлбал Катар бол энэ бүсдээ хамгийн түрүүнээ эмэгтэйчүүдэд сонгох сонгогдох эрх олгосон. Нефть, хий олборлох салбартаа өөрчлөлт хийж гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсан хүн.

10.    Оманы султан Кабус бин Саид Альбусаид

Нас: 71
Төрийн эрх барьсан: 1970
Хөрөнгө: 9,48 тэрбум ам.доллар

Оманы эзэнт гүрнийг байгуулагч энэ хүн ердөө л нефтийн гол эзний нэг. Өөр нэг чухал хөрөнгө нь 1972 онд барьсан хааны Каср аль-Алам ордон, 155 метр урт “Аль-Саид” завь.

11.    Бахрейны хаан  Хамад ибн Иса аль-Халифа

Нас: 62
Төрийн эрх барьсан: 2002
Хөрөнгө: 5,53 тэрбум ам.доллар

Арабын хурдан морь сонирхдог бас нэг хаан. Түүний 1977 онд байгуулсан Амирийн жүчээ Араб морьдын Бүх дэлхийн байгууллагын жагсаалтад орсон төдийгүй дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэйд орно. Өөр бас нэг гол хөрөнгө нь нефть, олон улсын хөрөнгө оруулалтаас орох орлого, хааны тусгай сан болдог.

12.    Лихтенштейны ван Ханс-Адам II

Нас: 67
Төрийн эрх барьсан: 1989
Хөрөнгө: 6,32 тэрбум ам.доллар

Өнөөгийн эрх баригч энэ хүний баялгийн гол эх сурвалж нь гэр бүлийнх нь LGT банк. Санхүүгийн энэ орлогоос гадна Вена дахь XYII зууны үеийн хэд хэдэн ордон, вангийн гэр бүлийн 400 жилээр үе дамжин цуглуулсан урлагийн бүтээлүүд, 20 мянган га газар орно.

13.    Люксембургийн их  герцог Анри

Нас: 56
Төрийн эрх барьсан: 2000
Хөрөнгө: 4,74 тэрбум
Ойрхи дорнодын хаадаас ялгаатай нь Белгийн хаан Альберт II-ын удам герцог Анри банкинд оруулсан хөрөнгө, алт болон үл хөдлөх хөрөнгө, янз бүрийн компаниудын хувьцаа гол хөрөнгө нь болно. Тэр олсон орлогоосоо зэрлэг байгалийг, ялангуяа Галапагоссын арлыг хамгаалахад багагүй хөрөнгө оруулдаг нэгэн.

14.    Монакогийн ван Альбер II

Нас: 53
Төрийн эрх барьсан: 2005
Хөрөнгө: 3,95 тэрбум ам.доллар
Түүний гол хөрөнгө нь урлагийн бүтээлийн нь цуглуулга. Үүнээс гадна авто машин, маркийн асар баялаг цуглуулгатай. Мөн Монте-Карлогийн казиногоос ихээхэн орлого олно.

15.    Исмаилит-низаритуудын  Имам Ага Хан IV

Нас: 75
Төрийн эрх барьсан: 1957 оноос
Хөрөнгө: 3,16 тэрбум ам.доллар

Энэ бол Энэтхэг, Оман, Сири, Тажикстан, Занзибарт  амьдардаг исмаилит-низаритуудын маш том нийгэмлэгийн тэргүүн хүн. Низаритууд өөрийн гэсэн улсгүй ч Ага Хан өнөө болтол Елизавет II-оос өргөмжилсөн “Эрхэм дээдэс” гэдэг нэрийг хүлээж яваа хүн. Түүнд цэвэр цусны араб үүлдрийн 900 толгой адуу бий. Үүгээрээ тэрээр Британийн морьдын дуудлага худалдаанаас жилдээ 300 сая доллар олдог. Дээр нь хэд хэдэн зочид буудал, агаарын тээврийн компани, Сардини дэх аялал жуулчлалын бизнесийн орлогыг нэмнэ. Мөн үйлдвэрлэлийн томоохон компаниудад оруулсан хөрөнгөнөөсөө багагүй орлого олдог.

Эх сурвалж: www.assa.mndeeoразработка и раскрутка сайтовраскруткааквалоо ценыsexy massage in dubaiмикрозаймы на банковский счет по всей россиидельта банк кредитная карта 1 эволюцияденьги в долг до зарплаты в гомелетуры в танзаниюкредитная карта от альфа банка мои правилатуроператор май туркак оформить загранпаспорт в харьковеitalian translations to englishводяные полотенцесушителипоисковая оптимизация интернет сайта


Манай гаригийн хамгийн баян 15 эзэн хаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.