“Тусгай салаа”-ны турьхан Түвшин буюу жүжигчин П.Баттөр гэнэт л од болон гийж кино болгоны гол дүр болон мандсан. Цэрэг хувцсаа тайлж хаяад өв тэгш бие бялдрыг харуулж, бас ч үгүй донжтой хууз сахал тавьсан П. Баттөр охидын зүрх сэтгэлийг эзэмддэг болчихоод “сайхан төрөх хэцүү юм хэмээн халаглаж суугаа юм байх. Драмын жүжигчин Б. Ганчимэг, “Sound of kiss”-ын дуучин Соко ,топ Э.Одгэрэл гээд хавь ойрын бүсгүйчүүдтэйгээ нэр холбогдоод авдаг П.Баттөрийн утсыг зав чөлөөгүй хангиниулж, дурлалаа илчлэх охид их болсон гэнэ. Алаг нүдэн П. Баттөрийн хариулт ч тун энгийн. Надад хайртай хүн бий. Тэр минь гадаадад сурдаг” гэж хэлээд утсаа салгадаг ч үнэнч фен охидууд нь ‘хамт авахуулсан зургаа үзүүлбэл итгэе” гэсэн мэссэжээр дардаг нь зовлонтой.
HOT NEWS СЭТГҮҮЛ