Аавын авъяасыг өвлөсөн гэгддэг дуучин Б.Хонгорыг хүмүүс “Хүүхдээрээ амьтан” хэмээн өхөөрддөг. Түүний эрх танхи царай, элгэмсүү зөөлөн төрхтэйгээс үүдэн ийн нэрлэдэг байх. Тэгвэл тэрбээр өнгөрсөн намар “Скай ресорт” цанын баазын захирал н.Батсуурийн ууган охин Б.Аниртай хуримаа хийж өрхийн тэргүүн болсон билээ. Түүний эхнэр болсон бүсгүй Б.Анирыг эгэл даруу, энхрий ялдам бүсгүй тул Б.Хонгорыг сонголтоо зөв хийжээ гэх хүн цөөнгүй байсан. Олны хайр хүндэтгэлийг татсан “Хүүхдээрээ амьтан” маань аав болжээ. Түүний үзэсгэлэнт гэргий сар шинийн өмнөхөн хөөрхөн хүү төрүүлж өгсөн байна. Хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.
GOYOGSOG.COM