1 дэх нууц – Бодол санааны хvч
Жинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хvч болно. Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дvvргэнэ, тvvнтэйгээ л адил хvн байна. Хайр дvvрэн бодол санаан нь хайр дvvрэн амьдрал, хайр дvvрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл vнэмшлийг, єєрийнхєє тухай болон бусдийн тухай санаа бодлыг єєрчилнє. Хэн нэгнийг хайрлахыг хvсч байвал тvvнйихээ хvсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ тvvнйигээ олж танихад тусална.
2 дахь нууц – Хvндэтгэлийн хvч
Жинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хvндэтгэлийн хvч болно. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд тvvнйиг хvндэлж сурах хэрэгтэй. Юуны ємнє єєрийгєє хvндэлж сур. Єєрийгєє хvндлэхийн тулд ” Надад хvндлэхээр юм юу байна? ” гэж єєрєєсєє асуу. Бусдыг хvндлэх, ялангуяа єєртєє таалагддаггvй хvмvvсийг хvндэлж сурахын тулд ” Тэдний юуг нь би хvндэлж байна вэ? ” гэж єєрєєсєє асуу.
3 дахь нууц – Єглєгийн хvч
Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол єглєгийн хvч болно. Хэрвээ та хайрыг авахыг хvсч байвал зvгээр л єгєх ёстой! Хичнээн их хайр єгнє, тєдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол єєрийнхєє нэг хэсгийг vнэ єртєг, болзолгvйгээр єгнє гэсэн vг. Сайн vйлийг зvгээр л бvтээ. Харилцаанд орохоосоо ємнє нєгєє хvнээ танд юу єгч чадах тухай биш та єєрєє тvvнд юу єгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зvйлдээ биш, єгч чадах зvйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.
4 дэх нууц – Нєхєрлєлийн хvч
Жинхэнэ хайрын дєрєв дэх нууц нь нєхєрлєлийн хvч болно. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нєхрєє олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь єєд єєдєєсєє харахыг биш нэгэн зvгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг vнэнээсээ хайрлахын тулд тvvнйиг яаж харагдаж байгаагийнх нь тєлєє биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нєхєрлєл бол хайрын vрийг соёолуулдаг хєрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хvсвэл эхлээд нєхєрлєлийг бий болго.
5 дахь нууц – Хvрэлцэхийн хvч
Жинхэнэ хайрын тав дахь нууц нь хvрэлцэхийн хvч болно. Хvрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжvvлдэг хайрын хамгийн хvчтэй илэрхийлэл юм. Хvрэлцэх нь хvмvvсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг єєрчилж хайрыг хvлээн авах чадварыг нь дээшлvvлдэг. Хvрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зvрхээ дэлгэж байна гэсэн vг
6 дахь нууц – ” Эрх чєлєє олгох ” зарчмын хvч
Жинхэнэ хайрын зургаа дахь нууц нь “Эрх чєлєє олгох” зарчмын хvч болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол тvvнд эрх чєлєє олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгvй бол хэзээ ч таных байгаагvй гэсэн vг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хvмvvст єєрт єєрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хvсвэл эхлээд єршєєж, єнгєрсєн vеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндvvрлээс чєлєєлєгдєх гэсэн vг.
7 дахь нууц – Харьцахын хvч
Жинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хvч болно. Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань єєрчилєгдєнє. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь тvvнтэй сайнаар харьцана гэсэн vг юм. Та хvмvvсйиг хайрлаж, vнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. “Би чамд хайртай” гэсэн гурван шидэт vгийг хэлэхээс хэзээ ч бvv ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хvндээ хайрын vгээ заавал хэлж бай. Магадгvй та тvvнйиг сvvлчийн удаа харж байж ч болно. ” Хэрвээ чин удахгvй vхэх болоод хvссэн хvн рvvгээ утасдах боломжтой байсан бол хэн рvv утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо vvнйиг хийж яагаад болохгvй гэж?”
8 дахь нууц – Vнэн ч байхын хvч
Жинхэнэ хайрын найм дахь нууц vнэн ч байхын хvч болно.
Хайр жинхэнэ байхын тулд тvvнд vнэнч байж, энэ нь бодол санаа, vйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа vнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зvйлд vнэнч л юм бол тvvнээ орхих хувилбар хэзээч байх ёсгvй. Yнэнч чанар бат бєх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж єгдєг.
9 дэх нууц – Хvслийн хvч
Жинхэнэ хайрын ес дэх нууц нь хvслийн хvч болно. Дур хvсэл нь хайрыг бадраан, унтраахгvйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хvсэл нь зєвхєн бие махбодийн сонирхолоор биш, тууштай vнэнч чанар, урам зориг, vнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хєєрийн тусламжтайгаар бий болно. Дур хvслийг мэдэрч байсан тэр vеэ эргэн санаж сэргээх замаар тvvнйиг дахин асааж болно. Гэнэтийн зvйлс, гэнэтийн бэлэг нь дур хvслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Єдєр бvрийг дур хvсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
10 дахь нууц – Итгэлийн хvч
Жинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хvч болно. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Тvvнгvйгээр нэг нь хардамтгай, тvгшvvр, болгоомжлолоор дvvрэн болж нєгєє нь єєртєє чєлєєтэй амьсгалах ч боломж єгєхгvй байна гэж бодсоноор сэтгэл зvйн занганд ордог. Бvрэн итгэлээ єгєхгvйгээр хэн нэгнийг хайрлах боломжгvй. Хайртай хvнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгvй юм шигээр амьдар. Тухайн хvн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: ” Би тvvнд ямар ч болзолгvйгээр бvрэн итгэж байна уу?” гэж єєрєєсєє асуух явдал юм. Хэрвээ хариулт нь ” vгvй ” гэж байвал vvрэг хариуцлагыг єєртєє авахаасаа ємнє сайн тунгааж бод.
www.bolod.mn