Сүрьеэгийн эсрэг вакцинаас болж хүүхэд эндэх дөхжээ

Вакцин хийлгэсэн хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Тухайлбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хуучнаар Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд вакцинаас болж цөөнгүй хүүхэд эмчлүүлэх болжээ. Бид энэ талаар сурвалжлахаар тус эмнэлгийг зорьсон юм.

Одоогийн байдлаар тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт вакцин хийлгэснээс болж буглаж шархалсан гурван хүүхэд эмчлүүлж байгаа гэнэ. Тэдний нэг болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Б-ийн ээж н.Эрдэнэчимэгтэй уулзлаа. Түүний хүү Б одоо ой хүрч байгаа бөгөөд төрсний дараа нь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч сүрьеэ өвчний эсрэг вакцин хийсэн байна. Гэтэл Б хүүгийн бие долоон сарын дараа эрс муудан халуурч вакцин хийлгэсэн гарынх нь суга хавдаж буглаж гэрийнхэнээ сандаргасан байна. Б хүү олон хоног халуурч суга нь хавдаг буглаж сүүлдээ илээлсэн аж. Эцэг эх нь Б-ийг аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт үзүүлээд “Энд нарийн шинжлэх боломжгүй. Хотод очиж эмчлүүл” гэсэн хариу авчээ.

Ингээд н.Эрдэнэчимэг хүүгээ дагуулан энд ирж эмнэлэгт хэвтсэн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хүүд шинжилгээ хийж сүрьеэгийн эсрэг вакцин хийлгэснээс суга нь буглаж шархалсан хэмээн оношилсон аж. Одоогийн байдлаар Б хүүгийн биеийн байдал хэвийн байгаа боловч вакцин хийсэн шарх нь эдгэрээгүй байна. Хэдийгээр хүүгийн бие дээрдсэн боловч цаашид ямар ч эрсдэл гарч болохыг үгүйсгэхгүй юм. Хэчнээн хугацаанд хадгалсан ямар вакцин ямар тунгаар хийсэн нь тодорхойгүй учраас юу ч тохиолдож болно. Хүүгийн эцэг эх тухайн үед вакцинаас болж бие нь муудсан гэж бодоогүй учраас тарилга хийсэн сувилагчаас ямар вакцин хэр хэмжээний тунгаар хийснийг ч тодруулж амжаагүй аж.

н.Эрдэнэчимэг “Хүүд маань ямар вакцин хийснийг мэдэхгүй. Тухайн үед сүрьеэгийн эсрэг вакцин л гэж хийсэн. Үүнээс хойш долоон сарын дараа ийм явдал болсон болохоор вакцинаас болчихлоо ч гэж бодоогүй. Харин энд ирээд л вакцинаас болсон гэдийг нь мэдлээ. Эмнэлгээс гарч нутагтаа очсны дараа л хүүд маань вакцин хийсэн сувилагч, эмч, эмнэлгийн байгууллагынхантай уулзаж тодруулна” гэлээ.

Сүрьеэгийн вакцины үед буглах бага зэрэг хавдах тохиолдол байдаг бөгөөд энэ нь хэвийн зүйл аж. Харин вакцин хийлгэснээс долоон сарын дараа ингэж сүрхий буглаж хавдан халуурч хүндэрсэн нь энгийн үзэгдэл биш гэнэ. Энэ төрлийн вакцин хийлгэсэн хүн сүрьеэ өвчин тусдаггүй. Харин тунг нь хэтрүүлбэл элдэв сөрөг нөлөө гарахаас гадна энэ өвчнөөс ч хамгаалдаггүй юм байна.

Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт Б-тэй адил шалтгаанаар хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Баталгаагүй вакцинаас болж эмчлүүлж байгаа хүүхдүүд ямар вакцин хийлгэсэн, хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар тус тасгийн эрхлэгч эмчээс тодруулах гэсэн боловч “Манайд ийм хүүхдүүд байхгүй. Мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Эрхлэгч нь тасагтаа хэвтэж байгаа хүүхдүүдийг бүгдийг нь мэддэггүй юм уу эсвэл ямар нэг шалтгаанаар үүнийг нууцалж байна уу ямар ч байсан энэ талаар ганц ч үг ганхийсэнгүй. Харин энд хэвтэн эмчлүүлж байгаа гурван хүүхдээс гадна өмнө нь ч ийм вакцинаас болж буглаж шархалсан оноштой хүүхэд ирж байсан гэнэ. Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дээрхтэй адил оноштой хүүхэд тус тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.

Ер нь сүүлийн үед эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын буруутай үйлдлээс болж иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байнга гарч байна. Үүний дотор хадгалах хугацаа хэтэрсэн баталгаагүй эсвэл буруу вакцин хийлгэсэн зэрэг олон шалтгаанаар хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн оны аравдугаар сард  Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн есдүгээр ангийн сурагч Э.Баяржаргал вакцин хийлгэснийхээ маргаашнаас халуурч улмаар бүх бие нь мэдээгүй болж байсан. Гэтэл эмч нар “Танай хүүхэд хэт мэдрэмтгий юм” гэсэн онош тавьсан байгаа юм. Э.Баяржаргал вакцин хийлгэснээс болж суугаа болчихсон байхад түүнд вакцин хийсэн сувилагч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Харин хэт мэдрэмтгий гэдэг шалтгаанаар охин өөрөө буруутан болж үлдсэн.

Мөн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх зорилгоор өсвөр насны охидод хийдэг Гардасил вакцин ч нэлээдгүй хэл ам дагуулж байсан. Уг вакциныг монгол хүний эрүүл мэндэд нийцэх эсэхийг судалж тогтоогоогүй. Гэтэл зарим аймаг, дүүргийн өсвөр насны охидод ийнхүү вакцин хийснийг олон хүн эсэргүүцэж байсан юм. Тухайн үед Гардасил нэртэй вакцины талаар ДЭМБ, ХӨСҮТ, ЭМЯ уг вакцины талаа өөр өөр байр суурь илэрхийлж, “Гал үндэстэн” зэрэг төрийн бус байгууллагууд ч эсэргүүцэж байсан юм. Тийм учраас олон эцэг эх охидоо энэ вакцинд хамруулаагүй. Гардасилын тухай шуугиан ч удалгүй намжсан.

Эрүүл мэндийн сайд аа вакцинаас болж энэ мэтчилэн олон хүүхэд эрсдэлд орж байна шүү.  Ер нь вакцины чанар хадгалалт, вакцин хийх явцад тавих хяналтыг дээшлүүлж, эмнэлгийн байгууллагын ажилчдын ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байгааг өнгөрсөн цаг хугацаа харуулж байна. Вакцин хийлгэхэд угаасаа л халуурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг тоолгүй явсаар нэг мэдэхэд хүүхэд багачууд эдгэршгүй ужиг өвчтэй ч болохыг үгүйсгэхгүй.

Н.Санжаасүрэн

topodin.comраскрутка сайтасоставление ключевых фразкупить чехол для iphone 3top dubai escort agenciesгде взять кредит для малого бизнесатанзани¤ путешествие ценабизнес кредит бюро екатеринбургпутевки на май 2015кредитная карта mastercard standard альфа банктурфирма килиманджаро екатеринбурггорящие туры 2014юридические консультации в украинеполотенцесушитель в ваннуприбор паркес


Сүрьеэгийн эсрэг вакцинаас болж хүүхэд эндэх дөхжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex