Хөвсгөл далайн ёроолын сүнснүүд /Хий үзэгдэл/

Хатгалаас Ханх орох зам өвлийн яг өдий үед маш товчхон болдог юмсанж. Учир нь бүрэн гүйцэт хадаалж хөлдсөн зузаан мөсөн дээгүүр Далайн зам эгцээрээ хойшоо гарна. Зарим огцом тойруу дээр нь үнс асгаж хальтиргааг нь багасгасан нуурын замаар Ханх ортол машинаар хоёр цаг давхиад л хүрчихдэг аж. Өнгөрсөн жил “хар” хочит Даваасүрэн хэмээх нэгэн эр “РRАDО-70″ жийптэй Мөрөнгөөс гарч давхиад Хатгалаар дайран нуурын замд орж цааш Ханхаар дамжин Орос руу гарсан байна. Хатгалаас гараад нэг их удаагүй явтал Даваасүрэнгийн нүдэнд мөсөн дээр түүдэг гал ноцоочихсон том тэрэгтэй хүмүүс зогсож байгаа нь харагджээ. Цооног хийгээд загас барьж байгаа юм болов уу. Эсвэл машин тэрэг нь эвдрээ юу гэж бодсон Даваасүрэн тэдэнд дөхөж очмогцоо машинаа огцом тоормослуулан зогсооход хажуу тийшээ хөндөлсөн гулгаж ирээд л зогссон байгаа юм. Тэрээр машиныхаа хаалгыг онгойлгон буухад ачаатай хулхи ногоон чиргүүл чирсэн ЗИЛ-130 машин мөн бага оврын микроавтобустай хамт зэрэгцээд зогсчихсон арваад хүмүүс хоёр ч газар түүдэг асаачихсан, тойроод суучихсан шорлог хийж, цаагуур нь хоёр гурван жаахан хүүхдүүд хоккей мөсөн дээр тоглож харагджээ. “Хар” Даваасүрэн хамгийн ойрын түүдэг рүү дөхөж очоод “За сайн байцгаана уу. Машин тэрэг гайгүй юу” хэмээн асуухад түүдгийн дэргэд суусан бавгар сахалтай оросууд эргэн харсан боловч хэн нь ч түүний үгэнд хариу хэлсэнгүй.

Мань эр бантахдаа “До свидания бишээ Здарстуйтей, дорого хорошо или плохо” хэмээн мэддэг орос үгээ холбон хэлсэн боловч аанай л хэн ч юу ч дуугарсангүй. Өнөөх оросууд бүгд л бодлогоширсон царайтай, эсвэл тэр чигээрээ хөлдсөн ч юм шиг. Гэхдээ цэнхэр, ногоон нүд нь хөдөлж байсан аж. Түүдгийн хажууд хамгийн ойр суусан өргөн цээжтэй орос нэхий дээлээ задлахад нэл үс болсон бавгар цээж байх агаад суганаасаа “Столичная водка” гаргаж сэнжтэй төмөр аяганд хийв. Тэгснээ амандаа ямар нэг авиа хэлсэн авч үг гэхээсээ илүү хүнээс гарамгүй муухай дуу гарган архитай аягаа Даваасүрэн рүү дуугүйхэн сарвайсан байна. Тэрээр “Баярлалаа, Спасибо. Я уудаггүй” гэж толгой сэгсрэхэд мөнөөх орос шүдээ яралзуулан чимээгүй инээснээ өөрөө хөнтөрч орхисон байна. Яг энэ үед Даваасүрэнгийн ар нуруугаар хүйт дааж мөсөн дээр сууж буй оросуудын царай үхмэл яг л амьгүй цогцос мэт санагджээ. Учир нь түүний ам хамарнаас халуун уур савсаж байхад тойрч суусан оросуудын амнаас уур савсах нь бүү хэл амьсгалж байгаа нь харагдсангүй.

Мөн асаасан түүдэг галынх нь дөл хөлдсөн юм шиг огтхон ч хөдлөхгүй байгаа нь Даваасүрэнд эвгүй муухай сэтгэгдэл тэр даруй төрүүлэв. Түүний толгойд арай нууранд осолдсон хүмүүсийн хий сүнстэй таарчихсан юм биш биз дээ гэсэн бодол орж ирсэн ч тэр талаар аль болохоор бодохгүйг хичээн амандаа мэддэг тарниа уншаад жийп рүүгээ сэмхэн ухарч эхэлсэн байна. Гэтэл гэнэтхэн тас нясхийн дуу хадсанаа л түүдэг асаасан хүмүүсийн цаахан талд зэрэгцэн зогсож байсан хоёр машины доорхи мөс цууран цөмөрч ус пүлхийн гараад ирсэн аж. Гэвч мөсөн дээр түүдэг ноцоож байсан хүмүүс юу ч анзаарсан шинжгүй архиа тойруулан аягалсаар л үл тоомсорлон сууж байсан ажээ. Даваасүрэн “Хөөе мөс цөмөрчихлөө” гэж нэг орилох гэснээ болиод бушуухан шиг машиндаа хүрч хаалгыг нь онгойлгон үсрээд орчихжээ. Энэ үед түүнийг харсаар байтал нүдэн дээр нь чиргүүлтэй ЗИЛ-130 машин, микроавтобусны хамт мөсний ангалаар доошоо живэн далд орох нь харагджээ. Харин мөнөөх түүдэг тойрсон оросууд юу ч болоогүй юм шиг суусаар ДУУ дуулан баяр хөөртэй байсан гэнэ. Тэгтэл цөн түрж, ус давалгаан орж ирэхэд оросууд ус руу уусан алга болов. Энэ үед Даваасүрэн жолоогоо тас зууран нүдээ аньсан байна. Хэсэг хугацааны дараа тэрбээр нүдээ нээж харвал өмнө нь юу ч байсангүй. Ямар ч цөмөрсөн мөс, мөсний завсраар бялдан гарсан их ус харагдсангүй. Харин хов хоосон мөсөн зам дээр шөнийн одод л гялалзан тоглож байсан гэдэг.

Гэвч Даваасүрэн дөнгөж саяхан л нүдэн дээр нь баахан хүмүүс мөсөн доогуур цөмрөөд орчихсон тэр замаар явж зүрхэлсэнгүй. Тойрч гараад Ханх хүртэл хаазаа тултал гишгэн давхисан байна. Ханхад нэг хоноод оросын хилээр Монд гарч зорьсон ажлаа бүтээчихээд буцахдаа өнөөх харсан зүйлийн талаар нэг найздаа яривал “Хөвсгөл далай чинь сүнстэй гэдэг. Нэг харагдсан хүндээ ахиж сүнснүүд харагдаад болдоггүй юм гэнэ лээ” гэхийг сонсоод Даваасүрэн дотроо муу золиг чинь намайг айлгах гэж худал хэллээ хэмээн бодов. Маргааш үд хүртэл Ханхаас Мөрөн орох хүн хайгаад олсонгүй тул тэрбээр ” РRADO – 7 0 ” жийпээ асааж аваад хөдөлсөн байна. Ойролцоогоор 50 гаруй км явсны дараа гэнэт жийп нь зогсчихов. Шатахуун хангалттай, араа хөдөлгүүр зүгээр байхад яагаад жийп унтарчихав хэмээн гайхсан Даваасүрэн жийпнийхээ хамрыг сөхөж үзэв. Баримжаагаар аккумляторын холбогч хөндийрсөн гэж үзээд нэмэх хасахыг нь сайтар чангалж байтал кабин дотор нь хүүхэд часхийн уйлах шиг болжээ.

Гайхсан эр хамраа хаагаад кабиндаа орвол ногоон торгон үстэй дээлтэй хүүхэн өлгийтэй хүүхэд тэврээд аль хэзээний арын суудал дээр тухалж байх нь тэр. Хорь орчим насны царайлаг хүүхэн хүүхдээ бүүвэйлж байснаа “Юундаа гайхаав. Машин чинь зүгээр бол шалавхан явъя” гэсэн байна. Даваасүрэн толгойгоо маажаад “Чи чинь хэзийдээ..” гэвэл хүүхэн тас тас хехрөн “Битгий мангартаад байгаач. Би Ханхаас Хатгал орно гээд л суугаа биз дээ. Хурдан явъя. Машиныхаа паарыг нэмээрэй” гэж тушаав. Жолооч эр жийпээ асаагаад хөдлехдөө өнөөх хүүхнийг толиндоо сайтар харжээ. Дөнгөж хорь шүргэж яваа хэрнээ үс нь бууралтсан цэв цэнхэр нүдтэй, царай нь зэвхий цагаан хэрнээ уруул нь үнсэн саарал байв гэнэ. Үхсэн хүн л ийм байдаг байх гэж бодох зуур хүүхэн “Даавка, энд түр зогсооч. Би бие засмаар байна” хэмээн гуйжээ. Ашгүй энэ хүүхнээс бултах боломж олдлоо хэмээн баярлаж суутал хүүхэн өлгийтэй хүүхдээ хойд суудал дээр орхиод буужээ. Хүүхнийг буугаад нэг минут ч болоогүй байхад хүүхэд нь часхийн уйлав гэнэ. Яах учраа олохоо байсан Даваасүрэн хүүхдийг нь аваад бүүвэйлэх гэтэл хачин баргил хоолойгоор “Намайг тавиач!” гэж уурлажээ. Өлгийг нь сөхөн харвал “ээ бүү үзэгд” гэж тавь орчим насны хууз сахалтай монхор хамартай эр соска хөхөөд уйлагнаж байсан аж. Бие нь нялх хүүхдийн хэрнээ толгой нь яахаараа ийм байдаг байна, энэ яах аргагүй сүнс, босоо ороолон болж таарлаа хэмээн бодох зуур өлгийтэй хүнийг мөсөн дээр чулуудаад Даваасүрэн машинаа асааж, хаазаа гишгэв. Шөнөжин 120 мл гарган давхисаар Хатгалын төв дээр үүрээр нэг юм иржээ. Хожим энэ тухай сонсвол Хөвсгөл далайн ёроолд живж үхсэн хүмүүс өвөл мөсөн дээр үзэгддэг нь олонтаа байдаг гэнэ.

Тэмдэглэсэн А.Ишцэрэн

ХОРИОТОЙ БҮС СОНИН

методика раскрутки сайтасайтаtopodчехлы для macbook pro 13call girls in dubaiбыстрый займ читакилиманджаро турфирмавз¤ть на килиманджародам деньги в долг под расписку тольяттиденьги в кредит калугавозьму деньги в долг доска объявленийалюминиевые сковородкиподдержка и раскрутка сайтагугл адвордс входбесплатное продвижение сайта в яндекс


Хөвсгөл далайн ёроолын сүнснүүд /Хий үзэгдэл/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.