Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу

Бид өдөр бүр тасалгааныхаа цэцгийг усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын хамгийн чухал утга учрыг хэрхэн арчилж торддог юм бол? Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг яаж бүрдүүлдэг юм бол? Нийгмийн асар хурдацтай хөгжил, өдөр тутмын аливаа бэрхшээл дунд гэр бүл хэмээх эрхэм нандин зүйл мөн чанараа алдаж, нэг л мэдэхэд таагүй дурсамж болон ард үлдэх нь олонтаа. Гэр бүлээ бид хэрхэн яаж хамгаалах вэ? аз жаргалыг яаж олох вэ? үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултанд хариулт олох гэж шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй нь харамсалтай.  Ажил төрөл, цалин мөнгө гэж гүйсээр гэр бүлд нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй, нэгэн хэвийн байдалд оруулснаараа гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хуурамч, албадмал, бэлэгдлийн төдий зүйл болон хувирдаг билээ. Хожим нь гарах хор уршиг хичнээн их байдгийг ч бид анзааралгүй өнгөрдөг.

Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ихэнх гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болдог нь нууц биш. Өнөөдөр Монголын дийлэнх гэр бүлийн сарын орлого бүхэлдээ хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээнд зарцуулагддаг. Гэр бүлд байнга тулгардаг энэхүү бэрхшээлээс үүдэн хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан, хамаатан садан, ах дүүгийн дарамт,сэтгэл гутралаас үүдсэн архидалт, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо.

Нөгөө талаар хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрч Монгол улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод шахцалдан амьдарч байна. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх сайн үр дагаварыг бий болгож байгаа ч залуучуудад эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадвар дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Түүнчлэн манай залуусын дунд “Хамтран амьдрагч” гэдэг ойлголт газар авсан билээ. Тэдний эрх дураараа, чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиох нь улам бүр олширч байна. Төрийн бус байгууллагын нэгэн судалгаанаас харахад манай улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдрагчийн “үүрэг” гүйцэтгэдэг ажээ. Байж болох ч тэдгээрээс хичнээн нь жинхэнээсээ гэр бүл болдог нь эргэлзээтэй асуудал юм. Түүнчлэн гадаадын иргэнтэй гэр бүл бологчид, гэр бүл болохыг хүсэгчдийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байгаа нь хамгийн харамсмаар үзүүлэлт юм. Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар 1998 оноос хойш  6500 гаруй монгол эмэгтэй гадаадын иргэдтэй гэр бүл болжээ. Тэдний хэд нь аж жаргалтай амьдарч, хэд нь хүний наймаа, боолчлолын золиос болдог нь одоо ч бүрхэг хэвээр байна.

Басхүү ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэдэг нэр томъёо гараад даруй арваад жилийг ардаа орхижээ. Сүүлийн үеийн статистик тоо баримтаар орон даяар 81.2 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Дийлэнх нь 3-4 хүүхэдтэй, амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар муутайгаас 80 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй  бараг л байхгүй гэсэн үг юм.

Нэн ядуу зарим хэсэг нь айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж, зарим нь траншейгаар үр хүүхдээ дагуулан амьдарч, хог ухан хоног өдрийг аргацааж байна. Монгол эрчүүд маань хаана, юу хийж явна вэ? Эр хүн  гэр бүлээ тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр нь барин тогтоож байдаг бүслүүр нь билээ. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол тэр гэр анхны шуурганаар л задран хийсэх нь ойлгомжтой. Монголчууд эртнээс гэр бүл бололцох, амьдрал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг байсан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар нь алдагдсаар, элэг бүтэн, жаргалтай амьдарч буй гэр бүл улам цөөрсөөр байна. Монгол үндэстнийхээ хамгийн жижиг эд эс болох  гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн том, хамгийн чухал эд эс болгон харж  эхлэхгүй бол арав, хорин жилийн дараах Монгол гэр бүлийн дүр төрх ямар байхыг төсөөлөхөд бэрх. Монгол гэр бүл нэг л биш болоод байгааг залуустай анхааруулж,  хүн бүр гэр бүлийнхээ элэг бүтэн, аз жаргалтай байдлын төлөө амьдарч эхлэхийг уриалж байна.

Эх сулвалж: “Залуучуудын үнэн” Г.Ганбаганаэффективность продвижения сайтовdeeo.ruпродвижение сайтасумка дляwomen escorts dubaiденьги в долг под расписку петрозаводсктур на майские жукикак получить кредитную карту приватбанка универсальнаяденьги до зарплаты на карту сбербанкасрочно нужны деньги онлайн на картукак оплатить кредитную карту альфа банкакерамическая сковорода купить москвасковорода грильводяные полотенцесушители москваполенифрит


Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex