Цусны бүлгээрээ хооллоё

Та ямар бүлгийн цустайгаа хэлчих, ямар төрлийн хоол хүнс хэрэглэхийг тань хэлээд өгье.

Цусны бүлгийн дагуу хоолны цэстэй болох арга хэр үр дүнтэй вэ?

Ийм хоолны дэглэмийн онолыг АНУ-ын Доктор Питера Д’ Адамо анх зохион олны хүртээл болгожээ. Хэрвээ хүн өөрийн “үндсэн” хүнсээрээ хооллож хэвших юм бол дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг хангаад зогсохгүй жин хасч, элдэв өвчнөөс ангижирдаг байна. Уг дэглэм ёсоор, нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс ёрөнхийдөө махтай хоол, хоёрдугаар бүлгийнхэн ургамалын гаралтай бүтээгдэхүүнүүд, гуравдугаар бүлгийнхэн сүү, цагаан идээний төрөл, дөрөвдүгээр бүлгийнхэн бүхнийг хольж хэрэглэж болох гэнэ. Цусны бүлгийн дагуу хооллох арга өнөө үед дэлхий дахинаа ихэд алдаршиж буй аж.

Яагаад гэвэл хүн бүрт санал болгож буй хоолны цэс нь идэх зүйлийн хэмжээг хязгаарладаггүй, калори тооцоолдоггүй, удаан хугацааны турш баримтлах ёстой гэж тулган шаарддаггүй байна. Тэгсэн мөртлөө тухайн хүн илүүдэл жин хуримтлуулдаггүй төдийгүй жин хасдаг байна.

Хэрвээ та цусныхаа бүлгийн дагуу хооллодог болъё хэмээн шийдвэрлэж буй бол эхний ээлжинд бие махбодийнхоо онцлогийг сайтар мэдрэх хэрэгтэй. Тухайлбал, сүү цагаан идээгээр хооллох ёстой байтал энэ нь таньд тохирдоггүй байж болох юм. Тэгвэл хоолны цэсээ бүрэн цагаан идээ болголгүй цагаан идээг аажмаар бага багаар цэсэндээ оруулаарай.

Хориглосон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол гэнэт бүгдээс нь  татгалзалгүй хэрэглээгээ мөн л аажмаар багасга.

Үндсэн дүрэм

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг “Анчид” гэдэг агаад хамгийн эртний түгээмэл бүлэг. Цусны эл бүлэг хүн ерөнхийдөө амьтны мах, уураг, загасаар хооллодог байхад үүсчээ. Эл бүлгийнхэн мах, уураг, загас, эрдэнэ шиш, цагаан идээ, үр тариагаар хооллох хэрэгтэй.

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүсийг “Газрын эзэд” гэдэг. Эл цусны бүлэг хүмүүсийг газар эзэмшилд шилжих үед бий болсон гэж тооцогддог. Тиймээс эл бүлгийнхэнд төрөл бүрийн ургамлын гаралтай бүтээгдэхүүн тохиромжтой. Мөн мах сүүн бүтээгдэхүүнүүд ч тохирно.

Гуравдугаар бүлгийн цустай хүмүүсийг “Нүүдэлчид” гэдэг. Хүмүүс гэрийн тэжээвэр амьтан, мал аж ахуй эрхэлж эхлэх үед энэ бүлэг үүсчээ. Тиймээс эл бүлгийнхний хоолны цэсэд мах, загас, сүү, өндөг, үр тариа тохиромтой.

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүсийг “Шинэ хүмүүс” гэнэ. Хамгийн залуу цусны бүлэг. Хоёр, гуравдугаар бүлгийн цус холилдсоны дүнд үүссэн. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, загас, сүү, цагаан идээ, ногоо, улаан мах, тахиа, тариа, шош зэргүүдээр хооллох нь зүйтэй.

“Буянт ээж” дотор ,мэдрэл, уламжлалт, зүрх судасны эмнэлгийн ерөнхий эмч Б.Наранцэцэграскруткабизнес поисковое продвижение сайтаaracer.mobiчехлы для айфона 6female escort jobsкредит для бизнеса в альфа банкеденьги в долг владикавказ телденьги в долг ижевсктуры в африкукилиманджаро мачаметур сафари отдыхтаба тур египетстраховой юристполотенце сушилкакак лечить простатита в домашних условиях


Цусны бүлгээрээ хооллоё
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.