Янжуур тамхийг татъя аа гэвэл…

Хэдхэн хоногийн дараа над мэтийн архаг тамхичдад бохирлох газар олдохгүй болно.

Нэгэнт л хууль бол хууль хэрэгжиж л таараа, Монголд битгий хэл дэлхийд тамхичдын орон зай хумигджээ. Арваадхан жилийн өмнө хаа л бол хаа тамхичдын утаа, нус цэрэнд заваарсан Хятадын хотуудад хүртэл тамхины хууль үйлчилж цэмцийгээд явчихлаа. Гэвч… Тамхиа гэнэт ингээд хаяна гэхэд нэг л гунигтай ч юм шиг бэрхшээлтэй ч юм шиг зовлон байна. Тамхиндаа даанч олон жил үнэнч ханилсан юмсан. Дөчин жилийн турш би нэг ч өдөр түүнийгээ хаяагүй, цаг болгонд санан гүнээ таашаал авдаг байв. Тамхиа баагиулаад л юм бичээд суухад бодол утаа шиг суунаглана.

Ганцхан сайхан өгүүлбэр олох, дөнгүүр санаагаа тэмдэглээд тамхиа асаагаад суухад юутай жаргалтай. Тамхиа нэг татчихаар ядарсан тархи минь сэргээд л явчихна. Ажилд ядарч явахад нэг тамхилчхаар хүч ороод л. Одоо юу ч түүнийг минь орлож чадахгүй.
Янзын үнэр ханхлаад байнаа хєє хөө.
Янз бүрийн л тамхи татсандаа. Сонинд ороосон дүнсэн тамхи, пүүшиг, элдэв янжуурууд, акуурк, адууны хомоол, туулайн баас гээд энэ муу уушгинд утаагүй бодис гэж бараг байхгүй. Миний тамхичин болсонд аав, өвөг эцэг минь буруутай. Өвөг эцэг, эмэг ээж , аав маань бүгд тамхичин. Хүүхэд байхдаа шошийтол сууж байгаад өвөг эцгийн гансаар хэвлүүхэн нэрчихнэ. Намайг эрхлүүлэх гэж ядахдаа хүүхдийн жижигхэн ганс, тамхи хийдэг уут, соёо цохилуур хүртэл бэлтгэж өгсөн. Тамхины шинэ хууль маань хөдөөгийхөнд яаж үйлчлэх юм бол мэдэхгүй. Хотын хүүхэд тамхи татах нь ховор, харин хөдөөний хүүхдүүд хар багаасаа тамхичин болчихсон цэрэг сургуульд очдог юм. Энэ нь ухамсраас гадна ахуйн хэв заншлаас болдог байх. Зун болно сургууль амарнаа. Гүүгээ барьчхаад айраг найрын цаг ирнэ. Дугуй цагаан гэртээ бүгдээрээ нийлж суучхаад л дуниарттал найрлана. Архи айрагны даруулга нь тамхи юмдаг уу даа. Олон хүн орж гардаг зан сайтай айлд боодол дүнсэн тамхи тав хонохгүй дуусна. Дугуй хайрцаг дундын хөрөнгө. Нимгэн цаас нийтийн хөрөнгө. Улаан тамхи улсын хөрөнгөө гээд л хөгшин залуугvй баагиулна. Томчуудын энэ их тамхидалтын завсраар хүүхдүүд “дундын хөрөнгө”-нөөс атгаж хармаалаад шурхийхээ мэдэлгүй дээ. Тэгээд л хад асга, хашаа, хорооны мухарт очиж байгаад хоолойгоо гашуун оргитол сорно. Миний хувьд бол сургуульд орж байж багш нараас айхдаа арга буюу тамхиа хориулсан. Гэвч хичээл тарав уу үгүй юу орос цэргийн ангиудаар ажиллана. “Сеграть есть” энэ бол миний анх сурсан орос хэл. Бас бизнес. Орос цэргүүдээс хайрцаг хайрцгаар нь тамхи гуйж аваад вагон ирэх цагт төмөр замын өртөөн дээр очоод бүгдийг нь нэг төгрөгөөр бөөндчихнө. Үгүй бол хоригдлуудад зарна. Ямарч байсан татах тамхи, үзэх киноныхоо мөнгөө болгоод л байсан даа. Хот орон газар ч яахав хуулиар хориулаад болно гэж бодъё. Хөдөөгийнхнийг яанаа.
Янагийн хайртай чамтайгаа болбол…
Олон жил үнэнч явсан юм болохоор тамхиндаа хайртай гэхээс яахав. Янагийн хайртай нь ч юу юм бэ. Их л үгүйлнэ байх, бүүр тэсэж ядах байх. Ямар эхээс гарахдаа тамхи зууж төрсөн бишдээ хаяхыг бодноо. Өндөр хөгжилтэй орнуудад бол тамхи татдаг цөөнхийгөө бодсон. Тарчилж явааг нь хүндэтгэсэн зориулалтын газрууд байдаг юм билээ. Зочид буудал нь хүртэл тамхи татдаг өрөө, тамхи татдаггүй өрөөтэй байдаг. Тамхитай өрөө нь арай үнэтэй. Ресторонууд нь ч бас адил тамхитай, тамхигүй заалтай. Онгоцны буудлуудад нь заавал тамхичдын үйлчилгээний өрөө байна. Тамхины үйлчилгээ үзүүлэх өрөө хүртэл цахилгаан такси унаж очоод есөн шидийн тамхины утаанд хахмаар өрөөнд ороод тамхиа татсан болоод гарна. Тэр өрөө тамхичид хүртэл жигшмээр муухай үнэртэй. Гэвч яая гэх вэ. Тамхины чанга хуультай улс оронд эхлээд тамхинаас гарах сургалт явуулдаг. Тамхинд донтогчдыг эмнэлгийн хяналтанд оруулдаг. Бүүр хорыг тайлах үйлчилгээг үнэгүй үзүүлдэг гээд тамхины хуулиа хэрэгжүүлэхэд бөөн бэлтгэл ажил хэрэгтэй байдаг байна. Олон жил дасал болж тамхиа үгүйлээд хайртай болчихсон архагуудыг нь эрүүл хэсгээс нь салгах шаардлага аяндаа гарна. Зөвхөн хууль гарснаар гялс хэрэгжинэ гэдэг юу л бол.
Яагаад ч болсон уулзана даа хөө хөө.
Яагаад ч болсон уулзана гэдэг нь хууль зөрчөөд л дасал хүсэл болсон тамхитайгаа уулзахыг уриалаад байгаа юм биш шүү. Ерөөсөө л тамхины тухай нэгэн дуунд ийм мөрүүд байдаг юм.

Янжуур тамхийг татъя гэвэл

Янзын үнэр ханхлаад байнаа хөө хөө

Янагийн хайртай чамтайгаа болбол

Яагаад ч гэсэн уулзана даа хөө хөө гэж намируулан дуулдгийг манай уншигчид андахгүй. Тамхины хамаарал тамхины дон гэдэг өвчин эмгэгтэй адил бусуу. Миний л хувьд “тамхи бол сэргээш”. Зовлон нэгт нєхєдтэйгєє уулзаад ганцхан сайхан тамхилчхаад жаал буу халаад гарахад сэргээд л ирнэ. Сайхан хоол идчихээд, ганц зуу татчихаад, тамхиараа даруулчхаад зорилго зовлон нэгтэй ухаантай эрдэм чадалтай нөхөдтэйгөө уулзах газар байвал гүйгээд очихоос буцахгүй дээ. Янжуур тамхийг татъя аа гэвэл… хууль гарчихсан зовлон их байнаа.
Садар самуун яваагүйсэн болбол Сайнаас юундаа буцах билээ дээ хөө хөө.

Г.Дашрэнцэн

Эх сурвалж:Нийслэл таймсраскруткаaracerкак продвинуть сайт в поисковикеаквалоо отдыхfilipina escorts dubaiсрочно нужны деньги в долг 15000арушасрочно нужны деньги сегодня барнаулотдых в танзании цены 2015гид восхождение на килиманджарокредит на развитие бизнеса альфа банкпутевки на кипр осенью 2015halloween drawingsдушевая комната дизайн фотораскрутка и реклама сайта


Янжуур тамхийг татъя аа гэвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex