Зүүд зөнтэй байх магадлал тун өндөр

Би өмнө нь  бөөд итгэдэггүй байсан харин нэгэн өдөр манай эмээгийн талын нэг бөө ах тэнгэрээ буулгана чи цуг явах уу? гэхээр нь сонирхоод явж үзлээ.  Манай найзыг Мөнх-Эрдэнэ (Мөөгий) гэдэг. Бид 2, 10 жилээсээ л найзласан маш сайн найзууд. Нэг өдөр МУИС-н 8р байран дээр түүхийн хичээлийн шалгалт өгөх гээд өглөө эрт ирсэн 2 найзтайгаа хамт байж байлаа. Гэтэл Мөөгий над руу утасдаад чамтай уулзмаар байна хаана байна? гээд зөндөө шалгаасан. Тэгэхэд нь 6и 2 найзтайгаа номын санд хичээлээ уншиж байсан. Тэгээд Мөөгий маш олон залгасан залгах болгондоо одоо хаана байна хурдан уулзмаар байна гээд л их айсан шинжтэй сонсогдож байсан 5 минут болоол нэг залгана. Тэгсээр байгаад нэг юм уулзсан чинь надад болсон зүйлээ ярьсан.

Мөөгий ярихдаа: Анд нь нэг зүүдээ 7 хоног дараалж зүүдлээд байна завхөн ганцхан зүүдээ. Тэр зүүдэнд би өөрийгөө удирдаж чадахгүй нэг хүний биенд орсон тэр хүн юу харж байгааг тэгээд бас тэр хүн юу бодож байгааг л зөвхөн мэдэж чадна өөр юу ч чадахгүй байсан. Тэгээд эхний 4 өдөр зүүдлэхдээ маш гоё  тийм тал газар харсан,  дараа нь 6и 2 талаасаа дайтах гээд урд урдаасаа дайрч байсан тэр дунд миний тэр дотор нь орсон хүн явж байсан. Гэхдээ миний талын цэргүүд хүн биш гэдгийг 6и харсан хүн төрхтэй биш. Тэгээд байлдаад нэг мэдэхэд би тал дүүрэн цус харсан өөр ямар ч хүн байхгүй зөвхөн 6и ганцаараа. Эхний 4 өдөр ингэж өнгөрсөн. Харин дараачийн 3 өдөр маш аймшигтай. Би нэг 5 хүнтэй хамт зогсож байсан гэхдээ тэр 5-н царайг нь мэдэхгүй байсан. Тэр хүмүүс тэгээд би бүгд нэг нэг газрын захирагч юм шиг байсан. Бүгдэд нь тийм хуй (Олсоор хийсэн цагираг) байсан.

Тэдний нэг нь надтай нэгдэн нөгөө 3 нь маш их маргаантай байсан. Тэгээд тэр хүн ямар ч аргаар хамаагүй нэгтгэх хэрэгтэй гэж бодож байсан. Арай гэж ятгаад бид нэгдээд дээш нь Хуйгаа өргөхөд тэр хуй хоорондоо гинжлэгдчихсэн. Тэгтэл нэг хүн миний хажуу талд байсан хүн рүүзаагаад энэ бол чиний БӨӨ гэж хэлсэн. Тэгээд би хальт хартал ЧИ зогсож байсан.  Бүгд баатрын хуяг дуулгатай байхад чи  ганцаараа шар тийм урт урт унжлагатай дээл өмсчихсөн зогсож байсан. Тэгээд бид 5 яагаад ч юм бүү мэд нэг сүм шиг газарт орсон. Сүм шиг мөртлөө дотор нь ямар ч бурхан тахил гэмээр юм харагдаагүй. Тэгээд би чамтай хамт урагшлаад нөгөө 3 хойно үлдсэн. Чи тэр хуй-г барьсан байсан.

Тэгсэн чинь би зөвхөн урагшаа хараад зогсож байтал чи гэнэт нэг багананы цаанаас маш их айсан царайтай гарч ирээд ард чинь гээд хэлсэн гзсэн тэгтэл би мэдэж байнаа гэж хэлээд эргээд хартал “Энгийн байхдаа нэг эмэгтэй хүн шиг тэгээд амаа ангайгаад надруу дайрсан гэхдээ эрүү нь угаасаа хөдлөхгүй зөвхөн дээд хэсэг нь хойшоо болоод намайг хазах гэж дайрсан тэгээд 6и урдаас нь баруун гараараа хаагаад хазуулаад сэрсэн. Гэнэт сэрээд гараа харсан чинь яг тэр хазуулсан ормоороо харалчихсан байсан. Тэгээд бүр маш их айгаад ус уух гээд чичрээд аягаа унагаагаад хагалсан.

Надад ийм л зүйл ярьсан. Тэгтэл хамгийн хачирхалтай нь манай найз яг зүүдлээд хазуулаад сэрэхээрээ 5-с 6 цагийн хооронд сэрдэг. Тэгсэн чинь би яг тэр үеэр нь бас сэрчихдэг зүгээр л сэрдэг. Хүн нэг зүүдээ 7 хоног дараалж болох уу? Энэ ямар нэгэн дохио гэж бодож байгаа. Тэрнээс гадна би бараг бөө болсон. Тэр зүүдийг сонсоод би ч гэсэн дотроо айж байсан. Саяхан хүртэл манай нэг найз бөө тэнгэртээ хэлсэн чинь тэр чинь учиртай тэр 2 найз чинь хоорондоо холбоотой аваад ир гэж хэлсэн гэсэн. Хөгшчүүл ярьдаг ш дээ үүрээр зүүдэлсэн зүүд зөнтэй гэж. Тэгэхээр миний найз намайг бөө болноо гэдгийг харсан байгаа юм даа. Адилхан юм тохиолдож байсан хүн байвал хуваалцаарай.

Horiotoi.org

сайтараскруткапродвижениеаквалоо новостиdubai escorts available nowкредитная карта альфа банк обслуживаниедам деньги в долг брянскнгоро нгорозаявление на получение займа на работе образецнациональные парки африкивзять денег в долг в курскесковорода блинная с керамическим покрытиемблог раскрутка сайтарепутация в сети интернетанализ seo сайта


Зүүд зөнтэй байх магадлал тун өндөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.