Бодсон санаснаа дуугаараа илэрхийлчихдэг реппер Gee сүүлийн үеийн залуусыг сэтгэлгээний ядууралд орсон хэмээн ихэд шүүмжилж бас их бухимдаж суугаа гэнэ. Өөрөөр хэлбэл тэрбээр нэгэн хэвлэлд “Зарим охид албан байгуулагад цэвэрлэгч хийхээс ичдэг байж, “янхан” хийхээсээ ичдэггүй. Аргагүй дээ, олны танил “од” ах эгч нар нь хөгшин баян хятадтай суугаад байгаа юм чинь.
Ер нь сүүлийн үеийн залуус бэлэн хөрөнгөн дээр суухыг санаархдаг болж. Энэ нь сэтгэлгээний ядууралд хэтэрхий өртчихсөнийг харуулаад байгаа юм. Урлаг соёлын од гэгдэх шүтэн бишрүүлээд бурхан мэт шүтэгдээд байгаа ах эгч нар нь тэдэнд сэтгэлгээний дархалаа суулгах хэрэгтэй ш дээ” хэмээн ундууцсан байна билээ. Хатуу боловч үнэн л үг юмсанж.