Та хартай юу?

Хардалт гэдэг даамжирхаараа өвчин болдог нь үнэн. Та хэтэрхий их хардах юм бол гал халуун хайр чинь нэг л мэдэхэд аймшигт үзэн ядалт болон хувирах нь дамжиггүй. Ер нь та хэр их хартай хүн бэ? Хэрэв та өөрийнхөө хартай, үгүйг мэдэхийг хүсвэл доорх асуултуудыг анхааралтай уншаад үнэнчээр хариулаарай.

1. Хайртыгаа утсаар ярьж байхад та?
а.
 Хэн ярьж байгааг нь олж мэдэхийг хичээнэ – 2

б. Огт санаа зоволгүй ажлаа үргэлжлүүлнэ – 1

в. Хэн ярьж байгааг нь шууд асууна, эсвэл нөгөө өрөөнд байдаг салаа утсаар яриаг нь чагнана – 3

2. Хэрвээ хэн нэг хүн хайртыг чинь хэн нэгэнтэй хоёулхнаа байхыг харсан гэвэл та:
а. 
Өөрт чинь ямар ч хамаагүй мэт үл тоомсорлоод өнгөрнө – 1

б. Дараа нь эвтэйхэн үеийг тааруулаад хайртаасаа энэ тухай лавлан асууна – 2

в. Шууд л хайрт руугаа ярьж хэн, юу вэ гэдгийг нь нэг бүрчлэн тодруулна – 3

3. Залуу /бүсгүй/ чинь хувийн тэмдэглэл хөтөлдөг ч танд үзүүлдэггүй бол:
а.
 Нууцаар тэмдэглэлийг нь уншина – 1

б. Хайртыгаа хувийн эрх чөлөөгөө эдлэхэд нь саад болохгүй – 1

в. Түүнээс өдрийн тэмдэглэлээ өгч уншуулахыг шаардана – 2

4. Хэрвээ хэн нэгэн танихгүй хүн хайртад чинь хайрцагтай чихэр өгвөл та:
а. 
Хэн үүнийг өгснийг асууна – 2

б. Болж байгаа явдлыг огт анзаарахгүйгээр хамт амтархан иднэ – 1

в. Хайрцагтай чихрийг тэр чигээр нь хогийн сав руу чулуудна – 3

5. Хайртыг чинь хэн нэгэн магтахад та дуртай юу?
а.
 Түүнийг миний дэргэд өөр хүн магтахад би тэсвэрлэж чаддаггүй – 3

б. Түүнийг бусад хүмүүс магтахад надад маш сайхан байдаг – 1

в. Заримдаа зүгээр л дээ – 2

6. Бүжгэн дээр найз охин /залуу/ тань тантай нэг удаа ч бүжиглэхгүй өөр хүнтэй бүжиглэлээ.
а.
 Байдаг л зүйл. Энэнд нэг их анхаарал хандуулахгүй – 1

б. Бүжиглэж байхдаа түүнтэй юу ярьсныг нь сонирхон асууна – 2

в. Хэдийгээр надад эвгүй байсан ч би үүнийгээ ил гаргахгүй – 3

7. Хайрт чинь гэртээ их оройтож ирлээ. Та:
а.
 Ирэнгүүт нь хэнтэй, хаана, юу хийснийг нь асууна – 2

б. Сэтгэл амар ч түүнийгээ баяр хөөртэй угтана – 1

в. Бөөн шуугиан дэгдээж байгаад маргаашнаас нь мөрдөж эхэлнэ – 3

8. Олон хүн цугларсан газар та хайртыгаа эсрэг хүйсийн сайхан хүнтэй танилцуулах гарцаагүй шаардлага гарлаа. Энэ үед та яах вэ?
а.
 Шинэ танилд нь хайртыг минь оролдох хэрэггүй гэдгийг ойлгуулна – 3

б. Зөвхөн найз маань зөвшөөрсөн үед л өөр хүнтэй танилцуулна – 1

в. Хоорондоо харилцаа холбоотой гэдгээ шинэ танилд мэдэгдүүлэхгүй – 2

9. Хэрвээ та хайрттайгаа хамт айлд зочлох бол.
а.
 Түүнээс алхам ч холдохгүй оройг хамт өнгөрөөнө – 3

б. Бусад зочидтой хөгжилдөн цэнгэлдэнэ – 1

в. Түүнийг хэнтэй ярьж, юу хийж байгааг нь оройжингоо мөрдөнө – 2

10. Хайрт чинь шинэ хувцас юм уу өөр зүйл худалдан авах гээд танаас зөвлөгөө хүсвэл:
а.
 Өөрийнх нь сонгосон зүйлийг дэмжинэ – 1

б. Бүх зүйлийг нарийвчлан хэлэлцэнэ – 3

в. Ганц хоёр санаа хэлж болох л юм. Гэхдээ өөрөө л мэднэ биз – 2

10-10 оноотой бол:

Зөөлөн ааш, сайхан сэтгэл, итгэмтгий зан. Хардалт гэж юу юм бэ? Та дэндүү сайхан юм. “Итгэ гэхлээ шалга” гэж үг байдгийг танд сануулъя. Хамгийн энгийн болгоомжлол зүйлийг мартсаар та гэнэт нэг өдөр өөрийн чинь сайхан сэтгэл итгэлийг чинь ашиглан таныг хуурч байгааг олж мэдвэл хэцүү зүйл болно. Үүнээс болж та хүнд итгэх итгэлээ ч бүрмөсөн алдах аюул тулгарч мэднэ. Энэ бол өөрт чинь, хүнд ч тус болох зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.

18-24 оноотой бол:

Та хайртыгаа өчигдөр орой хэнтэй, хаана, юу хийж байсныг олж илрүүлэхийн тулд хувийн мөрдөгч хөлслөхгүй л дээ. Таны хардалтын төвшин боломжийн хэмжээнд байна. Гэхдээ та үе үе асч байж мэдэх л юм. Тиймээс биеэ барьж, элдвийн ааш гаргахгүй байхыг бодоорой. Энэ бол таны хувьд хайрттайгаа төгөлдөр сайхан харьцаатай байх баталгаа чинь шүү.

25-30 оноотой бол:

Та Шекспирийн зохиолоос уншиж байсан уу? Та ердөө л амилсан Отелло юм. Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хардаж уурласан үедээ аймшигтай болдог юм байна. Ингэх нь танд ашигтай юу? Хэмжээ хязгаар, утга учиргүй хардалтаасаа болоод та өөрийгөө ч, өөртэй чинь ч хамт байгаа хүний амьдралыг ч там болгож хувиргах нь. Ингэхэд цаадах чинь одоо тантай хамт байгаа юу?платная регистрация в яндекс каталогеdeeo.ruреклама и интернет продвижение сайтовсумки для macbook pro 13how much for an escortсрочно нужны деньги без справоккредитка дельта банк заказатьдоговор банковского вклада является разновидностьючто вз¤ть с собой на килиманджаровосхождение на килиманджаро национальные парки и сафаримаршруты подъема на килиманджарословакия туры ценыустановка радиаторов отоплениякупить полотенцесушителиэлектромагнитная терапия отзывы


Та хартай юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.