Тухайлбал, Т.Аятунгаа нь хүүхдийнхээ эцэгтэй 2011 оны долдугаар сард Монголд танилцаж улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээжийнхээ хамт амьдрахаар очсон. Тэнд охиныхоо эцэг болох Чарльз Ерген болон түүний найз болон туслах Эрик Финлейн нарын хамт амьдарч байсан аж.
Тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй Филиппинд очсоны дараа хуримын ёслол үйлдсэн ч охиных нь эцэг хүүхдийг нь аваад зугтсан гэсэн мэдээлэл өгч байсан.
Харин түүнийг Филиппин улсын иргэн Чарльз нь тус улсын тэрбумтаны хүү бөгөөд Т.Аятунгаа болон түүний ээж хоёр Шангрила арал очиж ёс бус авирлан хууль зөрчсөн учраас тэднийг хөөж явуулсан гэсэн мэдээлэл байна.
Мөн өөр нэг шинэ мэдээлэл бол Т.Аятунгаа нь Филиппин улсын гурван иргэнтэй нийлж мөнгө угаасан гэх хэрэгт холбоотой талаар яригдаж эхлээд байна.
Мөн “Амрита” нэртэй шөнийн цэнгээний газар тайчдаг байсан бөгөөд миссийн тэмцээнд орсон ч тайчдаг бүсгүйчүүд ордоггүй гэх шалтгаанаар хөөгдөж байсан талаар эх сурвалж мэдээллээ.
www.shock.mn