“Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээрээ олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Ц.Чулуунцэцэгийн үргэлжийн залуу харагддаг нууцыг мэдмээр байна уу.
Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бас үргэлжийн мөнхөд үзэсгэлэн төгс харагддаг энэ бүсгүйн залуу харагддагийн нууц нь ердөө л ном. Өөрөөр хэлбэл тэрбээр ном сайн уншсан хүн залуугаараа байдаг төдийгүй тархи нь сэргэг байдаг хэмээн дуу алдсан байна билээ.
Ном их нушвал тархины үйл ажиллагаа сайжирдаг хэмээн оюутнууддаа сургадаг тэрбээр багадаа ёстой номын улаан хорхойтон байсан гэнэ лээ. Харин одоо цаг хугацааны эрхээр уншилт нь багасч мэргэжлийн хэдэн ном л уншдаг болсон аж.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”