Хэрэг төвөгт ороо цолдож, шүүхэд дуудагддаг сахилгагүй од Линдсей Лохан ээлжит шуугианаа тарив. Тэрбээр нэгэн ёслолын үеэр өмсөхөөр “Theia” брэндийн дэлгүүрээс 1750 ам.долларын даашинз авчээ. Харин даашинзыг буцааж дэлгүүрт нь өгөхдөө талыг нь алга болгочихсон байж.
Энэ явдлаа алдарт жүжигчин маань найзуудтайгаа хамт шоудах гэтэл даашинз нь саад болоод байсан учир найз нь тусалж тайрсан хэмээн тайлбарлажээ. Дэлгүүрийн хамт олон жүжигчнийг даашинзны төлбөрийг бүрэн олгохыг шаардсан байна. Харин жүжигчин маань тал даашинз нь байгаа учир төлбөрийн талыг нь хийнэ гэж нэлээд бухимдалтай байгаа ажээ.
Г.НЯМ
www.deed.mn