Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр фэйсбүүк хуудаснаа үсний өнгөө өөрчилсөн зургаа нийтэлжээ. Тэрбээр “Гала” хамтлагт дуулдаг байхдаа үсний өнгөө шар, ногоон, улаан, саарал гээд зүсэн зүйлийн зоригтой өнгөөр буддаг нэгэн байсан бол энэ удаад арай даруу үзмэн ягаан өнгөөр гоёжээ.
Дуучин бүсгүй уран бүтээлийн амьдралаасаа илүү өөрийн стиль, имижээрээ олны хараан дунд явдаг нэгэн. За магадгүй уран бүтээлчийн хувьд муу үнэлгээ авахгүй болов уу.
Учир нь Гала хамтлагийг ид мандаж явахад хотын гудамж тэр аяараа өсвөр насны охидын шар, ногоон хувцаслалтаар дүүрсэн гэж үзэх хүн цөөнгүй юм билээ.
Ийнхүү дуучин бүсгүй маань шинэ үсний өнгөө үзэгч фэнүүддээ харуулав. Анугийн үс хэнд хамаатай юм гэж хэлэх олон хүн байж магадгүй ч цаг хүрэхгүй хугацаанд фэйсбүүк дэх зурагтаа мянга гаруй лайк цуглуулсныг нь бодохоор харин ч хамаатай мэт. Таныг энэ мэдээг уншиж байх зуур ч Анугийн зураг лайк авсаар байгаа байх.
Мэдээний линк: http://yellow.time.mn/content/25318.shtml